Дарга нарыг ээлжийн амралтаа дуусгахыг Хотын дарга анхаарууллаа

8-р сарын 13, 2018 6:03 pm Нийтлэгч: Ангилал Нийгэм , Шуурхай Мэдээ Уншсан: 18
39049641_2061366913874029_6443783105416265728_n

С.САРУУЛ

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай хуралдаанаар /2018.08.13/ төр захиргааны байгууллагууд сахилга, хариуцлагаа чангатгах үүргийг Хотын дарга өглөө.   Тэрээр Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын удирдах албан тушаалтнуудын ээлжийн амралтыг  энэ сарын сарын  10-наар тасалбар болгож, төлөвлөсөн ажлуудынхаа хэрэгжилтэд хяналт  тавихыг үүрэгдлээ.

Хотын дарга С.Батболд “Ажлын байранд архидан согтуурвал хуулийн дагуу арга хэмжээ авч, ажлаас чөлөөлөх хүртэл арга хэмжээ авахыг хатуу анхааруулж байна. Нийслэлийн төр захиргааны   бүхий л байгууллагууд сахилга, хариуцлагаа чангатгаж, хүйтний уур амьсгал орохоос урьтаж бүтээн байгуулалт, тохижилтын ажлуудаа шуурхайлах хэрэгтэй” гэв.

Эх  сурвалж: www.polit.mn

 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *