Данийг оролцуулахгүйгээр “Хойд урсгал – 2”-ыг эхлүүлж болно гэв

7-р сарын 2, 2018 9:03 am Нийтлэгч: Ангилал Банк, санхүү , Эдийн засаг Уншсан: 36
7-2-5

Д.ЭНХЭЭ

“Хойд урсгал-2” байгалийн хий дамжуулах хоолойг Данийг оролцуу­лахгүйгээр ажиллуулж эхлүүлэхэд саад тотгор байхгүй хэмээн Европын холбоонд суугаа ОХУ-ын Байнгын төлөөлөгч Владимир Чижов РИА Новости агентлагт өгсөн ярилцлагадаа мэдэгдэв. “Уг хоолой баригдаж байгаа. Өнөөдрийн байдлаар нэг л улс зөвшөөрлөө өгөөгүй… Гэхдээ зарчмын хувьд тэр улсыг оролцуулахгүй байж болно” хэмээн тэрээр тодотгов.

Байнгын төлөө­лөг­чийн онцолсноор энэ нь “төслийн үнийг бага зэрэг нэмэгдүүлж, ажиллуулж эхлэх хугацааг яльгүй хойшлуулж магадгүй” ажээ. Копенгаген юутай ч уг байгууламжийг дэмжинэ гэдгийг Чижов үгүйсгэсэнгүй. Төслийн талаар эсрэг бодолтонууд байнга л байх болно хэмээн дипломат төгсгөлд нь хэлсэн байна.

“ХОЙД УРСГАЛ-2”

Проект “Хойд урсгал-2” төсөл бол жилд 55 тэрбум шоометр хий дамжуулах ерөнхий хүчин чадалтай хоёр урсгал бүхий хий дамжуулах хоолойг Орос улсын эргээс Герман хүртэл тавих бүтээн байгуулалт юм. Бүтээн байгуулалтын зөвшөөрлийг ХБНГУ, Финлянд, Швед улс аль хэдийнэ өгчихсөн. Данийн зөвшөөрлийг хүлээж байгаа бөгөөд тус улсын эрх баригчид төслийг хэрэгжүүлэх асуудлыг түдгэлзэх бодолтой байгаа нь мягмар гарагт тодорхой болжээ. Даний Ерөнхий сайд Ларс Лёкке Расмуссен энэ асуудлыг нийт Европын түвшинд хэлэлцэх шаардлагатай гэж хэлсэн байна.

Европын холбоо “Хойд урсгал-2”-ын бүтээн байгуулалтыг “бие дааж” зогсооно, эсвэл ОХУ-ын санал болгож буй эрчим хүчний шугам байгуулах төлөвлөгөөг “дахин форматлана” гэдэгт Төрийн департамент итгэж байгааг илэрхийлсний дараа энэхүү шийдвэрийн талаар нийтэд зарлажээ.

“Хойд урсгал-2”-ыг юуны өмнө Оросын хийг дамжуулж байгаа орлогоо алдахаас болгоомжилж байгаа Украин улс, мөн Европ руу өөрийн эрчим хүчийг экспортлох амбицтай төлөвлөгөөг санал болгож байгаа АНУ хоёр эсэргүүцэж байгаа билээ. Үүнээс гадна Латви, Литва, Польш улс хамтарч “Хойд урсгал-2”-ыг дэмжихгүй байгаагаа мэдэгдсэн. Эдгээр орны лидерүүд үүнийг улс төрийн төсөл гэдэгт итгэлтэй байдаг. Хий дамжуулах хоолойг нөлөөллийн арга хэрэгсэл гэж үзэхгүй байхыг Орос улс нэг бус удаа уриалж байсан. Владимир Путиний хэлснээр Москва уг төслийг зөвхөн эдийн засгийн төсөл гэж ханддаг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *