Далайд гарцгүй орнуудын судалгааны төвийг байгуулна

4-р сарын 20, 2016 10:33 am Нийтлэгч: Ангилал Ерөнхийлөгч , Засгийн газар , Улс төр Уншсан: 58
4-20-2h

М.ЦЭЦЭГ

Энэтхэгийн парламентын Доод танхимын дарга хатагтай Сумитра Махажаны манай улсад хийх айлчлал өчигдрөөс эхэллээ. УИХын дарга З.Энхболд урьсан зочноо Их эзэн Чингис хааны хөшөөний өмнө угтан авав. Тэд Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийлээ. Энэ удаагийн айлчлал нь хоёр улсын харилцааг 2015 ондСтратегийн түншлэл”-ийн түвшинд хүргэж зарласнаас хойш хийгдэж буй анхны айлчлал болж буйгаараа онцлог юм. Хоёр талаас өндөр, дээд хэмжээний айлчлал зохих давтамжтайгаар хэрэгжиж ирснийг УИХын дарга тэмдэглээд Лок Сабхагийн даргын айлчлал АзиЕвропын парламентын түншлэлийн есдүгээр уулзалтын хүрээнд хэрэгжиж байгаад баяртай байгаагаа илэрхийлэв.

4-20-2БНЭУын парламентын Доод танхимын дарга, эрхэмсэг хатагтай Сумитра Махажан Энэтхэг улсын Ерөнхий сайд Н.Моди 2015 онд Монгол Улсад айлчилсан нь хоёр талын харилцааны түүхэнд чухал ач холбогдолтой үйл явдал болсныг онцоллоо.

БНЭУын Ерөнхий сайд Н.Модигийн айлчлалын чухал үр дүнгийн нэг болох БНЭУаас Монгол Улсад олгож буй нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн Ерөнхий хэлэлцээрт гарын үсэг зурахаар Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Энэтхэгт энэ сарын сүүлчээр айлчлал хийхээр төлөвлөж байгаа аж. Түүнчлэн УИХ уг зээлийн хэлэлцээрийг энэ долоо хоногт хэлэлцэж гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгох аж.

Эрхэмсэг хатагтай Сумитра Махажан далайд гарцгүй орнуудыг дэмжих Энэтхэг улсын бодлого чухал болохыг онцлоод Улаанбаатар хотод НҮБын далайд гарцгүй орнуудын судалгааны төвийг байгуулахаар ажиллаж байгааг дуулгав.

Хэлэлцээний үеэр талууд хоёр орны улс төр, худалдаа эдийн засаг, соёл, шинжлэх ухаан, боловсрол, хил орчмын бүс нутгийн хамтын ажиллагааны үр ашгийг дээшлүүлэх арга замын талаар хөндөж ярилцав.

Мөн хатагтай спикер Сумитра Махажан хоёр орны парламент хоорондын харилцааг улам өргөжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа дурдаад Энэтхэгийн парламентын дэргэдэх судалгааны товчоо, Тамгын газрын туршлагаас суралцах боломжтойг онцоллоо. УИХын дарга З.Энхболд, БНЭУын парламентын Доод танхимын дарга хатагтай Сумитра Махажан нар парламент хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав. Ингэснээр хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг бэхжүүлж, цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх таатай нөхцлийг бүрдүүлж байгаагаараа ач холбогдолтой. Түүнчлэн Монгол, Энэтхэг хоёр улс нь олон улсын болон бүс нутгийн олон талт хамтын ажиллагаанд амжилттай хамтран ажиллаж ирсэн уламжлалаа үргэлжлүүлэн цаашид ч мэдээлэл со­лил­цож зөвлөлдөх, харил­цан биенээ дэмжиж ажил­лахын нотолгоо болох юм.

Мөн энэ үеэр парламентын Тамгын газар хоорондын хамтын ажиллагааны протоколд гарын үсэг зурлааПарламентын дарга нар Хавдар судлалын үндэсний төвд ажиллан, Энэтхэгийн Засгийн газраас тус төвд хандивласан зайн туяа эмчилгээний “Bhabhatron II” аппарат, туяа эмчилгээний төлөвлөлтийн симулятор аппаратыг ашиглалтад хүлээлгэн өгөх арга хэмжээний нээлтийн ёслолд оролцлоо.

Мөн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хатагтай Сумитра Махажанд бараалхаж, эрхэм зочин Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхав.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Нийт: 6 Сэтгэгдэл

Kelgrorge
2017 оны 6-р сарын 25

Amoxicillin Need Doctor Prescription Where To Order Cialis Ciprofloxacin Information

Kelgrorge
2017 оны 6-р сарын 29

Kamagra Oral Jelly 5gm Sildenafil cialis Amoxil Dosage For Cats

Kelgrorge
2017 оны 7-р сарын 2

Lipitor Cephalexin generic viagra Definicion De La Propecia

Kelgrorge
2017 оны 8-р сарын 1

Cytotec Prix Tunisie buy cialis Baclofen En Ligne Canada

Chasadvito
2017 оны 8-р сарын 1

cheap isotretinoin accutane with free shipping viagra Propecia Working Pattern Baldness

EveDalo
2018 оны 2-р сарын 21

Viagra Tempo Effetto Kamagra En Ligne Orleans Propecia Trial Offer cialis Buy Tamoxifen Citrate In Canada Buy Cialis Online Fast Delivery

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *