Далайд гарцгүй Монгол хөршөө сайн ажиглах ёстой

9-р сарын 4, 2015 8:59 am Нийтлэгч: Ангилал Банк, санхүү , Эдийн засаг Уншсан: 76
IMG_1865

Г.ГАНЧИМЭГ

Монголын уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдынДисковер Монголиа-2015” чуулган өчигдөр эхэллээ. Энэ жилийнхээ уриагПопулизмгүй уул уурхайн төлөөхэмээн тунхагласан тус чуулганаар Монгол Улсын бизнесийн эрх чөлөөнд тулгамдаж буй асуудлууд, төсвийн бодлого ба бизнесийн эрх чөлөө, тусгай зөвшөөрөл ба эдийн засгийн эрх чөлөө, дэлхийн уул уурхайн салбарын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага, олон улсын болон Монголын санхүүгийн салбар уул уурхайн томоохон төслүүдийг санхүүжүүлэхэд бэлэн эсэх, орон нутгийн хамтын ажиллагаа, бичил уурхай зэрэг сэдвээр ярилцаж байгаа юм.

Монгол Улс эдийн засгийн өрсөлдөх чадвараараа дэлхийд бараа сураг нь тодрох байтугай Азидаа ч доогуур эрэмбэлэгдэж байгааг олон улсын нэр хүнд бүхий судалгааны байгууллагууд гаргажээ. Хөрөнгө оруулалтын орчин хангалтгүй, томоохон төслүүдээ эдийн засгийн үр ашигтай тооцоо судалгаанд үндэслэн явуулдаггүй, улстөрчдийн сонгуулийн өмнө иргэдээс оноо авах гэсэн худал амлалт, төрийн байгууллагуудын ажиллах хурд буюу шийдвэр гаргалт удаан, албан тушаалтнууд нь авилгын асуудалтай зэрэг нь ийм байдалд хүргэсэн байна. Нөгөөтэйгүүр, Монголын эдийн засаг уналт, удаашралтай үед зохион байгуулагдаж буйгаараа энэ удаагийн чуулган онцлогтой. Юутай ч сүүлийн жилүүдийн дандаа  хар бараан мэдээлэл дундаас өчүүхэн ч атугай гэрлийн хэлтэрхий олж харахыг хичээж байгаа нь энэ чуулганы эерэг хандлага юм.

Бодит байдал дээр 2008 оны санхүүгийн уналттай харьцуулбал энэ удаагийн хямрал хоёр дахин хурдан унаж байгааг эдийн засагчид сануулав. Тиймээс далайд гарцтай бол дэлхийн эдийн засгийг, гарцгүй бол хөрш орныхоо эдийн засгийг ажиглах ёстой гэнэ. Манай улсын тухайд хөрш орныхоо эдийн засгийг ажиглах ёстой болж байгаа юм. Тухайлбал, саяхан өмнөд хөршийн үнэт цаасны зах зээлд маш богино хугацаанд уналт үүссэн. Гарсан алдагдал нь манай 500 Оюутолгойтой тэнцэхүйц хэмжээнд хүрчээ. Энэ нь манай улсын эдийн засагт сөргөөр нөлөөлж болзошгүй.

Монголчуудын гаргадаг алдааны нэг нь томоохон төсөл, хөтөлбөр хоёроо ялгахгүй, төөрч будлих гээд байдаг. Үүн дээр хойшоо тавьсан төмөр замыг бүтээн байгуулалт буюу эдийн засгийн үр ашигтай төсөлд тооцожногоон гэрэласаадаг. Харин урагшаа тавих гэхээр улстөржилт болоод хувирчихдаг гээд дотооддоо засаглалын хямралтай. “Даарин дээр давсгэгчээр Монгол Улс 22 Засгийн газартай болчихсон хэмээн оролцогчид бас ёжлон шүүмжилж байна. Монгол Улсын нутаг дэвсгэрийн 40 гаруй хувь нь тусгай зөвшөөрлийн талбай болж хувирсан жишээ саяхных. Тиймээс 2014 оны эх хүртэл лиценз олголтыг зогсоож, 6000 байсан хайгуулын тусгай зөвшөөрлийг 4000 болтол бууруулсан түүхтэй. Ийнхүү тусгай зөвшөөрөлтэй талбайг 10 хувь болгон бууруулж, хайгуул болоод ашиглалтын тусгай зөвшөөрлийг шинээр олгоогүйгээс уул уурхайн салбарт орж ирж байсан гадаадын хөрөнгө оруулалт үндсэндээ зогссон. Үүнийгээ залруулахын тулд Хөрөнгө оруулалтын хууль гаргаж, стратегийн ач холбогдолтой орд газарт тусгай хориг саад тавьсныгаа цуцалж, Ашигт малтмалын хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, тусгай зөвшөөрөл олгохоор болсон юм. Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хугацаа долоон жил байсныг ес болгосон гээд амьхандаа төрийн зүгээс хийсэн ажлууд бий. Гэтэл хөрөнгө оруулагчидТанай улс ямар ч эдийн засгийн төсөл хөтөлбөргүй явдаг. Сонгуулийн үеэр иргэдээсээ оноо авах гэсэндээ зарим нэг томоохон төслүүдийг яаруулж гарын үсэг зурж, тууз хайчлах гэдэг нь хамгийн аюултай. Тэгээд ч бидний итгэл алдарсан. Нэг намын Засгийн газар гарч ирээд л нөгөөгийнхөө хийж байсан ажлыг унагаадаг шүү дээхэмээн байр сууриа илэрхийлж жааханцочроо өгөв”. Ойрхны үед үүсээд буй нөхцөл байдал гэхэд л орон нутгийн Засаг дарга нараас зөвшөөрөл авах гэж үйлээ үзэж байгаа гэнэ. Хүлээлгэж хүлээлгэж байгаад тэдний ирүүлж буй санал нь гэхэдТусгай зөвшөөрөл олгох нутгийн талбай нь хөдөө аж ахуйн нөөцөд багтсан эсвэл аялал жуулчлалын зориулалттайхэмээх хариумоодонд оржээ”. Иймэрхүү шалтгаан шинэ хуулийн хэрэгжих явцыг бодитойгоор дэмжин хамтран ажиллах явцыг сулруулж, удаашруулж байгаа аж. Үндэсний аж ахуйн нэгж ч ялгаагүй, гадаадын хөрөнгө оруулалттай компани ч ялгаагүй орон нутгийн Засаг дарга нарын хөлд ийнхүүсөхөрчээ”. Нөгөөтэйгүүр, үүнийг орон нутгийн уул уурхайн салбар дахь  оролцоог нэмэгдүүлэхийн тулд төрөөс зохицуулсан ажил гэж зарим нь тайлбарлаж байна. Энэ мэтээр чуулганы 700 орчим оролцогч албан болон албан бусаар санал шүүмжээ солилцлоо. Тухайлбал,

Монгол Улсын сайд М.Энхсайхан: МЕГА ТӨСЛИЙГ МЕГА МӨРӨӨДЛӨӨС ЯЛГАХ ХЭРЭГТЭЙ

Бидний үгийн санд мега төсөл гэдэг ухагдахуун орж ирээд удаагүй. Гэхдээ үүнийг хэрэгжүүлж чадах эсэхээс ирээдүйн Монголын хувь тавилан ихээхэн хамаарна. Асар олон бэрхшээл давдагаараа мега төсөл онцлогтой. Мега төслүүдийн гуравны хоёр нь унаж, гуравны нэг нь бүтдэг. Тиймээс ийм төслийг боловсруулж хийнэ гэдэг амаргүй. Хамгийн гол нь суурь судалгаа алдаагүй байх ёстой. Гэхдээ мега төслийг мега хөтөлбөр, бүр мега мөрөөдлөөс ялгадаг байх хэрэгтэй юм. Ингэхгүй бол өнөөдөр бүх юм холион бантан болчихлоо.

Эдийн засагч Ду.Жаргалсайхан: УЛС ТӨРТАРГАЛЖ”, ЭДИЙН ЗАСАГТУРСААРБАЙНА

Худал амлалт өгдөг улстөрчдийг мэдсээр байж мөнгө авч санал өгдөг. Сүүлдээ бүр хуудуутай хууль гаргасныг нь мэдсээр байж тэдний төлөө үхэх өлсөхөөрөө айлгадаг боллоо. Одоо үүнийгээ больцгооё. Харин үр хүүхдийнхээ төлөө авилгач түшмэдийн алхаа гишгээ бүрийг ил тод болгож, хуулиа хэрэгжүүлье. Энэ нь зөвхөн цагдаа, шүүхийн үүрэг гэвэл хуучирсан ойлголт. Өнөөдөр бид үүнийг хийхгүй бол хэзээ хийх вэ. Үгүй бол хуулийн цоорхойг ашигладаг улстөрчид, популистууд, “ардын баатрууд”-ын тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байх болно. Өөрөөр хэлбэл, улс төртаргалж”, эдийн засагтурсаарбайх болно шүү.    

Эх сурвалж: “Зууны мэдээсонин

Нийт: 3 Сэтгэгдэл

Lynell
2016 оны 12-р сарын 1

That inishgt would have saved us a lot of effort early on.

Mira
2016 оны 12-р сарын 3

Holy shiitzn, this is so cool thank you.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *