Дайны аюул хажуугаар өнгөрчээ: Олон нийтийн мэдээлийн хэрэгслүүд АНУ, ОХУ-ын зөрчлийн талаар бичиж байна

4-р сарын 13, 2018 11:20 am Нийтлэгч: Ангилал Геополитик , Дэлхийд Уншсан: 116
z6z6z-550x300

Д.ЭНХЭЭ

АНУ-ын Ерөнхийлөгч асан Жимми Картер Сири, ОХУ, Хойд Солонгосын эсрэг цэргийн ямар нэгэн үйлдэл аюултай болохыг Дональд Трампад анхааруулав. Энэ тухай Associated Press агентлаг мэдээлэв. “Манай орон энх амгалан байгаасай гэж би залбирч сууна” хэмээн Картер мэдэгджээ. Дэлхийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд ч дайны аюул өнгөрсөн хэмээн үзэж байна.

Сирид цохилт өгч магадгүй тухай сэдэв – дэлхийн олон нийтийн мэдээллийн хэрэгслийн эхний нүүрэнд байх ажээ. Гэвч, байдал өөрчлөгджээ. Зөрчлийн шинэ тойрог ард үлджээ гэдэгт сэтгүүлчид итгэлтэй байна. Сирид цохилт өгөх заналхийлэл бол олон улсын бодлого дахь Оросын амжилтыг шийтгэх гэсэн оролдлого хэмээн францын олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд бичиж байна.

Францын хувьд нэг алхам ухрах нь илүү дээр гэж Le Figaro итгэл төгс байна. Сирийн тухай мэдээллийн жинхэнэ зорилго бол Оросыг, олон улсын тавцанд хүрсэн амжилтынх нь төлөө, Сирид энх амгалан тогтоох хүсэл эрмэлзлийнх нь төлөө шийтгэх явдал юм гэдэгт цэргийн шинжээч Каролин Галактерос итгэлтэй байна. Москвагийн дургүйцлийг хүргэх, Оросыг ганцаардуулах нь мөн л ийм зорилготой бөгөөд Сирид болж байгаа өнөөгийн үйл явдлын “удиртгал” болгож Скрипалийн хэрэг үүсгэжээ.

Британийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд Тереза Мэйг огцом алхам хийхгүй байхыг зөвлөж, сануулж байна. Түүгээр ч барахгүй хэлэх үг, хийх үйлдэл нэг бүрээ сайтар тунгааж байхыг зөвлөж байна. Консерватив намын депутатууд нэгдлүүдийн танхимын дэмжлэггүйгээр ямар ч үйлдэл хийхгүй байхыг Их Британийн Ерөнхий сайдад зөвлөмж болгож байна. Бусад оронд болж байгаа зөрчилд оролцохдоо эхлээд парламенттай зөвшилцөх хэрэгтэй хэмээн депутатууд онцлон тэмдэглэжээ.

Үүний зэрэгцээ британчуудын олонхи нь Сирийн эсрэг цэргийн ажиллагаанд Вант улс оролцохыг эсэргүүцэж байгаа ажээ. Санал асуулгын дүнг Sky News агентлаг нийтэлжээ. Хэрэв энэ нь Оростой зөрчилдөхөд хүргэхээр бол Лондон АНУ-тай хамт цохилт өгөхөөр нэгдэх хэрэгтэй юү. Энэ санал асуулгад оролцогчдын 48% – нь цохилт өгөхийн эсрэг, 13% – нь Тереза Мей яах ёстойг мэдэхгүй, 11% – нь аль ч хувилбарыг дэмжихгүй, Сирид цохилт өгөхийг 28% – нь дэмжсэн байна.

Довтлохоор эрс шийдсэн Вашингтон ч алхам ухарч байна. Швейцарийн Neue Zьrcher Zeitung тогтмол хэвлэлийн зохиогч ингэж үзэж байна. Тухайлбал “Сэтгэлийн хөөрөл намжиж, АНУ одоо химийн зэвсгийг хориглох олон улсын байгууллагын мөрдөн шалгалтын дүнг хүлээхээр шийдэж, энэ байгууллагын шинжээчид ч аль хэдийнэ Сири лүү явсан байна. Үүнээс гадна энэ бүс нутаг дахь АНУ-ын хүчин чадал хүчтэй цохилт өгөх хэмжээнд хараахан хангалттай биш” гэсэн байна.

Химийн зэвсгийг хориглох олон улсын байгууллага Думад болсон үйл явдлыг мөрдөн шалгахаар шинжээчдийг илгээхээр төлөвлөж байна. Тэдний дүгнэлт хурдан шуурхай гарахгүй, гэхдээ АНУ-ын байр суурьт нөлөөлж болох юм. Зургаан сарын дотор цэргийн албан хаагчдыг гаргах тушаалыг Ерөнхийлөгч өнгөрсөн долоо хоногт генералуудад өгсөн. Энэ шийдвэр өөрчлөгдөхгүй л болов уу.

Америкийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд ч цохилт хийх шийдвэр зохисгүй тухай сануулж байна. “Fox News” мөн л Сириэс АНУ-ын цэргийн албан хаагчдыг гаргах шийдвэрийг сануулсан байна. Тэгэхдээ Дума хотод болсон химийн дайралтын тухай мэдээний дараа Трамп бодлоо өөрчилж болох юм, тэгвэл америкууд Сирид хэсэг хугацаанд саатах болно  гэж “Fox News” үзсэн байна.

Эх сурвалж: www.polit.mn

1 Сэтгэгдэлтэй

Ellgync
2018 оны 6-р сарын 12

Propranolol 40 Prix Levitra 20mg France Cialis Nessun Effetto [url=http://cialicheap.com]canadian pharmacy cialis 20mg[/url] Rash Reaction To Amoxicillin Acheter Avec

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *