Дахиад допинг буюу Улсын заан Б.Пүрэвсайхан

5-р сарын 23, 2018 2:42 pm Нийтлэгч: Ангилал Нийгэм , Шуурхай Мэдээ Уншсан: 43
06ee9be13de2a68a1737f8e045d1e711321a9d47-550x300

Т.САЙХАН

Допингийн эсрэг үндэсний төвөөс улсын заан Б.Пүрэвсайханыг хориотой эм хэрэглэсэн нь тогтоогдсон гэж мэдээллээ. Б.Пүрэвсайхан А сорьцын шинжилгээгээ хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд Б сорьцын шинжилгээнд хамрагдах хүсэлтээ явуулаад байсан юм. Тэгвэл түүний хүсэлтийн дагуу Б сорьцын дээжийг дахин шинжлүүлэхэд Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан хориотой бодисын жагсаалтад орсон бодис илэрсэн байна. Допингийн эсрэг үндэсний төвөөс 2017 оны арванхоёрдугаар сард 31 бөхөөс допингийн шинжилгээ авахад таван бөх хориотой бодис хэрэглэсэн нь тогтоогдсон. БНСУ-ын Допингийн хяналтын лабораториос ирүүлсэн шинжилгээний дүгнэлтэд улсын начин Э.Даш, улсын гарьд Ө.Бат-Орших, аймгийн хурц арслан Б.Номиндалай, сумын заан С.Сайнбаяр болон улсын заан Б.Пүрэвсайхан нараас хориотой бодисын жагсаалтад орсон бодис илэрсэн байна. Допингийн шинжилгээнд бүдэрсэн бөхчүүдийг Үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчдийн хурлаар бөхийн холбооны дотоод дүрмийн дагуу хариуцлага тооцож, барилдах эрхийг хоёр жилээр хасах шийдвэрийг өнгөрөгч гуравдугаар сард гаргажээ.

Шинжилгээнд хамрагдсан бөхчүүд:

  1. Б. Бат-Өлзий
  2. Н. Жаргалбаяр
  3. Б. Ганхуяг
  4. Т. Бэгзсүрэн
  5. Н. Бадарч
  6. Э. Ууганбаяр
  7. Б. Түмэндэмбэрэл
  8. Б. Амарзаяа
  9. Э. Өлзийсайхан
  10. Б. Чимэдвандан
  11. Б. Номиндалай
  12. Г. Гантулга
  13. Ч. Мөнхтогтох
  14. О. Хангай
  15. С. Майнбаяр
  16.  О. Очбат
  17. Э. Даш
  18. Ө. Бат-Орших
  19. Ц. Одбаяр
  20. Б. Даваа-Очир
  21. П. Бүрэнтөгс
  22. Б. Хишигбаатар
  23. Р. Пүрэвдагва
  24. Б. Гончигдамба
  25. Н. Еркебулан
  26. Ч. Хөхчирэнгэр
  27. С. Мөнхбат
  28. Б. Пүрэвсайхан
  29. Н. Батсуурь
  30. Ч. Санжаадамба
  31. Т. Баасанхүү

Эх сурвалж:www.polit.mn   

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *