Д.Өлзийбаяр: Хиймэл зүлэг оруулж ирдэг хүмүүсийн бизнесийг л дэмжчихлээ

7-р сарын 1, 2015 10:00 am Нийтлэгч: Ангилал Хүмүүс , Ярилцах цаг Уншсан: 133
10-21-10

Г.ГАНЧИМЭГ

Бизнес, хөгжилбулангийн маань энэ удаагийн дугаартБуянт мэлхийкомпанийн менежер Д.Өлзийбаяр оролцож, өөрийн бизнес болон цаг үеийн зарим асуудлаар санал бодлоо хуваалцсан юм.

ТанайБуянт мэлхийкомпани анх хэзээнээс зүлэг, цэцэг тарьж эхэлсэн бэ?

Манай компани 2005 онд албан ёсоор байгуулагдаж, тамга тэмдгээ авсан. Цэцэг, бэлэг дурсгалын худалдаа, үйлчилгээ, зүлэгжүүлэлт, цэцэрлэгжилт, гаднах орчны тохижилтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа. Манай захирал Д.Цогзолмаа цэцгэнд их хайртай.

Хобби нь сүүлдээ ажил, тэгээд бизнес болж, одоо өчнөөн хүнийг ажилтай болгож, амьдралыг нь залгуулж байна даа. Анхнаасаа л цэцэг үржүүлэх, зүлэг тарих, орчны тохижилт хийх чиглэлээр байгуулагдаж, одоог хүртэл ажилласаар л байгаа.

ЯагаадБуянт мэлхийгэж нэрлэсэн юм бэ?

Бид Завхан аймгийн Отгон суманд төрж өссөн. Манай суманд Мэлхий чулуу гэж Очирваань хайрханаа хамгаалан оршдог гэсэн домогтой том хад бий. Бид яг тэр мэлхий хадны өвөрт нь тоглож өссөн юм. Тиймээс төрж өссөн нутгийн маань уул ус ивээж байгаасай хэмээн сүслэн дээдэлж энэ нэрийг компанидаа өгсөн.

Энэ жил арван жилийн ойтойгоо золгож байгаа юм байна шүү дээ?

Тамга тэмдэг авч, компани байгуулсан нь 10 жилийн өмнө хэдий ч бид 1997 оноос л энэ бизнесээ эхлүүлсэн дээ. Хүмүүс, худалдан авагчид Багшийн дээдийн хажуу талдАлтанзуламьд цэцгийн дэлгүүр гэхээр андахгүй. “Биднийг оюутан байх үед л байсан дэлгүүр шүү дээ, ёстой аль хэзээнийхгэж ярьдаг юм. Энэ хэрээрээ л бид туршлагажиж явна. Одоо бэлэг дурсгал, хүргэлтийн үйлчилгээ, тасалгааны цэцэг үржүүлэх, худалдах, гаднах талбайд зүлэг, цэцэг тарих, орчны тохижилт хийх зэрэг чиглэлээр ажиллаж байна.

Манай орон эрс тэс уур амьсгалтай. Ийм нөхцөлд танайх зүлэг, цэцгээ хаана тарьдаг юм бэ?   

Сарнай, лили гэх мэтээр зарим бэлэг дурсгалын цэцгээ импортоор оруулж ирдэг. Ингэхээс өөр аргагүй. Бид сарнай тарьж туршиж үзсэн. Манай нөхцөлд ургахгүй юм билээ. Харин тасалгааны болон гаднах цэцэрлэгийн цэцэг, зүлгүүдээ бүгдийг нь өөрсдөө эх орныхоо хөрсөнд тарьдаг. Хөрсөө ч өөрсдөө бэлдэнэ.

Зүлэгнүүд гэнэ ээ. Тийм олон төрөл байдаг юм уу?

Тэгэлгүй яах вэ. Манай улсад ихэвчлэн гурван төрлийн зүлэг тарьдаг. Хамгийн нарийн ширхэгтэй, намхан ургадаг зүлэг бий. Үүнийг хүмүүс тариулах дуртай. Бас дундын зүлэг гэж бий. Үүнийг ч зарим нь сонирхдог л юм. Мөн нэлээн бүдүүн ширхэгтэй, урт ургадаг ерхөг согоовор гэж бий. Үүнд тийм ч дуртай биш. Урт, өндөр ургах нь сайхан ч гандаж хатахдаа амархан. Шарлаад ирэхээрээ хог болох гээд байдаг. Үндэс ихтэй учраас хүмүүс нэг их тариулахсан гэдэггүй л дээ.

Нэг настай зүлэг тарихад хэр их цаг хугацаа, хүч хөдөлмөр шаардлагатай вэ. Ер нь олон наст ургамал тарих боломж Монголын нөхцөлд хэр байдаг юм бол?

Манайх дөрвөн улиралтай. Энэ нь заримдаа сул тал болдог. Өөрөөр хэлбэл, манай нөхцөлд тэр болгон олон наст ургамал тарих боломжгүй л дээ. Ихэвчлэн нэг наст зүлэг тарьдаг. Ер нь зүлэг тарихад тийм их хөрөнгө мөнгө ордоггүй. Хөрсөө эхлээд бордоод сайн чанарын үр цацаад услаад байхад 10-14 хоногийн дотор л сайхан ногоон зүлэг ургана. Таримал зүлэг сайхан үнэртэй, хүний эрүүл мэндэд ямар ч сөрөг нөлөөгүй. Сэтгэл зүйд ч эергээр нөлөөлдөг. Манай хот тоосжилт ихтэй, хүчилтөрөгч дутмаг байна. Зүлэг тарьснаар энэ асуудлыг шийдвэрлэх боломжтой.

Наадмаар бөх барилдах талбайгаа 1.2 тэрбум төгрөгийн үнэ бүхий хиймэл зүлгээр хучна гэж байгаа шүү дээ. Та нар уг нь зүлэгжүүлбэл үүнээс хямд зардал гарах нь ээ?

Ийм боломж бүрэн байсан шүү дээ. Гэтэл өнгөрсөн хавар дөрөвдүгээр сараас зүлэг тариулна, тариулахгүй гээд л эхэлсэн. Өмнөх жилүүдэд манай компани биш ч ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг компаниуд наадмын талбайгаа сайхан зүлэгжүүлдэг байлаа. Энэ жил заавал хиймэл зүлэг суулгана гэж зүтгэсээр байгаад бөхчүүдээ хуванцар зүлгэн дээр барилдуулахаар болчихсон. Хиймэл зүлэг дэвссэн даруйдаа гоё харагддаг. Хэд хоносоны дараа тоос шороо татна. Таримал зүлэг бол жаахан услангуут өнгө нь сайхан сэргээд ирнэ. Хиймэл зүлэг мянга услаад ямар ч нэмэргүй. Харин ч хальтиргаа үүсгэж, бөхчүүд бэртэж гэмтэх аюултай. Олон хүн сууж, барилдаж байгаа болохоор эрүүл мэндэд таатай биш. Үндсэндээ хиймэл зүлэг оруулж ирдэг хүмүүсийн бизнесийг л дэмжчихлээ. Үнэндээ зүлэг тариулсан бол өртөг зардал нь арай л хямд тусах байсан. Гэтэл өндөр өртөгтэй, үр ашиг багатай ажил хийж байгааг бид ингэж л харж, тайлж байгаа.

Ер нь нэг ам метр талбайг зүлэгжүүлэхэд хичнээн төгрөг ордог вэ. Тухайлбал, танай компани хэдэн төгрөгөөр зүлэг тарьдаг юм бэ?

Манай компани нэг ам метр талбайг 150-200 мянган төгрөгөөр зүлэгжүүлдэг. Энэ үнэд хөрс, бордоо бүгд багтсан.

Монголд ийм төрлийн бизнес эрхэлдэг хэчнээн компани байдаг вэ?

Миний мэдэхээр манайхтай ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг 12 компани бий.

Хашаандаа зүлэг тарьж, орчноо тохижуулъя гэсэн хүсэл сэтгэлтэй хувь хүн, албан байгууллага хэр олон байдаг вэ?

Байлгүй яах вэ. Манайх энэ жил гэхэдТөгөлдөртөв, Таван шард хоёр офиссын гаднах талбайг тохижуулан зүлэг, цэцэг тарьсан. Албан байгууллага гэхээсээ илүү хувь хүмүүс их ханддаг. Хашаа, зуслангийн газраа тохижуулан зүлэг, цэцэг тариулж амьдарч, амарч байгаа орчноо ногооруулах сонирхолтой байдаг.

Энэ жил том, жижиг худалдаа эрхлэгчдийн хувьдБорлуулалт муу байнагэдэг үг бараг л амны уншлага болтлоо хэлэгдсэн. Хүмүүсийн худалдан авах чадвар муу байгаа нь цэцгийн борлуулалтад бас нөлөөлсөн биз?

Тодорхой хэмжээгээр нөлөөлсөн. Гэхдээ таваарын бараа шиг таг суучихаагүй. Бид 4-8 сарын хооронд их ажилтай, ачаалалтай байдаг. 2005 оноос хойш компанийн зохион байгуулалтад шилжин ажиллаж байгаа учраас ажилчдын тоо ч өслөө. Анхнаасаа хэн нэгнээс санхүүжилт авч, ямар нэгэн байдлаар төрөөс юу ч горьдоогүй. Өөрсдийнхөө хүч, бор зүрхээр л энэ компанийг босгож ирсэн. Гэхдээ бас төрдөө хэлмээр үг байдаг. Төрийн албан хаагчид хувиараа аж ахуй эрхлэж байгаа хүмүүсээ татвараар маш их дарамталдаг. Гэтэл эдийн засаг хямралтай байгаа энэ үед зарим нэг зүйлийг харж үзэж, үйл ажиллагаанд шууд нөлөөлөхгүй, шаардлагагүй материалууд нэхэж, хүнд суртал гаргадагаа болимоор санагддаг.

Өнөөдөр том, жижиг бизнес эрхэлж буй хүн болгоны амнаас ийм үг гарах юм. Татвар гэдэгхадны мангаа”-г яамаар ч юм бэ. Нөгөө талд ньТөр гэж байгаа цагт татвар авах нь тодорхойгэдэг шүү дээ

Татварыг их уян хатан болгомоор байгаа юм. Зарим тохиолдолд татвараас чөлөөлсөн ч болно шүү дээ. Одоо бидний орлого, ашгаас НӨАТ гэж аваад байдаг. Энэ мэтээр их дарамттай. Жижиг аж ахуйн нэгжүүд хөл дээрээ босч чадахгүй, бүр өөрийн гэсэн байргүй, түрээсийн байранд үйл ажиллагаа явуулсаар байгаа. Манай компанийн хувьд ч ялгаагүй түрээсийн байранд үйл ажиллагаа явуулдаг. Хөрс, шороогоо боловсруулдаг талбай маань л түрээсгүй. 61-ийн гарам руу энэ талбай маань бий. Тэнд бор шороогоо боловсруулдаг юм. Үйл ажиллагаагаа жаахан өргөтгөөд шинээр газар авч, түрээсийн талбайд цэцэг үрслүүлэхээ болъё гэхээр газрын үнэ 40-50 сая төгрөг болчихсон. Гэтэл одоо зөвхөн ажилчдынхаа цалинг тавих хэмжээнд л явж байна даа.

Төрөөс импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа жижиг, дунд бизнес эрхлэгчдээ дэмжинэ гээд л байгаа шүү дээ?

Ингэж ярьдаг хэр нь яг боломжийг олгохгүй боож хаагаад байдаг. Шинэ ажлын санаа олоод төсөл боловсруулж оруулаад ч тэр яриад байдаг янз бүрийн зээл тусламжинд нь хамрагдахгүй л юм байна шүү дээ. Яг жинхэнэ юм хийж байгаа хүнээ олж харж чаддаггүй. Манай төрийн түшээд баахан худал амлалт өгчихөөд сонгуулийн дараа усанд шидсэн чулуу шиг алга болдог. Хувийн хэвшлийнхнээ үнэхээр дэмжие гэж байгаа бол одоо ядаж нэрмээс болохгүй байх хэрэгтэй. Манай компанийн хувьд гэхэд лНарантуулзах дээр хоёр павильон түрээслэн ажиллуулдаг байсан юм. Өнгөрсөн оны наймдугаар сарын 23-нд гарсан галд өртөж маш их хохирол амссан. Ийм нөхцөлд орчихоод байхад лТатвараа төл”, “Тайлангаа гаргагээд байдаг. Эндээс ямар тайлан гарах юм бэ. Одоо хүртэл хохирлоо барагдуулж авч чадаагүй байгаа. Төрийн зүгээс ч анхаарсан юм байхгүй.

Одоо Багшийн дээдийн хажуу талынАлтанзуламьд цэцгийн дэлгүүрээс өөр ямар дэлгүүр байна?

Одоо өөр газар дэлгүүр байтугай лангуу ч байхгүй. Таримал зүлэг, цэцэрлэгжүүлэлтийн чиглэлээр голчлон үйл ажиллагаа явуулж байна. “Нарантуулхудалдааны төвийг эргэн сэргээхээр тэнд хоёр павильон өгнө гэсэн аман тохироо бол бий.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *