Д.Цэрэнсодном: Юань гэсэн нэрийн ханзыг ганцхан хүн л тайлбарласан

9-р сарын 25, 2015 10:11 am Нийтлэгч: Ангилал Амьдралын тойрог , Ярилцах цаг Уншсан: 253
9-25-3

Д.ЦЭРЭННАДМИД

Хубилай сэцэн хааны мэндэлсний 800 жилийн ойн өдрүүд үргэлжилж байна. Энэ үед академич Далантайн Цэрэнсодном абугайтай уулзаж Хубилай хааны байгуулсан Юань гүрний өргөсөн нэрний утга учрын талаар баримт, тайлбарыг нь сонсож ярилцлаа.

-Монголын эзэнт гүрнийг 35 жил захирсан Хубилай сэцэн хааныг төр, цэргийн том зүтгэлтэн, ихболовсролтой хүн байсан гэдгийг эрдэмтэд, судлаачид хэлдэг, бичдэг. Сэцэн гэдэг цол нь ухааны дээдухаан гэсэн үг гэж тайлбарладаг юм билээ. Та судлаач, эрдэмтэн хүний хувьд энэ хааны тухай юухэлэхсэн бол..?

-Хубилай бол Их Монгол Улсын тав дахь хаан бөгөөд дорно дахины төрийн үзэл санааны хөгжилд их хувь нэмэр оруулсан хүн гэж судлаач, түүхчид тодорхойлодог. Энэ хүний бага залуу насны тухай эх сурвалж ховор юм.

Гэхдээ эцгээсээ багадаа өнчирч хоцорсон ч эх нь цаашдын замд нь хэрхэн нөлөөлсөн талаар зарим судар бичигт үлдсэн бий.

Хубилайн ижий нь Ванхааны төрсөн дүү Жаха Хамбугийн охин Сорхагтани Бэхи юм. Тэр удмаа дагасан боловсролтой нэгэн байж. Тэгээд ч Хубилайг багаас нь төрд бэлтгэсэн гэж болох. Ер нь ч хаан болгохоор бэлдсэн. Тэгээд Хубилайг хаан суудалд хүрэхэд эхийнх нь торгон ухаан их тус болсон гэж хэлж болох байхаа.

Басхүү өвөг эцэг Чингис нь Хувилайг бүр багаас нь их тоодог байсан нэг баримт хэлье. Судлаач бид баримт түшиж ярих дуртай л даа.

Рашид-Ад-Диний “Судрын чуулган”-д байдаг санагдаж байна. Чингис хаан Иран, Перс, Дундат Азийг эзлэн аваад тэр нутагт өөрийн төлөөний хүмүүсээ томилоод 1220-иод оны эхээр нутаг руугаа буцсан байдаг. Тэгэхэд нутгаас нь тосгуулын хүмүүс явсан. Тэр дотор есөн настай Хубилай багтсан байв. Чингис хаан угтагсадтайгаа уулзаж ах дүүс, үр ач нартайгаа золгоод баяр хөөр болж байхдаа Хубилайн эрхий хурууг атгаж байгаад “Чи сайн эр болно оо” гэсэн утгатай үг хэлж байж. Үнэлж байсных нь илрэл энэ юм л даа. Эр хүний эрдэм эрхий хуруундаа байдаг гэдэг.

Тэгээд ч өвөг эцэгтээ тоогдсон Хубилай ч хаан болсон. Эхлээд Алтан улсыг дараа нь өмнөд Сүн улсыг эзлээд их гүрнийг байгуулж Юань улс гэж нэрлэсэн. Хубилайн төр жолоодох эрдэм, бичиг, соёлын боловсролын хосгүйг нь үе үеийн эрдэмтэд судалсан.

Юань улсын үед өртөө, холбоо харилцааны сүлжээ бий болгосон. Цаасан мөнгө гаргасан одон орон судлалын, бас бичиг судрын хүрээлэн байгуулагдсан. Мөн монголчуудын тэнгэр шүтэх үзлийг хөгжүүлж улс төрийн үзэл баримтлал болгож чадсан гээд их зүйл хэлж болдог. Хубилай хааны Монголын түүхэнд үлдээсэн өв их юм л даа.

-Энд нэг зүйлийг танаас онцолж асуумаар байна. Их Хубилай хаан Монголын эзэнт гүрний нийслэлээрБээжинг сонгож, ард нь Хархорум балгас болж үлдсэн гэдэг. Үүнийг Хубилай хааны алдаа мэтээр ярьдагүе байв даа?

-Тийм л дээ. Эзэнт гүрнийг байгуулаад нийслэлийг Хархорумаас нүүлгэж Бээжин буюу тухайн үеийн Дайду хот руу аваачсан. Ард нь Хархорум балгас болж үлдсэн гэдэг ч үнэн. Хэдийгээр тийм ч Хятад болоод тэр эзэлсэн орнуудаа захирах, нөгөө талаар Монгол орноо хэвээр нь үлдээх их ухаан хадгалагдаж байж гэж сүүлийн үед үздэг, тайлбарладаг болж ирлээ.

Нөгөөтэйгүүр нийс­лэл Бээжин болохоор Монголын толгой эрдэмтэн мэргэд тийшээ хандаж таарсан. Энэ нь Монголын соёл, шинжлэх ухааны уламжлал тасраагүйн баталгаа. Монгол гаралтай хүмүүс тэнд олон байж.Тухайлбал одон оронч Мянгад гэж байсан нь цэвэр монгол хүн.

Монголын нууц товчоог анх Мин улсын үед Хятад ханзнаас орчуулж буулгасан. Энэ ажлыг хийсэн гол мэргэдийн нэг нь Хуа-Енга гэдэг хүн байж л дээ. Энэ хүн бол тэр үеийн судар бичгийн хүрээлэнд ажиллаж байсан. Бээжинд төрсөн, төрөлх хэлдээ гаргуун. Хятадын таван ном, дөрвөн бичгийг сайн мэддэг эрдэмтэй хүн байжээ.

Би 1988-1990 онд Бээжингийн их сургуульд зочин багш байхдаа өөрийн биеэр уулзсан нэг хүний тухай хэлье.

Тэр  хүн Хятадын томоохон зохиолч Ли-Жижуан байлаа. Тэр надад нэг сонин зүйл ярьсан юм. Тэр нь юу вэ гэвэл миний нэр Ли-Жижуан. Ли овогт хүн байгаа биз. Тэгвэл та миний овгийг бичихдээ “Мухули”-ний Ли-гээр бичнэ “шүү” гэсэн юм. /Мухули гэдэг бидний хэлж заншснаар Мухулай жанжин юм/ . Тэгэхлээр нь би сонирхож “Та чинь Мухулайн удмын үр сад байж таарах нь  ээ гэвэл. “Тэгэлгүй яахав. Тэр жанжны чинь 36 дахь үеийн удам би байна” гэв.

Ингэхээр Хятад гэдэг мөнхийн хөршид чинь дээр үеийн Монголоос үлдсэн мах, цусны тасархай гэж болох хүмүүс байдаг юм байна гэсэн бодол төрж байсан. Их эзэнт гүрний хаялга гэж болно оо доо.

-Гар бариад бугуй барив гэж битгий бодоорой. Юань гэдэг нэрийн тухай сонирхмоор байна. Танаас..?

-Хубилай сэцэн хааны 1260 онд байгуулж түмнээ тунхагласан их гүрний нэр Юань. Тэр нь ямар учир утгатай юм бэ гэдэг үнэхээр сонирхмоор зүйл л дээ. Монголын эзэнт гүрний түүхийг судлаачид, эрдэмтэд Юань гэдэг нэрийг толь бичигт тэмдэглэснээр нь хэлдэг юм. Хятадын Ци-Хай буюу “Үгсийн далай” хэмээх толь бичигт /толь бичгийг авчирч үзүүлэв/ Юань гэдгийн утга нь тэргүүлэгч эхлэгч, анхдагч, өлзий ерөөлтэй төгс төгөлдөр аугаа их гэх мэт арваад утгыг тэмдэглэжээ. Саяхан болсон Хубилай хааны төрсөн өдөрт зориулсан эрдэм шинжилгээний хурал дээр нэг эрдэмтэн илтгэлдээ Юань гэдэг үг бол хөх гэдэг үг гэж тайлбарлаж байхыг сонс­лоо. Тэгээд тэр эрдэмт­нээс “Юань гэдэг ханзыг задалж тайлбарлаж үзсэн үү” гэж асуухад юм хэлээгүй ээ.

Тийм бишийг Мон­голын жирийн нэг нанхиад эрдэмтэн тайлбарласан байгаа.

-Тэр тухай нь та дэлгэрүүлнэ үү?

-Шинжлэх ухаанд нэг зарчим бий. Урьд өмнө нь хүний хэлчихсэн, нээчихсэн юмыг өөрийн юм шиг хэлж  болохгүй ээ гэж. Энэ зарчмыг би баримталдаг хүн. Харин одоогийнхон яаж байгааг би сайн мэдэхгүй байна. Цэнд гүн гэж 1913 онд гамин  цэрэгтэй байлдахдаа их гавьяа байгуулсан учир бодлогот баатар гэдэг цол Богд хаанаас хүртсэн нэгэн байж. 1917 онд Гадаад яаманд дэд сайд байсан хүн юм билээ.

Энэ хүний бас нэг гавьяа нь гэвэл Монголын нууц товчоог монгол хэлнээ хөррүүлсэн явдал юм. Үүнийг Цэвээн Жамсранов түүнд захиа даалгавар өгч хийлгэсэн юм гэдэг.

Тэгвэл тийм эрдэмт хүний охин Ц.Хандсүрэн гэж Бээжинд япон хэлний анги дүүргэсэн. Унаган хятад хэлтэй нэгэн байлаа. ШУА-ийн Дорно дахины хүрээлэнд ажиллаж байсан хүн л дээ. Энэ хүн Юань гүрний нэрийн утга учрыг бусдаас илүүтэй гаргаж тавьсан юм. Миний ойлгож байгаагаар шүү дээ. Эрдэмтэн Ц.Хандсүрэн 1973 онд гарсан “Түүхийн судлал” гэдэг цувралд “Монголын эзэнт улсыг Юань гэж нэрлэх болсон нь нэртэй өгүүлэл нийтлүүлэхдээ Юань гэсэн ханз үсэгт задаргаа хийж үзсэн байдаг. Тэр тайлбарлахдаа ердөө дөрвөн зурлагатай, гурван махбодь бүхий тэр ханзны дээд хөндлөн зурлага нь арга, доорх зурлага нь билгэ. Арга билэг хоёрын дор хүн гэсэн үг орж байгаа. Тэгэхээр энэ ханз нь арга билгэ хосолсон хүн гэсэн утга агуулж байна гэжээ.

Тэгвэл Хятадын “Зурхайт ном”-д байгаа нэг сонин санаа байдаг нь Юань гэдэг ханз дотор тэнгэр гэдэг утга бий гэсэн байгаа. Үүнийг Ц.Хандсүрэн гуайн санаатай холбоод үзэх юм бол юу гэж ойлгох нь зөв бэ гэвэл “Арга, билэг”-ийг хослуулсан хүн бол өнөөгийн хэлээр дээд зэргийн ёс суртахуун бүхий тэнгэрлэг хүн гэсэн санаа бууж ирж байна. Энэ бол миний ойлголт.

Тэгэхээр бүр цааш нь ухаж үзвэл “Монголын нууц товчоо”-нд Чингис хааны язгуур удам нь дээд тэнгэрээс заяатай гэдэг нь нотлогдож байна гэж хэлж болом санагддаг. Тиймийн учир Хубилай хаан өргөн хүрээнд их ухаан зарж их гүрнийхээ нэрийг Юань гэж нэрлэжээ дээ. Үүгээр нь Хубилайн үзэл санаа, уламжлал шинэчлэлийн ойлголт нь их өргөн цар хүрээтэй ерөөс бичиг соёлын гүн гүнзгий боловсролтой хүн байсан гэдгийг мэдэж болох юм. Бас Хубилай хааны нэр төр их үйл хэрэг нь Юань гэсэн нэртэй салшгүй холбоотой гэдгийг тэр ханз үсгийн утга санаа тодорхойлж байнаа гэдгийг энд хэлэх гэсэн юм.

-Та хэлэхдээ Хубилай хаан Юань гэдэг нэрийг сонгож авахдаа асар их ухаалаг хандсан л гэж хэлээд байнадаа?

-Яг тийм. Хубилайн онцгой ухаанаас гадна эзэнт гүрний үед судар бичгийн хүрээлэн хүртэл ажиллаж том эрдэмтэн мэргэдийн ухаан тэнд хуралдсан байсан. Түүн дээр асар их судалгаа хийж байж нэрийг нь сонгосон болов уу. Энд нэг зүйлийг хэлэхэд Хүннү нарын удам бол Сяньби. Сяньби бол одоогийн Хотонгууд. Вэй улс ч гэж нэрлэж байлаа. Тэгээд өргөсөн нэр нь Юаньвэй гэсэн бий. Тэгэхлээр Хубилайгаас өмнө Юань гэдэг үгийг хэрэглэж байсан байж таарч байна. Үүнийг Хубилай хаан мэдэж байж авсан байх. Харин Юань гэдэг ханз үсэг арга билгийг хослуулж чадсан гэдгийг тэр эрдэмтэн Ц.Хандсүрэн агсан гаргаж тавьсан юм. Ер нь эрдэм шинжилгээний ажил хийж байгаа хүн үг үсэг бүрт дүн шинжилгээ хийж байж өөрийн оюуны дүгнэлтийг өгдөг учиртай. Ц.Хандсүрэн гуай өгүүллийнхээ төгсгөлд “Юань хэмээх нэр Монголын сайн, өлзий дэмбэрэлтэй гэсэн утгыг басхүү илэрхийлж байгаа юм” гэж төгсгөсөн нь бий.

-Ханз үсгийг хэзээ, хэн зохиосон юм бол?

-Хятадуудаас гарал­тай гэдэг юм. Энэ үсгийн хамгийн онцлог нь хураангүй мөртлөө агуу том утга санааг илэрхийлдэгтээ байгаа юм. Хүннү, Киданы үед хэрэглэж байж. Одоо солонгос, япон үсэг энэ ханзаас гаралтай юм шүү дээ.

-Пагва ламын зохиосон дөрвөлжин үсэг бий. Энэ хятад ханзтай холбоотой юу?

-Огт өөр. Дөрвөлжин үсэг чинь цагаан толгойтой. Харин нэг их дэлгэрч газар аваагүй. Зуугаадхан жил хэрэглэгдээд больсон доо. Гэхдээ эрдэнийн сан гэж нэрлэх “Субашид”-ийг дөрвөлжин үсгээр хэвлэсэн байдаг юм.

-Эцэст нь асуухад Хубилай хааны амьдрал яаж төгссөн юм бол?

-Улстөрийн золиос болж хорлогдсон гэдэг юм билээ. Хубилай хаан хорлогдохынхоо өмнө нэг өрөвдөлтэй үг хэлсэн байдаг. Тэр нь Монголын нууц товчоонд бий. Харин түүнийг нь уншсан хүн бүхэн утга учрыг төдийлөн ухаж ойлгодоггүй байж мэднэ. Их хаан нас барахынхаа өмнө буюу бөө нарын өөрт нь барьсан хортой ундааг зооглохын аюул учрыг мэдэнгүүт “Тулын нурууг би тулуулав. Халимын нурууг би хэмхлэв” гэж хэлсэн нь бий. Энэ үг маш ухаалаг, нарийн далд утгатай үг. Хубилай бол гадаад, дотоодын дайсныг дарах, эзэнт гүрний төрийг түвшитгэхэд асар их гавьяа байгуулсан хүн. Ази цаашлаад Персийг байлдан дагуулахад онцгой үүрэг гүйцэтгэсэн гэж түүхэнд тэмдэглэсэн шүү дээ. Иймээс дээрх үгийн утга нь би төрийг төвхнүүлэхэд миний хий­сэн, бүтээсэн юм их бий. Тэгээд ахынхаа өмнөөс золиосонд гарахад бэлэн байна гэсэн санаа юм л даа.

Басхүү эцэг маань намайг ахынхаа дэргэд явж, унтарсныг сэргээж, умартсаныг сануулж байгаарай гэсэн гэрээс бий. Энэ бол миний чанд мөрдөх учиртай захиас. Тиймийн учир би ахынхаа оронд эрсдэхэд гомдолгүй гэсэн давхар санаа байгаа юм. Өрөвдөлтэй л амьдрал байгаа биз.

-Таны хэлж байгаатай дүйцүүлж бодоход Монголын төр, засгийг 40 жил удирдсан Маршал Ю.Цэдэнбалгуайн туул­сан амьдралтай адилтгамаар юм шиг?

-Тийм ээ. Адил гэхгүй ч төстэй л юм даа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Нийт: 6 Сэтгэгдэл

Kelgrorge
2017 оны 6-р сарын 25

How To Buy Clomid Over The Counter By Cheap Viagra Buy Levitra Safely From Canada

Kelgrorge
2017 оны 6-р сарын 29

Viagra Paris Boutique cialis price Propecia Frau

Kelgrorge
2017 оны 7-р сарын 2

Keflex Ivpb viagra online Comprar Viagra Sin Receta En Sevilla

Kelgrorge
2017 оны 8-р сарын 1

Precio De Priligy En Espana cialis online Cash On Delivery Progesterone Amex Cheap

Chasadvito
2017 оны 8-р сарын 1

Thyroxine Online No Prescription viagra Clomid Order

EveDalo
2018 оны 2-р сарын 21

Acquistare Cialis Viagra Will Cephalexin Kill Good Bacteria viagra cialis Premarin 1.25 Mg Tablet Cheap Viagra Levitra Cialis

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *