Д.Цэнд-Аюуш: Гадны эмч нар аяллын визээр ирж иргэдэд үйлчилж байна

3-р сарын 22, 2018 2:28 pm Нийтлэгч: Ангилал Нийгэм , Эрүүл мэнд Уншсан: 35
223292-22032018-1521684919-673690694-Untitled-1
А.Цэрэндорж
НМХГ-аас зарим гоо сайхны эмнэлгүүдэд шалгалт хийжээ. Энэ талаар Эрүүл мэнд, боловсрол хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюушаас тодрууллаа.-Шалгалтын үеэр ямар зөрчлүүд илэрсэн бэ?
-Гадаадын эмч нар аялал жуулчлалын визээр манайд ирж, эмчлэх эрхийн зөвшөөрөлгүй, эрүүл ахуйн шаардлага хангахг үй орчинд эмнэлгийн тусламж үзүүлж байгаа зөрчил илэрлээ. Мөн бүртгэгдээг үй эм эмнэлгийн хэрэгслээр үйлчилж байсан.Тухайлбал “Үлэмж клиник” эмнэлэгт Япон улсын иргэн ирж, Эрүүл мэндийн яамнаас эмчлэх эрхийн зөвшөөрөл авалгүй гоо сайхны эмчилгээ хийж байсан. Мөн “Өлзий Ден” компанийн “Ай Эм Скин Ка” төвд БНСУ-ын хоёр иргэн ирж, иргэдэд нүүр өргөх болон бие галбиржуулах био утас суулгах талаар практик сургалт явуулж байсан. Энэ мэт зөрчлийг шалгалтаар илрүүлэн таслан зогсоогоод байна.-Иргэд гоо сайхны газруудаар үйлчлүүлэхдээ юуг анхаарах шаардлагатай вэ?
-Эмчилгээний гоо сайхныг хийлгэхдээ тухайн эмч нь эмчлэх эрхийн зөвшөөрөлтэй эсэхийг сайтар нягтлах, хэрэглэж буй бүтээгдэх үүн нь Монгол Улсын эм бүртгэлд бүртгэгдсэн, стандартад нийцсэн эсэхийг шалгаж байхыг анхааруулж байна.Мөн сүүлийн үед “Alivemax” бүтээгдэхүүнтэй холбоотой гомдол иргэдээс ирсэн. Шалгалт хийхэд “Alivemax” нь эм биш хүнсний нэмэлт бүтээгдэх үүн болохыг Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс тогтоолоо. Гэтэл эм мэтээр хэрэглэгчдийг төөрөгдүүлж байна
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *