Д.Трамп Хойд Солонгосын талаарх төлөвлөгөөгөө задалсангүй

4-р сарын 19, 2017 8:49 am Нийтлэгч: Ангилал Геополитик , Дэлхийд Уншсан: 17
4-19-1

Н.МӨНХЖИН

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хойд Солонгосын талаарх төлөвлөгөөнийхөө талаар ярьсангүй. Харин Пхеньянаас гарч буй цөмийн зэвсгийн аюул заналхийллийг энхийн замаар шийдвэрлэнэ хэмээн найдаж буйгаа илэрхийлжээ. Д.Трамп Fox News телевизэд ярихдаа “Цаашид юу болохыг харцгаая. Бүх юм сайнаар эргэж, энх тайван тогтоно гэдэгт би итгэж байна. Гэвч Хойд Солонгосын лидер Ким Чен Унтай хийж буй яриа хэлэлцээ удаан хугацаанд үргэлжилж байгаа гэдгийг мэдэж байгаа биз дээ” хэмээн онцолсон байна. Гэхдээ тэрээр цаашдын төлөвлөгөөнийхөө талаар мэдээлэхээс татгалзжээ. АНУ Хойд Солонгост цохилт өгөх боломжийн талаар асуухад Трамп “Дөрвөн долоо хоногийн дараа хийх гэж буй зүйлийнхээ талаар яриад сууж байдаг бусад удир­дагч шиг ажиллахгүй. Ин­гэж ажиллаад дэмий байдаг” хэмээн хариулсан аж. Пентагоны тэргүүн Жеймс Мэттис АНУ-ын цөмийн зэвсгийн хүчин чадлыг нягтлан дүгнэх даал­гавар өгөөд байгаа билээ.

Солонгосын хойгийн цэрэггүй бүсэд зочилсон АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пенс “Хойд Солонгосын талаар баримталдаг Вашингтоны стратегийн тэвчээрийн эрин үе дууссан. Ерөнхийлөгч Дональд Трампын тэвчээрийг со­рил­тод оруулахгүй байхыг Пхеньянд зөв­лөж байна” хэмээн мэдэгд­жээ. Майк Пенс анх­ны гадаад айлчлалаа Өмнөд Солонгос, Япон, Индонез, Австрали улсад хийж байна.

АНУ ийнхүү хатуу байр сууриа илэрхийлж байгаа ч Хойд  Солонгос заналхийлсэн өнгө аясаа хадгалсаар байна. Хойд Солонгосын Га­даад хэргийн дэд сайд Хан Сон Рил ВВС-д өгсөн ярилцлагадаа пуужингийн туршилтаа нэмэгдүүлнэ хэмээн мэдэгджээ. “Бид илүү олон пуужин турших болно. Долоо хоног бүр, сар бүр, жил бүр пуужин туршина” хэмээн тэрээр мэдэгджээ. АНУ-ын дэд Ерөнхийлөгч Майк Пенс “Өмнөд Солонгосын ард иргэдийн аюулгүй байд­лыг хамгаалж, зорилго­доо хүрэхэд бүх боломж ширээн дээр байгаа. Хэрвээ Пхеньян нөхцөл байдлыг улам хурцатгавал өөр арга хэмжээ авах боломж ч нээлттэй байгаа” хэмээн ярьжээ. Энэ нь Хойд Солонгос улам зөрүүдэлсээр байвал цэрэг дайны аргаар асуудлыг шийдэхэд ч бэлэн хэмээн ойлгогдож байгаа аж.

banner3-14

Нийт: 7 Сэтгэгдэл

2017 оны 5-р сарын 20

… [Trackback]

[…] Read More here: zms.mn/d-tramp-hoid-solongosyn-talaarh-tuluvluguuguu-zadalsangui/ […]

2017 оны 6-р сарын 7

… [Trackback]

[…] Informations on that Topic: zms.mn/d-tramp-hoid-solongosyn-talaarh-tuluvluguuguu-zadalsangui/ […]

2017 оны 6-р сарын 8

… [Trackback]

[…] There you will find 94661 more Infos: zms.mn/d-tramp-hoid-solongosyn-talaarh-tuluvluguuguu-zadalsangui/ […]

2017 оны 6-р сарын 24

… [Trackback]

[…] Find More Informations here: zms.mn/d-tramp-hoid-solongosyn-talaarh-tuluvluguuguu-zadalsangui/ […]

2017 оны 7-р сарын 2

… [Trackback]

[…] Find More Informations here: zms.mn/d-tramp-hoid-solongosyn-talaarh-tuluvluguuguu-zadalsangui/ […]

2017 оны 9-р сарын 18

… [Trackback]

[…] Read More here|Read More|Read More Infos here|There you will find 5169 more Infos|Informations to that Topic: zms.mn/d-tramp-hoid-solongosyn-talaarh-tuluvluguuguu-zadalsangui/ […]

2017 оны 9-р сарын 22

… [Trackback]

[…] Read More on|Read More|Read More Informations here|There you will find 73658 additional Informations|Infos on that Topic: zms.mn/d-tramp-hoid-solongosyn-talaarh-tuluvluguuguu-zadalsangui/ […]

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *