Д.Тогтохсүрэн: Ерөнхийлөгчийн төсөлтэй нийцэж байгаа учраас 40 гишүүний бойкот зогссон

1-р сарын 4, 2019 2:14 pm Нийтлэгч: Ангилал Улс төр Уншсан: 39
09a1569f-5531-4d8d-af88-5874adc9bc75

 

С.САРУУЛ

Чуулган хуралдаж чадахгүй сар гаруй болж буй. Энэ хугацаанд олон чухал асуудал шийдвэрлэх боломжтой байсан ч эрх баригч намын 40 гишүүн УИХ-ын даргыг огцруулах бойкот хийсээр байгаа юм. Мөн Ерөнхийлөгч Дэгийн хуулийг өөрчлөх хуулийн төсөл өргөн бариад буй. Үүнтэй холбогдуулан МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн сэтгүүлчдэд тайлбар өглөө. ТэрээрМанай 40 гишүүн УИХ-ын даргыг хурал удирдах ёс зүйн эрхгүй гэж үзэн,  чуулганы хуралдааныг бойкотолж байгаа. Түүнээс гишүүн хувиараа хуралдаа ирэхгүй байгаа асуудал биш. Ерөнхийлөгч УИХ-ын Дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хоёр хуулийн төсөл өргөн барьсан. Энэ хуулийн төслүүдийг УИХ ирэх долоо хоногт хэлэлцэнэ. Хуулийг хэлэлцэхэд гишүүд бүрэн оролцоно гэж байгаа. Энэ хуулийн төслийг МАН-ын бүлгээр хэлэлцэн, санал нэгтгэх шаардлагатай учраас  МАН-ын бүлэг чуулганы хуралдаанаас завсарлага авсан.Ирэх долоо хоногийн даваа гаригт бүлэг хуралдана. Хуралд оролцохгүй гэсэн 40 гишүүний тавьж байгаа шаардлага Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн үзэл санаатай нийцэж байгаа учраас гишүүд хуулийн төслийг хэлэлцэхэд чуулганы хуралдаандаа оролцоно.

УИХ тарах тухай асуудал хуультай. УИХ-ын гишүүдийн гуравны хоёр буюу 51 гишүүн таръя гэсэн санал өгөх буюу гарын үсэг зурвал тарна. УИХ-ын 40 гишүүн гарын үсэг зураад, улс төрийн шаардлага тавьсан. Түүнээс ажлаа таслаад байгаа юм байхгүй. Гишүүдийн зарим нь өрөөндөө байна, зарим нь хэсэг бүлгээрээ санал солилцоод сууж байна. Тавьсан шаардлага нь хангагдах үед хуралдахад бэлэн байгаа. Өнөөдөр бол манай бүлгийн 31 гишүүн байна” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn