Д.Сумъяа чансааны оноогоор дэлхийд тэргүүлэв

4-р сарын 3, 2018 9:20 am Нийтлэгч: Ангилал Бөхийн мэдээ , Урлаг, спорт Уншсан: 38
2915721b3e72d0890150351de988be3107b6eef6

Д.НАДМИД

 Олон улсын жүдо бөхийн холбоо тив, дэлхийд болсон цуврал тэмцээнүүдийн дүнг харгалзан жүдочдын дэлхийн чансааг шинэчилдэг уламжлалтай. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт буюу гуравдугаар сарын 26-ны өдөр дэлхийн чансааны шинэчлэлийг зарлав. Уг чансааны үзүүлэлтээс харахад олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Доржсүрэнгийн Сумъяа дэлхийн жүдочдоос хамгийн өндөр оноог авсан байна. Энэ нь дэлхийн дээд амжилтыг Монголын тамирчин эзэмшиж байгаа гэсэн үг юм. Түүний авсан 7237 оноо бол урьд өмнө нь хэн нэг тамирчин авч байгаагүй өндөр үзүүлэлт аж. Дэлхийн шинэчилсэн чансаагаар долоон жинд тэргүүлэгчдийн оноог сонирхуулбал эмэгтэй жүдочдын 48 кгын жинд Мөнхбатын Уранцэцэг (Монгол) 5970, 52 кгд Эрика Миранда (Бразил) 5340, 57 кгд Доржсүрэнгийн Сумъяа (Монгол) 7237, 63 кгд Тина Трстеняк (Словен) 5375, 70 кгд Мария Портело (Бразил) 5271, -78 кгд Гуусье Стийнхаус (Нидерланд) 5500, 78 кгд Ким Мон Жон (БНСУ) 5420 оноогоор тус тус тэргүүлсэн бол эрэгтэйчүүдийн 60 кгд Рюжи Нагаяма (Япон) 5080, 66 кгд Хифиму Абэ (Япон) 5000, 73 кгд Сончи Хашимото (Япон) 6650, 81 кгд Хасан Халмурзаев (ОХУ) 4850, 90 кгд Александр Куколж (Серб) 5011, -100 кгд Варлам Липерталиани (Гүрж) 5800, +100 кгд Давид Моура (Бразил) 5565 оноогоор жин бүрийнхээ нэгд бичигдсэн байна. Бас нэгэн онцлогийг хэлбэл, Монгол Улсын тамирчин, дэлхийн аварга М.Уранцэцэг өрсөлдөгчөөсөө онооны ялгаагаар хол тэргүүлж яваа бол Японы Соичи Хашимото эрэгтэй жүдочдыг манлайлжээ.

 

ДОРЖСҮРЭНГИЙН СУМЪЯА ГЭЖ ХЭН БЭ?

Доорхи таван асуултад түүнийг хэрхэн хариулсныг сонирхоорой.

anons Sumiya

Та монгол түмнийхээ хамгийн хайртай тамирчин болжээ. Сая бас чансаагаар дэлхийд тэргүүллээ?

Ямар ч амжилт, шаг­нал араасаа хариуцлага да­гуулдаг. Үүнийг тамирчин хүн умартах ёсгүй гэж би чанд бодож, ойлгож явдаг даа.

Олонхи алдартай тамирчид олимпоос медаль хүртсэнийхээ дараа ДАШТд өндөр амжилт гаргадаггүй гэсэн судалгаа байдаг юм билээ. Тэгвэл өөрийн чинь хувьд дэлхийн аварга болсон амжилт бас онцгой юм шиг…?

Тамирчин бүр өөр. Бүгд цор ганц хувь гэж болно. Би ч, чи ч дахин давтагдашгүй бодьгал шүү дээ. Харин зорилготой, түүндээ хүрэх бүрэн итгэлтэй байвал амжилт аяндаа ирдэг. Миний хувьд амжилт гаргалаа гэж цээжээ дэлддэггүй, хүмүүс шүүмжиллээ гээд сэтгэлээр унадаггүй. Ерөөсөө байгаа минь тэр.

Өөрөө нэг удаа ярилцлагадааБи наймын тоог билэгддэггэсэн байсан. Учир нь…?

Миний гол, гол амжилт ав­чир­сан барилдаанд найманд таарсан. БасРио-2016” олимпийн үеэр тамирчдын зургийг цувралаар нийтлэхэд найм дахь нь минийх байсан.

Та Будапештийн дэвжээнд дэлхийн аварга болохдоо Японы алдарт бөх Цукаса Ёшидаг ялж тэдний багийн алтан медалийн цувралыг зогсоосон гэдэг?

Тийм ээ. Өмнө нь би Ц.Ёшидад гурав ялагдаж байсан. Гэвч дахин ялаг­дах­гүй юм шүү гэж өөртөө өндөр шаардлага тавьж байсан. Бас олимпоос алтан медаль авч чадаа­гүйн хор шар нөлөөлсөн биз.

Одоо өөрт чинь То­кио­гийн олимпоос алтан медаль хүртэх чин зорилго байгаа болов уу. Энэ зо­рил­годоо хүрэх арга техникээ хэр­хэн боловсруулж байна вэ?

Энэ нууц хэвээрээ байг. Цаг хугацаа л бүх­нийг харуулна. Бэлтгэлээ сайн хийж, бэртэл гэмт­лээс хол байхыг л эр­хэмлэж байна. Хэдхэн хоногийн дараа токио­гийн олимп болох гэж буй мэт мэдрэмж төрөөд байх юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

1 Сэтгэгдэлтэй

Ellgync
2018 оны 6-р сарын 14

Propecia Espana Efectos Secundarios cialis 40 mg Gonorrhea Single Dose 875 Amoxicillin Canada Pharmacy Tadacip 10mg Paypal

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *