Д.Сугарыг “Сугалах” баримт Б.Мөнхжаргалын гэрээс олдсон уу?

4-р сарын 19, 2018 8:37 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Шуурхай Мэдээ Уншсан: 45
1-1 GOK

Т.БАТСАЙХАН

 “Эрдэнэтүйлдвэрийг барьцаанд тавьж, их хэмжээний зээл авсан гэх хэргийг Лондонгийн Арбитрын шүүх хэлэлцэж, Засгийн газрыг хариуцагчаар татаад байгаа. Тэгвэл энэ хэргийг АТГаас шалгаж, хэд хэдэн хүнийг саатуулаад байнаТухайлбал хэргийн эзэн  “Жаст”-ийн захирал Ш.Батхүү, “Эрдэнэт үйлдвэр”-ийн худалдааны хэлтсийн дарга байсан  Г.Амарбат, Хуулийн хэлтсийн дарга асан Б.Мөнхжаргал нарыг саатуулан шалгаж байнаХамгийн сүүлчийн мэдээллээр Б.Мөнхжаргалын гэрт нэгжлэг хийж, нууц баримт олсон талаар шуугиж эхлэв. Энэ ньЭрдэнэтүйлдвэрээсСтандартбанктай хийсэнБарьцааны эрх, үүрэг шилжүүлэх тухай гэрээ”  юмЭнэ гэрээний  дагуу шалгалт хийхэд хамгийн эхлээд хуулийн байгууллагад дуудагдах хүн нь Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар байж магадгүй байнаУчир нь Д.Сугар тухайн үед  Төрийн өмчийн хорооны дарга буюуЭрдэнэтүйлдвэрийн ТУЗийн даргаар ажиллаж байсан юмТиймээсБарьцааны эрх, үүрэг шилжүүлэх тухай гэрээ”-нд  тэр гарын үсэг зурж, эрх үүргээ өөр нэгнээр төлөөлүүлэхээр тохиролцсон байж ч мэднэХуулийн байгууллага энэ асуудлыг тогтоосон болЭрдэнэтүйлдвэртэй холбоотой ээлжит  шуугиан Д.Сугараар үргэлжлэх бололтой.

 Д.СУГАР ГЭЖ ХЭН БЭ?

 Тэр  тухайн үед Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан.   2000-2004 онд УИХын гишүүн, 2004-2005 онд Монгол шуудан банкинд газрын захирал, 2006 онд Төрийн өмчийн даргаар томилогдож байв. 2012 оноос Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр ажиллаж байгаа. 2004 онд УИХын гишүүний сэнтийгээс буучихаад байхад нь нутаг нэгт дүү Д.Зоригт Монгол шуудан банкныхаа газрын захирлаар авч ажиллуулж байжээ. Тэрээр МИАТийн буюу Ч.Хоролсүрэн нартай холбоотой хэрэгт нэр холбогдож байсанДарга байхдаа 41 удаа шүүхэд дуудагдаж байсан хэмээн өөрөө нэгэн ярилцлагандаа хэлсэн байдаг. Түүний хүү С.Цог хар тамхины хэрэгт нэр холбогдож хоригдож байсан гэхчлэн  Д.Сугарын тухай  баримтууд үргэлжилдэг.

 ШАЛГУУЛАХ АСУУДЛЫГ УИХ ШИЙДНЭ

  Д.Сугар одоо Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр ажиллаж байгааЭнэ нь түүнд шууд хэрэг үүсгэн шалгах эрх зүйн үндэс байхгүй байна гэсэн үг. Үндсэн хуулийн 5.1-т зааснаар  “Цэцийн гишүүнийг Цэцийн зөвшөөрөлгүйгээр баривчлах, албадан саатуулах буюу цагдан хорих, эрүүгийн хариуцлагад татах, эсхүл шүүхийн журмаар түүнд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага ногдуулах, орон байр, албан тасалгаа, биед нь үзлэг, нэгжлэг хийх, бичиг баримт, эд зүйлийг хураан авахыг хориглоно”  хэмээн заасан байдагЕр нь энэ заалт олон жил Д.Сугарыг бат хамгаалсаар ирсэн гэхэд болноХарин одоо хамгаалах эсэх нь юу л бол.  “Эрдэнэт”-ийг  барьцаалан зээл авсан гэх асуудлаарБарьцааны эрх, үүрэг шилжүүлэх тухай гэрээ”-нд түүний гарын үсэг байгаа л бол тэр энэ удаа сугарч үлдэж чадахааргүй байнаЦэцийн гишүүд хуралдаж,   шалгаж болно гэж шийдвэр гаргавал шалгах эрх үүснэ.    Цэцийн гишүүд хөдөлдөггүй юм аа гэхэд ирэх тавдугаар сард Д.Сугарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болноТүүний дараагийн хүнийг УИХаас цаг алдалгүй томилж чадвал  Д.Сугарыг шалгах эрх зүйн боломж нээгдэх юм. ИнгэхээрЭрдэнэтүйлдвэртэй холбоотой асуудалд Д.Сугарыг нэн даруй шалгуулах эсэхийг УИХаар  шийдэхээр байна. Учир нь УИХаас түүний дараагийн  хүнийг хэдий чинээ хурдан хүнийг томилно төдийчинээ үйл явдал хурдан үргэлжилнэ. Эрх баригч МАНын хувьд намынхаа лидер болох С.Баярыг хорьж шалгахад дуугараагүй юм чиньЭрдэнэтүйлдвэрийн асуудалд удаан хугацаанд нэр холбогдоод буй Д.Сугарыг шалгуулахад саатах зүйл үгүй л болов уу.   Хууль хүн бүрт тэгш үйлчлэх ёстой гэдэг зарчим манай улсад хэр мөрдөгдөж байгаа нь Д.Сугарын хэрэг дээр харагдахаар байна.

 Ш.БАТХҮҮ БА Д.СУГАР

 Өнгөрсөн хугацаанд  “Жаст”-ын Ш.Батхүү энэ хэрэг дээр Д.Сугарыг цээжээрээ хамгаалж ирсэн байдаг. Тэр мэдүүлэгтээД.Сугар гарын үсэг зураагүй, түүний гарын үсгийг хуурамчаар зурсангэж өчсөн нь өчнөөн удаа давтагдсан байхМөн Д.Сугар ярилцлагадааЭрдэнэт үйлдвэртэй холбоотой асуудалд миний жинхэнэ гарын үсэг  гарч ирвэл би хорих 461 дүгээр ангийн үүдэнд очъёгэж их л итгэлтэйгээр хэлжээ. Ер нь Ш.Батхүү Д.Сугарыг үеийн үед хамгаалж ирсэнХарин эдгээр өдрүүдийн дараа, олон баримт ил болсны араас тэр хамгаалсаар байж чадах болов ууД.Сугар хэвлэлд өгсөн ярилцлагадаа Ш.Батхүүгийн талаарТэр хүнийг таних, танихгүйн асуудал тийм чухал юм уу. Нүгэл буяны талаар жаахан ч гэсэн юм ойлгодог бол хичнээн хүн чирэгдүүлж байгаагаа, улс орноо яаж хохироож байгаагаа тэр хүн бодмоор юм. Уул нь өөрөө анхнаасаа л хуурамчаар үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн юм. Өөрийнх нь гарын үсэгтэй тодорхойлолт ч бийгэсэн байдаг. Ер нь сүүлийн үед Ш.Батхүү, Д.Сугар нарын  хоорондын харилцаа таарамжгүй болсон талаар ч ярьж эхэлсэн.

 Д.СУГАР VS Ц.ДАВААСҮРЭН

 Цэцийн гишүүн Д.Сугар УИХын гишүүн Ц.Даваасүрэнг нэр төрд халдсан гэх үндэс­лэлээр шүүхэд өгсөн байдагХарин Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр  Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоод байна. Ц.Даваасүрэн гишүүн Д.СугарыгЭрдэнэтүйлдвэртэй холбоотой асуудлаар болон бусад хэрэг холбогдуулан шалгах ёстой гэсэн байр суурийг илэрхийлсээр ирсэн. Үүнийх нь төлөө гишүүнийг шүүхэд өгсөн байдаг. УИХын гишүүн Ц.ДаваасүрэнЭнэ хүн анх 2014 оноос эхлээд ЦЕГт шалгагдаж байгаад АТГт шилжсэн. АТГУИХ энэ хүний бүрэн эрхийн асуудлыг шийдэж, ажлаас нь халах хүртэл арга хэмжээ авч өгөөчгэсэн саналыг тавьж байсан юм. Ямар нэг асуудал байсан болоод хуулийн байгууллага дээрх хүсэлтийг тавьсан байж таарна. Энэ талаас нь харж шүүх дээрх шийдвэрийг гаргасан. Д.Сугар ийм олон асуудалд холбогдчихоод санаа нь зовохгүй яваад байгаа биз. Санаа нь зовохгүй байна гэдэг чинь энэ хүний мөн чанарыг харуулж байгаа. Ийм хүмүүс төрийн чухал албан тушаал дээр очиж байгаа нь төрийн нэр хүндийг унагаж байна. Түүний Үндсэн хуулийн цэцийн гишүүний бүрэн эрхийн хугацаа тавдугаар сард дуусгавар болно. Энэ үед нь би өөрөө АТГт асуудлыг барьж очоод шалгуулна. Прокурор энэ асуудлыг хаасан. Яагаад асуудалд холбогдоод байхад прокурор хаагаад байгааг гайхаж байнагэсэн байдаг. Ийнхүү Ц.Даваасүрэн гишүүн  Д.Сугартай холбоотой асуудлаар байнга  үзэл бодлоо илэрхийлж ирсэн. Ер ньЭрдэнэттойрсон асуудлыг шалгах үйл явцыг харахад Д.Сугарыг Үндсэн хуулийн цэцээссугалахцаг ойртсоор байх шиг

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

1 Сэтгэгдэлтэй

Ellgync
2018 оны 6-р сарын 2

Viagra Tablets For Sale generic cialis Amoxicillin Buy Canada Cheap Doxycycline Next Day Viagra Original Online

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *