Д.Сугар & МИАТ

10-р сарын 22, 2013 10:07 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Хөндөх сэдэв Уншсан: 492
Энэ хүнийг Д.Сугар гэдэг. Өвөрхангайн Өлзийтэд 1956 онд төрсөн.

Б.ДАМДИН-ОЧИР

Энэ хүнийг Д.Сугар гэдэг. Өвөрхангайн Өлзийтэд 1956 онд төрсөн. Хужирт сумын 10 жилийн сургуулийг 1975 онд дүүргээд, улмаар ЗХУ-ын Эрхүүгийн Их сургуулийг 1981 онд дүүргэж хуульч мэргэжил эзэмшсэн. 1981-1987 онд Сэлэнгэ аймгийн захиргаанд хэлтсийн дарга, Хууль зүйн яаманд Хэлтсийн дарга, 1992-1996 онд Хууль зүйн яамны тэргүүн дэд сайд, Арбитрын хэлтсийн дарга, 1996-2000 онд ХЗЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, 2000-2004 онд УИХ-ын гишүүн, 2004-2005 онд Монгол шуудан банкинд газрын захирал, 2006 онд Төрийн өмчийн даргаар томилогдсон. 2012 оноос Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр ажиллаж байгаа.

Энэ хүний талаар олон цуврал бичих тул түүнийг уншигчиддаа арай дэлгэрэнгүй танилцуулах нь зөв биз ээ.

Намтраас нь ажвал төрийн өндөр албыг тасралтгүй хашсаар ирсэн байна. 2004 онд УИХ-ын гишүүний сэнтийгээс буучихаад байхад нь нутгийн дүү Д.Зоригт Монгол шуудан банкныхаа газрын захирлаар авч ажиллуулж байжээ. Түүнээс өөрөөр Д.Сугарын албан тушаалын “график” тасралтгүй өссөн дүн харуулах ажээ. Нөгөөтэйгүүр тэр өөрөө хуульч, дээрээс нь Монголын хууль зүйн бодлогыг тодорхойлогчдын нэгэнд зүй ёсоор тооцогдохуйц албан тушаалд ажилласаар иржээ.

Гэвч энэ хугацаанд Д.Сугар хуулиас гадуур яаж амьдрах вэ, хариуцлагаас хэрхэн бултах вэ гэдэгт нэвтэрхий сайн суралцсан нэгэн юм. Учир нь Д.Сугар дэндүү арвин намтартай. Төрийн өмчийн хорооны даргаар долоон жил ажиллахдаа намтраа нэлээд зузаалж авсан байдаг. Сүүлийн үед дуу авалцан шалгуулж, шийтгүүлж байгаа авлигын, мөнгө угаалтын том хэргүүдэд түүний нэр яаж ийгээд л хавчуулагдана. Бүр барим тавим баримттай хэр нь л тэр сугарч үлдсээр л байна. Хэр зэрэг удаан ингэж “амьдрах”-ыг тэнгэр л мэдэх биз.

Цувралаа Д.Сугарын нэр хаашаа ч зайлах аргагүй холбогддог нэг том хэргээс эхэлье. Тэр бол МИАТ-ийн буюу Ч.Хоролсүрэн нартай холбоотой хэрэг. МИАТ-ийн захирал асангууд өнөөдөр олон жилийн хорих ял шийтгүүлснээ эдэлж буй. Харин мань Д.Сугар Үндсэн хуулийн цэцийн гишүүн гэсэн маш зузаан бамбайтай. Цэцийн дээр хөх тэнгэр л байдаг юм гэдгийг Д.Сугар ёстой л мэдрүүлж байна. Хөөрхий, улсын прокурорынхон Д.Сугарыг хоёр ч удаа “сугалах” гээд барсангүй. Цэцийн гишүүдийн дүгнэлтээр Д.Сугар бол хуулиар хамгаалагдсан “үнэт эрдэнэ” ажээ.

МИАТ-ийн хэрэгт шийтгүүлсэн гурван захирлыг Д.Сугар томилжээ. Б.Эрдэнэбилэг 2006 оны тавдугаар сарын 11-нээс 2009 оны зургадугаар сарын 16-ныг хүртэлх хугацаанд МИАТ-ийн гүйцэтгэх захирлаар ажилласан. Дайны эрсдлийн сан нэрээр зорчигч бүрээс таван ам.доллар суйлдаг хэрэг түүний үед эхэлсэн байдаг. Энэ гэрээг үргэлжлүүлсэн хүн нь 2009 оны гуравдугаар сарын 13-наас 2010 оны тавдугаар сарын 26-ныг хүртэл МИАТ-ийн захирлаар ажилласан Р.Бат-Эрдэнэ. Түүнийг Солонгост томилолтоор ажиллаж байхад нь ТӨХ-ны дарга Д.Сугар дуудаж авчран хурлаар оруулж, МИАТ-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилсон байдаг. Д.Сугарын томилсон сүүлийн захирал нь болох Ц.Орхон Дайны эрсдлийн даатгалын гэрээг мөн л үргэлжлүүлсэн. Тэр 2010 оны тавдугаар сарын 27-оос 2012 оны арванхоёрдугаар сарын 1 хүртэл МИАТ-ийн захирлаар ажилласан.

Гурван захирлын шүүх хурал дээр өгсөн мэдүүлэгт Д.Сугарыг барьж өгсөн мэдээлэл бараг байхгүй. Гэхдээ Б.Эрдэнэбилэг “…2007 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр санхүүгээр дамжиж нэхэмжлэл ирсэн. Ерөнхий нягтлан Баясгаланд үүрэг өгсний дагуу шалгаад, энэ компани байдаг юм байна. Гэрээ хийгдсэн байна. Ийм зарчмаар явагддаг юм байна гэж надад тайлбарласан. Үүний дагуу уг гэрээг 2001 оны арваннэгдүгээр сарын 26-ны орчим байхаа, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Баярсайхан тушаал гаргаж, зорчигч болгоноос таван ам.долларыг энэ компанид орлого болгон авч гэрээг хийдэг гэж би ойлгосон.Шалгаж үзээд 2007 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр шилжүүлэг хийсэн…” гэжээ. Хэн энэ гэрээг хийсэн юм гэдгийг тэр хэлсэнгүй. Харин ямар ч байсан гэрээг үргэлжлүүлэх ёстой, мөнгийг шилжүүлэх ёстой гэсэн хатуу итгэлтэй байсан нь хэн нэгэн “дээд” хүний зааварчилгаа, тушаал байсныг илэрхийлж буй хэрэг хэмээн учир мэдэх хүмүүс дүгнэжээ.

Мөн Р.Бат-Эрдэнэ, Ц.Орхон нар “…ийм гэрээ өмнөх захир­лын үед байсан… үргэлж­лүүлсэн…” гэх үгийг л шүүхийн танхимд хэлжээ. Тэд мөн л Д.Сугарын талаар ямар нэг үг хэлсэнгүй. Гэвч төрийн өмчийн цөөхөн хэдэн компанийн нэг болох МИАТ-ийн гүйцэтгэх захирал ийм зүйлийг “бие дааж” шийдэх, эсвэл энэ хэдхэн компаниа хянахаас өөр ажил бараг байхгүй Төрийн өмчийн хороо ийм хэмжээний мөнгө хэдэн жилийн турш ийш тийш даатгалын сан нэрээр шилжээд байхад анзаарахгүй байсан гэвэл худлаа.

Гурван даргын нүдийг боож, амыг барих ажлыг Д.Сугар нутгийн дүү Ч.Хоролсүрэнтэй  хамт хийжээ. Шүүх хурал дээр Ч.Хоролсүрэн “…энэ гурван захирал юу ч мэдэхгүй…мэдээгүй байхад нь амжуулснаараа би л буруутай…” хэмээн олон удаа мэдүүлсэн байдаг. МИАТ-д Мэдээлэл технологи, Коммерийн асуудал эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байгаад Монголиан Эйрлайнс ХХК байгуулаад явчихсан Ч.Хоролсүрэнгийн хэлсэн ярьсан болгоныг МИАТ-ийн захирлууд үг дуугүй биелүүлэх шалтгаан юу байв гэдгийг шүүх, хуулийнхан хэдийнэ ухаад олчихсон бололтой юм. Захирлууд гэрээг нь зураад, Ч.Хоролсүрэн мөн­гийг нь гуйвуулж аваад л…

Ер нь Ч.Хоролсүрэн гэж хэн бэ? МИАТ-ийн хэргийн дуулианаар од болж гарч ирсэн энэ эрхэм Өвөрхангайн Арвайхээрт 1970 онд төрсөн. Эдийн засагч мэргэжилтэй. МИАТ-д Коммерийн асуудал эрхэлсэн дэд захирал, Милан-Берлин-Улаанбаатар чиглэлийн нислэгийг зохицуулах төлөөлөгч, Европыг хариуцсан бүсийн захирал, Японы Токио дахь Төлөөлөгчийн газрын ерөнхий төлөө­лөгч,  Санхүү, Коммерийн асуудал эрхэлсэн дэд захирлаар дахин ажиллаж байгаад хуурай ах Д.Сугарынхаа буянаар “Монголиан Эйрлайнс” ХХК-тай болсон гэж байгаа.

Хэрэг ганцхан хүн дээр зангилагдаж байгааг цагдаа, прокурорууд ба­раг хэлчих гээд л байна. Даанч шүүхээр шийдвэрлээгүй бол… гэдэг хааяа хэрэгждэг, бараг дагадаггүй хууль, дүрмээ баримтлаад байгаа ажээ.

Д.Сугар МИАТ-ийн хэргийн “загалмайлсан эцэг” гэдгийг барим тавим олон жишээ бараг л тогтоогоод байна.

МИАТ-ийн хэргийг шүүх хурлын үеэр гэрч П.Энхцэцэг нэгэн мэдүүлгийг өгчээ. Тэрээр Ч.Хоролсүрэнгийн дансыг нь ашиглаж мөнгөө гуйвуулдаг хүмүүсийн нэг бөгөөд хэргийг шалгах үед данснаас нь таван тэрбум 95 сая төгрөг илэрч хураагдсан юм. П.Энхцэцэг анхан шатны шүүх хурал дээр “… Миний ХААН банкин дахь 511157946 дугаартай дансанд байгаа таван тэрбум 95 сая төгрөг бол Ч.Хоролсүрэн захирлын мөнгө. Энэ мөнгө нь хоёр удаагийн гүйлгээгээр орж ирсэн. Хоёр тэрбум 300 сая төгрөг нь хаанаас орж ирснийг мэдээгүй. Мөрдөн байцаалтын шатанд хуулга авч үзэхэд “Транс трэйд”, “Монголиан эйр транспорт” группээс зээл гэсэн утгаар орж ирсэн байсан. Голомт банкнаас зээлийн маягаар орж ирсэн мөнгө байх. Ч.Хоролсүрэн захирал гадаадад байхдаа над руу мессеж бичсэн. Айр лайнаас 150 сая төгрөг аваад 60 сая төгрөгийг нь Сугар дарга руу ийм дугаарын утас руу ярьж байгаад шилжүүл гэж хэлсэн. Түүнийг нь авч ярьж байгаад хийсэн…Банк бус санхүүгийн байгууллагын нягтлангаар ажиллаж байх явцад Эрдэнэбилэг зээл авч байсан… Үүнээс гадна Сугар гэдэг хүнд их хэмжээний зээл өгсөн…” гэсэн мэдүүлэг өгсөн. Ч.Хоролсүрэн ч “Би Сугар ахад 60 сая төгрөг шилжүүлж байсан нь үнэн…” гээд “…Намайг гадаадад байхад Өвөрхангай аймагт баригдаж байсан миний зочид буудлын ажилд мөнгө дутсан. Тэр мөнгийг Сугар ах өгсөн юм байна лээ. Тэгээд надаас нэхэхээр нь 60 сая төгрөг шилжүүлсэн юм” хэмээн тайлбарласан.

Ер нь Д.Сугар, Ч.Хоролсүрэн хоёр тун зузаан харилцаатай. Нэг­нийнх нь бизнес эзгүйд нь зогсчих гээд байхаар ийм их хэмжээний мөнгийг өмнөөс нь зүгээр л төлчихөж байна гэдэг баргийн хүмүүст байхааргүй харилцаа, бас бяр. Танай оюутан хүүд автобусны мөнгө өгсөн шүү гэж байгаа биш дээ, 60 сая гэдэг тэр үеийнхээр ханхайсан том хоёр өрөө байрны үнэ шүү дээ.

Үнэндээ мань хоёрын мөнгөний харилцааны ил болсон цөөхөн баримтын нэг нь энэ.

Мөн Д.Сугар нь 2007 оны долдугаар сарын 16-нд Ч.Хоролсүрэнгийн хамаатан Очиржан­цангийн Тамирын хувийн данс руу Хонконгийн HSBC банкнаас199 941 ам.доллар, мөн оны наймдугаар сарын 10-нд 116 956 ам.доллар шилжүүлж авсан аж. Үүүнээс гадна 2008 оны тавдугаар сарын 22-нд Токиогийн Adachi дүүргийн Shinden байрыг барьсан Towa Real Estate Development компанийн дансанд Дайны эрсдлийн даатал нэрээр зорчигч бүрээс таван ам.доллар туугч Ч.Хоролсүрэн хувийн данснаасаа 48 сая иен буюу одоогийн ханшаар 700 сая төгрөг шилжүүлж, байрных нь түлхүүрийг түүний хуурай ах, Монгол Улсын Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар гардаж авсан байгаа юм. Зураг хөрөгтэйгээ хэвлэлүүдээр гарч хэсэгтээ л дуулиан тарьсан.

Түүнчлэн Ч.Хоролсүрэнг Токио дахь МИАТ-ийн төлөөлөгчөөр сууж байхад Д.Сугар ТӨХ-ны дарга байсан атлаа зөвлөхөөр нь ажилладаг гээд сарын 3000 ам.долларын цалин авдаг байсан. Д.Сугарыг зөвлөхөөр томилж цалинжуулах тухай МИАТ-ийн гүйцэтгэх захирал Б.Эрдэнэбилэгийн  2008 оны зургадугаар сарын 3-ны тушаал гарч байжээ.

Д.Сугар, Ч.Хорол­сүрэн нарын хамтран хийсэн бас нэг том булхай бол “Монголиан Эйрлайнс” ХХК-ийг хэрхэн “босгосон” түүх. Д.Сугар ТӨХ-ны дарга, Ч.Хоролсүрэн Коммерийн асуудал хариуцсан дэд захирал  байв. Тэр үед “Агро сервис” гэж агаарын зураг авалт хийдэг, хортон мэрэгчдийг устгах ажлыг амжуулдаг улсын данстай компани байжээ. Энэ компани 30 гаруй онгоцтой том аж ахуйн нэгж байсан гэж байна. Гэтэл Д.Сугар дүүдээ 530 мянган ам.доллараар хувьчлаад өгчихсөн байна. Мөн МИАТ-ийн ашиглаж байсан 843 мянган м.кв талбайтай ачаа, шуудан үйлчилгээний барилгыг “Монголиан Эйрлайнс” ХХК-д хувьчилсан тухай эх сурвалжид дурджээ. “Монголиан Эйрлайнс” ХХК мандан бадарч асан 2011, 2012 онд тус компани хоёр ширхэг Аэробус-А319 онгоцыг  500 тэрбумаар худалдаж авах гэж байна гээд л рекламддаг байв. Тэр үед Ч.Хоролсүрэнтэй хамт “Монголиан Эйрлайнс” ХХК-ийн хувьцаа эзэмшигч хэмээн одоогийн Гадаад харилцааны сайд Лу.Болд, Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, МАК-ийн Б.Нямтайшир, бас Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар нарыг нэрлэдэг байв. Олны яриа ортой гэдэг. Одоогоос хоёр жилийн өмнө ингэж ярьдаг байлаа.

Монголын иргэний агаарын тээвэр нэгтгэлээс 1992 онд өрх тусгаарлаж, хөдөө аж ахуйн тусгай нислэг үйлддэг АН-2 онгоцтой дээрх “Агро сервис” компани яаж яваад “Монголиан Эйрлайнс”гэх нэрийг авчихсан нь тун сонин. Бүдүүн тоймоор хэлбэл “Монголиан Эйрлайнс“ гэдэг нь МИАТ гэсэн үг.

Түүнчлэн Д.Сугар МИАТ-ийн захирлуудыг шүүгдэж эхлэх үеэс хөрөнгөө шилжүүлж эхэлжээ. Шүүх хурлын үеэр Ч.Хоролсүрэн 60 сая төгрөг өгснөө цайруулах гэхдээ “Намайг гадаадад байхад Өвөрхангай дахь зочид буудлын ажилд маань Сугар ах 60 сая төгрөг өгсөн…” гэж байсан даа. Энэ буудал нь Арвайхээрийн А зэрэглэлийн бүсэд байрлалтай гурван тэрбумын өртгөөр боссон “Арвайхээр палас” нэртэй өндөр зэрэглэлийн буудал болжээ. Томчуул очихоороо тухайлдаг, тохижилт үйлчилгээ гэж дээд зэргийнх гэсэн. Мань Д.Сугар энэ үнэтэй буудлаа гар хөлийн үзүүрт нь гүйгээд байдаг аймгийн ИТХ-ын төлөөлөгч н.Өлзий гэдэг хүний нэр дээр шилжүүлсэн гэнэ.

Энэ бүхэнд Д.Сугар маш гоё тайлбар хэлнэ. Тэрээр хэвлэлд нэгэнтээ, “Монголиан Эйрлайнс” ХХК байгуулагдлаа гэж ТӨХ-ны даргын ажлаа өгчихсөн хойноо л дуулсан. Хоролсүрэнтэй ярилцаж, захирлаар нь ажиллаж байгааг сонссон. Бас нэг том компани гарч ирж, МИАТ-тэй өрсөлдвөл зорчигчдод л тустай гэж бодсон. Хоролсүрэн бид нэг нутгийнх. Их л сүрхий бизнесмэн, МИАТ-ийг авч явах менежмэнтийг зөв хийгээд байгаа юм шиг санагдсан. Тийм л залуу. Бид ажлын хамтрагчид. Гэр бүлийн ч холбоотой” гэж ярьсан. Бас “..Би энэ хэрэгт холбоотой байвал цаазаар аваарай…” гэсэн үгийг ч хэлээд авсан.

Нэг сонсоход ямар ч гэмгүй хүний үг ч юм шиг. Гэхдээ л…

Ер нь бол МИАТ-ийн  болон Ч.Хоролсүрэнгийн хэргээс Д.Сугарыг салгаж харах аргагүй. Дайны эрсдлийн даатгал нэрээр зорчсон хүн болгоноос авсан таван ам.доллараас Д.Сугар хүртчихсэн л байна. Ч.Хоролсүрэнгээр дансаа ашиглуулдаг хүмүүсийн шугамаар хүртэл  ам.долларыг зуу зуу мянгаар нь шилжүүлж авч байсан байна.

Ч.Хоролсүрэн “Агро сервис”-ийг 530 мянган ам.доллараархувьчилж авах үед Д.Сугар ТӨХ-ны дарга байсан. Төрийн их хөрөнгөтэй компанийг ийм хэмжээний хямд өртгөөр хувьчилж авахад эрх мэдэлтний нөлөө оролцох нь ойлгомжтой хэрэг. Ч.Хоролсүрэн үүнийхээ төлөө хуулийн хариуцлага хүлээж байна. Харин түүнд төрийн өмчийг өгч, дундаас нь авлига, хахууль авсан байж болох Д.Сугар Цэцийн хамгаалалтад тарвалзсан шиг сууж буй.

Д.Сугартай адилхан Ч.Хоролсүрэнгийн “Транс трэйд” ББСБ-ын байнгын үйлчлүүлэгч байсан МИАТ-ийн захирал асан Б.Эрдэнэбилэг энэ бүхнийг огт мэдээгүй гэдэг тун эргэлзээтэй. Тиймээс ч шүүх буруутгаж шийдсэн биз. Нэг үгээр хэлбэл, Д.Сугар, Б.Эрдэнэбилэг хоёр Ч.Хоролсүрэнгийн мөнгө хүүлдэг компаниас хөтлөлцөж гүйж очоод л зээл авдаг байсан гэж байгаа. Их хэмжээний мөнгө зээлдэг байсан гэсэн шүү.

Дайны эрсдлийн даатгалын татаасыг Б.Эрдэнэбилэгийн үед авч эхэлсэн. Гэрээнд нь тэр гарын үсэг зурсан. Хуурамч компани руу анхны шилжүүлгийг энэ хүн л хийсэн. Гэрээ байгуулах, Сато гэдэг япон хүнтэй уулзах зэргийг Ч.Хоролсүрэн гардаж хийсэн. Харин Д.Сугар хооронд нь зохицуулж “ногоон гэрэл”-ийн болгож өгсөн нь алган тавьсан мэт харагдаж байгаа.

Дараагийнх нь захирлууд ч Д.Сугарын өмнөөс дуугарч чадаагүй нь тодорхой. МИАТ-ийн гүйцэтгэх захирал гэдэг том албан тушаал. МИАТ-д ажилладаг хүн бүрийн мөрөөдөл. Яагаав, байлдагчийн халаасанд генералын мөрдэс… гэдэг дээ. Түүнтэй л ижил. Тиймээс генерал болгосон даргын өөдөөс зөрж дуугарна гэж үү?

Эцэст нь, МИАТ-ийн хэргийг өдгөө гол хүн, өөрийнх нь хэлснээр том бүлэглэлийн нууц ноёнтонгүйгээр шийдээд явж байна.Хэрэв Д.Сугар байгаагүй бол Ч.Хоролсүрэн цэцэг дамжих эрвээхэй шиг МИАТ-ийн албан тушаалуудыг хэсч, улмаар Б.Эрдэнэбилэг захирлыг элсүүлж, Р.Бат-Эрдэнэ, Ц.Орхон нараар луйвраа үргэлжлүүлэн гүйцэтгүүлж чадна гэж үү. Тиймээс МИАТ-ийн хэргийн зангилаа болсон Д.Сугаргүйгээр үнэн мөн нь олдоно гэдэг юу л бол.

Д.Сугарын асуудал зөвхөн МИАТ-ийг тойрсон хэргээр тогтохгүй. Түүний оролцсон хуудуутай хувьчлал цөөнгүй ажээ. Энэ талаар бид үргэлжлүүлэн хүргэх болно.

Нийт: 22 Сэтгэгдэл

Kelgrorge
2017 оны 6-р сарын 26

Isotretinoin mail order Virginia Beach Propecia Amoxicillin Ciprofloxaci Connection

Kelgrorge
2017 оны 6-р сарын 30

Amoxicillin Cod online pharmacy Precio Propecia Espana

Kelgrorge
2017 оны 7-р сарын 3

Predisone On Line viagra cialis buy brand name accutane

Chasadvito
2017 оны 8-р сарын 17

Viagra Blu cialis Propecia Receding Hair

Kelgrorge
2017 оны 8-р сарын 25

410 Online Meds Without Scripts viagra Cialis 5mg Filmtabletten Bestellen

LarCisk
2017 оны 9-р сарын 28

Dose Zithromax cialis Viagrageneric Good Site To Buy Viagra

LarCisk
2017 оны 10-р сарын 5

Kamagra Original Kaufen Cialis Free 30 Day Trial viagra Real Cod Only Stendra No Prescription Medication Progesterone Low Price Ups Cialis Efectos Viagra

LarCisk
2017 оны 10-р сарын 8

Caverta Kmonlinepharmacy Comprare Levitra 10 Mg cheap cialis Order Trazadone Online Cialis In Hamburg

LarCisk
2017 оны 10-р сарын 8

History Of Cephalexin Propecia Instalar Propecia Al 1 generic viagra Clomid Pourquoi

LarCisk
2017 оны 10-р сарын 11

Levitra Crea Assuefazione viagra online Amoxicillin Dosage For Urethritis Cialis 10 Opiniones

LarCisk
2017 оны 10-р сарын 14

Propecia Ejaculation Benign Prostatic Hyperplasia viagra Cialis A Paris

LarCisk
2017 оны 10-р сарын 21

Precio Cialis Andorra Fedex Shipping Free Shipping Zentel Medicine Amex viagra Cialis Funciona Con Alcohol Buy Flagyl Cialis Tiempo Duracion

LarCisk
2017 оны 10-р сарын 24

Comprar Cialis Generico En Madrid Kamagra Gold cialis Compra Cialis Foro Is There Such Thing As Generic Viagra

LarCisk
2017 оны 10-р сарын 26

Drugs No Prescription Needed Canadian cialis Viagra Generika Gunstig Bestellen

LarCisk
2017 оны 10-р сарын 29

Cephalexin Through Iv Purchasing Cialis In Canada Propecia Precio Parafarmacia buy vardenafil 40 mg online Pediatric Zithromax

LarCisk
2017 оны 11-р сарын 3

Priligy Sanchez Drago Finasteride 1 Miligramo Propecia Zithromax Chlamydia Eye levitra 20mg prices How Much Is Cialis Without Insurance Medication Amoxil

LarCisk
2017 оны 11-р сарын 5

Viagra Wirkung Prostata Pharmacy Express Ou Trouver Cialis 5mg viagra Cialis Costo Farmacia Female Pink Viagra Online

LarCisk
2017 оны 11-р сарын 19

Prix Levitra Generique Cialis Hace Dano viagra Best Buy Finasteride

LarCisk
2017 оны 11-р сарын 30

Cialis Tempi Di Effetto cheaper alternative to levitra Cialis In Spanien Vasodilan

LarCisk
2017 оны 11-р сарын 30

Cialis Gр с–рўв˜nstig Kaufen viagra vs cialis vs levitra reviews Discount Generic Hydrochlorothiazide Amoxicillin Acne Meloxicam Mexico

EveDalo
2018 оны 2-р сарын 23

Using Amoxicillin For Kennel Cough Comprar Cialis Foro Barato cialis price Reputable Ed Pills Canada

Ellgync
2018 оны 6-р сарын 4

Fertility Pills Online Buy Cheap Lasix cialis canada Viagra En Ligne Belgique Propecia Low Cost

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *