Д.Шүрхүү: Солонгосын хойг энхийн бүс болбол Монголд боломж нээгдэнэ

6-р сарын 13, 2018 9:26 am Нийтлэгч: Ангилал Зочин , Ярилцах цаг Уншсан: 87
6-13-4

С.УЯНГА

АНУ, Хойд Солонгосын удирдагчдын түүхэн уулзалтын үр дүнгийн талаар ШУАийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн доктор Д.Шүрхүүгийн байр суурийг сонслоо.

 

Хоёр гүрний удирдагчдын түүхэн уулзалт дэлхий нийтийн анхаарлын төвд болж өндөрлөлөөҮр дүнг нь хэрхэн харж байна вэ?

Түүхэн уулзалт яагаад ийм богино хугацаанд болохоор товлогдов гэдгийг хүмүүс сонирхож байна. Нэг талаас АНУ дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засагтай гүрэн. Харин Хойд Солонгос хамгийн хаагдмал, ард түмэн ядуу буурай, цөмийн зэвсэг дөнгөж эхэлж байгаа авторитор дэглэмтэй орныг АНУ яаж тоож уулзав. Ким дайсагнагч орныхоо удирдагчтай уулзахаар яагаад зориг гаргав гэдэг сонин. Хоёр орны түүхэнд анх удаа дээд хэмжээний уулзалт гуравдагч орны нутаг дэвсгэр дээр болж байна. АНУ, Хойд Солонгос хоёр улс хоорондоо дипломат харилцаа тогтоогоогүй. Нэг туйлт дэлхий ертөнцөд АНУ ийм шийдвэр гаргана гэдэг Д. Трампаас өөр хүн байсан бол бүтэхгүй байсан болов уу

Хоёр орны удирдагчдын энэхүү уулзалт эхлэлийн шинжтэй. Гол үр дүнг хамтарсан мэдэгдэлээр хязгаарлана, ямар нэгэн баримт бичигт гарын үсэг зурахгүй гэж байгаа ч иргэд уулзалтын үр дүнг өөдрөгөөр төсөөлж байна. АНУын Төрийн нарийн бичгийн дарга бол Солонгосын хойгийг цөмийн зэвсэглэлээс ангижруулах, Хойд Солонгос цөмийн хөтөлбөрөөс татгалзах, Солонгосын хойгт энхийн хэлэлцээр хийх эхлэлийг тавьж байна. Талууд тохиролцоонд дипломат шугамаар хүрсэн учраас эхний алхам хүсэн хүлээсэн хэмжээнд хүрсэн гэдгийг мэдэгдсэн. Уулзалтын үеэр хоёр удирдагч ганцаарчилж уулзаж, дараа нь зөвлөхүүдийн хамт, орой нь хамтарсан мэдэгдлээр дуусч байна. Эцсийн үр дүнг хэлэхэд харьцангуй эрт байгаа ч дараагийн алхмууд хэрхэн хийгдэх вэ гэдэг чухалЭхний ээлжинд ярих ёстой зүйл бол АНУаас Хойд Солонгост цөмийн  хөтөлбөр болон зэвсэгээ хэрхэн эцэслэж, бүрэн татгалзсанаа нотлох асуудал бий. Цөмийн агентлагийн комисстай хамтарч газар дээр нь шалгалт хийнэ. Түүний дараа Хойд Солонгосын хоригийг  татан буулгах, зогсоох асуудал яригдаж таарна. Нөгөө талаас Хойд Солонгос төсөл хөтөлбөрөөс  татгалзана гэдэг нэлээдгүй амлалт тохиролцоо хийсний дараа баталгаа гаргуулж, хийх асуудал юм. Хамгийн сонирхол татаж байгаа зүйл бол Хойд Солонгос ямар болзол, санал тавих бол, АНУ болон их гүрнүүд түүнд нь ямар хариулт өгөх вэ. Юугаар тохиролцож үйл явдал цаашид хэрхэн өрнөх бол гэсэн  асуултууд сонирхол татаж байна.

Уулзалтаас хоёр том зүйл хүлээж байна. Нэгдүгээрт, хоёр улс одоог хүртэл дипломат харилцаа тогтоогоогүй учраас аливаа зүйл хийхэд заавал гуравдагч орноор дамжих хүндрэлтэй. Иймд дипломат харилцаа тогтоох талаар яригдана. Хоёрдугаарт, Солонгосын дайныг бүрэн эцэслэж, энхийн гэрээ хэлэлцээр хийх асуудал юм. Түүнчлэн цөмийн хөтөлбөрөөс гадна дээд хэмжээний уулзалтыг үргэлжлүүлэх асуудлууд яригдана. Энэ үеэр бодитоор гарын үсэг зурах, гэрээ хэлэлцээр хийх, дипломат асуудал тогтоох, хөрөнгө оруулалт гэх мэт асуудал яригдах байх.

Дээд хэмжээний уулзалтын тов гарсны дараа багагүй саад учирсан. Уулзалт энэ хүртэл явахад юу нөлөөлөв?

Трамп, Ким хоёр уулзахад бэлэн байна гэж мэдэгдсэний дараа Ким АНУын дипломатуудыг  хэл амаар доромжилсон. Үүнд нь Д.Трамп дургүйцэж, уулзахгүй гэж хэлсэн. Үүний дараа Ким буулт хийж, захидал илгээсэн байна.

Энэ уулзалт яагаад Ким, Трампад чухал байна вэ гэдэг асуудал сөхөгдөнө. Д.Трамп их сонин үйлдлүүд гаргаж байна. Тухайлбал, Их долоогийн уулзалт дээр  хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурахгүй гэж мэдэгдсэн. Д.Трамп дэлхийн дэг журмыг өөрчилж, эвдэж байгаа нэгэн. Мөн энхийг сахиж, тогтвортой яриа хэлэлцээ хийж чаддаг хүн гэдгээ харуулахын тулд хамгийн халуун цэг, АНУын хамгийн их дайсагнасан гурван цэгийн нэгийг буюу Хойд Солонгосыг сонгож энхийн хэлэлцээ эхлүүлж байна гэдэг энх тайвны төлөөх  Нобелын шагнал хүртэнэ гэж яригдаж байна

Хойд Солонгос эдийн засаг, улс төрийн хүнд нөхцөлд байна. Ким энэхүү хүнд байдлаас гарах арга замаа хайж байгаа юм. Нөгөө талаас  Өмнөд Солонгосын судлаачидХойд Солонгосын зоримог, хурц мэдэгдлүүд хийх шалтгаан бол хүссэн хэмжээний туршилтаа хийчихсэн. Иймд гадаад орчноо сайжруулах, дэглэмээ аврах асуудал тулгарч байгаа учир тус уулзалтыг хийж байнагэж дүгнэж байгаа юм.

Уулзалт болох газраар манай улс нэлээдгүй яригдлаа. Сүүлийн мөчид шалгарч үлдэнэ гэдэг боломж байсан гэж харж болох уу?

Монголд уулзана гэхэд нь итгээгүй. Манай улс Хойд Солонгостой сайн харилцаатай, төвийг сахисан амгалан тайван орон ч Кимийн аюулгүй байдлын үүднээс онгоц юм уу, вагоноор ирэх оны тоонд зүй ёсоор орсон нь үнэн. Гэхдээ дэд бүтэц болон  нэр хүндийн хувьд дэлхийн хэмжээний дээд уулзалт хийх орны хэмжээнд хүрээгүйНаад зах нь 5000 хүн хүлээж авна. Ямар шаардлага тавихыг мэдэхгүй. Гэхдээ Монгол Улс нээлттэй ардчилсан, идэвхтэй орон болсны сайн жишээ. Эндээс дүгнэж хэлэхэд жижиг орны дипломат бодлого амжилтад хүрч болдог гэдгийг өргөн хүрээнд Хойд Солонгос нотоллоо. Явцуу хүрээнд Монгол Улс харууллааДипломат бодлого бол харьцангуй бага зардлаар улс орноо сурталчлах, дэлхий нийтийн анхаарлыг татаж чадах юм. Иймд манай улс гадаад бодлогоо анхаарч энэ чиглэлийн судалгааг сайжруулах, хөрөнгө мөнгө хаях  шаардлагатай байна.

Уулзалтын өрнөл бүс нутаг төдийгүй Монгол Улсад ямар байх вэ. Мөн уулзалт амжилтгүй болвол…?

Зүүн хойд Азийн бүс нутаг энх тайвны бүс болж цөмийн зэвсгээс ангижирч чадах уу эсвэл Иран шиг эргэж буцах уу гэдэг хүлээлт байна. Хойд Солонгосын  дипломат бодлого дэлхийн улс төрд онцгойрч гарч ирж байна. Тухайлбал, ОХУ Кимийг урьсан. Япон улс уулзалт хийхэд бэлэн байна. Дараагийн үйл явдлууд эрчимтэй явж Солонгосын хойг цэргийн болон цөмийн зэвсгийн төвлөрлөөс энх тайван, хамтын ажиллагааны бүс болж хувирвал бүс нутагт таатай нөхцөл бүрдэнэ. Энэ нөхцөл Монгол Улсад эдийн засгийн хөрөнгө оруулалтын худалдаа, зам тээвэр, дэд бүтэц хөгжүүлэхэд таатай нөхцөл бүрдэнэ. Монгол Улс хоёр хөршөөс гадна Хойд Солонгосын боомтыг ашиглах, төмөр замын тээвэр хийх зэрэг бизнесийн олон боломжууд нээгдэнэ.Эерэг нөлөө олон бий. Хэрэв уулзалт амжилтгүй болвол санкци улам чангарна. Нөгөө талаас Хойд Солонгосын хямралыг зохицуулахад улс орны гүйцэтгэх үүрэгт өөрчлөлт орноХойд Солонгосыг тойрсон их гүрнүүдийн өрсөлдөөн бий болно.Гэхдээ үйл явц дөнгөж эхэлж байна. Цаашид нарийн төвөгтэй, адармаатай, удаан хугацаанд үргэлжилж байж үр дүн гарна байх.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *