Д.Сарангэрэл: Хатгалгаа 40 хувиар буурсан

3-р сарын 13, 2018 8:59 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Эрүүл мэнд Уншсан: 31
29103563_742633129263479_939663025307123712_n

М.БААСАНДЭЛГЭР

 Нийслэлийн бүх дүүрэгт энэ сарын 1-нээс эхлэн хоёр сартай хүүхдүүдийг уушгины хатгалгааны эсрэг вакцинаар дархлаажуулж эхэлсэн. Энэ ажлын хүрээнд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, СБДийн Эрүүл мэндийн төвд тус вакциныг хийх ажлын явцтай танилцлаа.

Тус  төв нь уушгины хатгалгааны эсрэг вакциныг 2016 оны зургадугаар сараас эхлэн 0-24 сартай хүүхдүүдэд хийжээ. Одоогоор 0-2 насны 9433 хүүхэд вакцин хийлгэсэн байна.

Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Л.БаярхүүМанай дүүрэг энэ вакциныг хамгийн түрүүнд хийж эхэлсэн цагаасаа ХӨСҮТтэй хамтран танадалт судалгааг долоо хоног бүр хийсэн. Үүний үр дүнд уушгины хатгалгаа гэсэн өвчний улмаас манай амбулаториор үйлчлүүлсэн хүүхдийн тоог 2016 онтой харьцуулахад 242 тохиолдлоор буурсан. Харин уушгины хатгалгаа гэсэн оношоор эмнэлэгт хэвтсэн 0-5 насны хүүхдийн тоо 2016 оноос 1200-гаар буурсан үр дүнтэй байнагэсэн юм.

Мөн эцэг эхчүүд шинэ вакцины талаар ца­хим орчноос туршилт, туслам­жаар ирж байгаа гэсэн буруу мэдээлэл авч бай­гаа учраас тэдэнд зөв ойл­гуулах нь чухал байгаа аж.

Эрүүл мэндийн сайд Д.СарангэрэлЦаг агаарын хүйтрэлт, утаанаас болж бага насны хүүхдүүд ханиад, томуу тусч, тэр нь хүндэрч хатгаагаар илэрч байгаа. Ялангуяа, вирус, бактери хавсарсан хатгаанаас болж хүүхдийн эрүүл мэнд, амь нас хохирох эрсдэлтэй байна. Тиймээс энэ жилийн хувьд нийслэл хотод байгаа 38 мянган хүүхдэд уушгины хатгалгааны эсрэг вакцин хийнэ. Өнгөрсөн хугацаанд хийсэн тандалт судалгаагаар хатгалгаа 40 хувиар буурсан үр дүн гарсан. Тэгэхээр хатгаа хүндэрч хүүхэд амь насаа алдах эрсдэлгүй болж байна гэсэн үггэлээ.

Энэ вакциныг Англи улсад үйлдвэрлэсэн дэлхийн 160 оронд хийдэг, ДЭМБаас чанарын гэрчилгээ авчээ. Нэг ширхэг нь 15 ам.доллар. Харин ЭМЯаас НҮБын Хүн амын сангаар дамжуулан 3.5 ам.доллараар авч үнэ төлбөргүй хийж байна. Ирэх онд хоёр, дөрөв, есөн сартай хүүхдүүдэд энэ вакциныг хийхээр төлөвлөжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

1 Сэтгэгдэлтэй

Ellgync
2018 оны 6-р сарын 8

Cialis Et Effets Secondaires cialis 5 mg best price usa Annulation Avec Clomid Cialis Soft Tabs De Zithromax And Bronchitis

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *