Д.Нэргүй: УИХ-аас гарч байгаа хуулиуд цоорхой ихтэй байгаад санаа зовдог

9-р сарын 15, 2015 8:02 am Нийтлэгч: Ангилал Ерөнхийлөгч , Улс төр Уншсан: 109
12022285_761507357293371_1639087715_o

Ч.ОЛДОХ

МАХНын хангайн бүсийн анхан шатны байгууллагуудын зөвлөгөөн Өвөрхангай аймгийн Хархорин суманд болов. Энэ үеэр тус намын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч  Н.Энхбаяр иргэдийн сэтгэгдлийг хуваалцаж, ажил амьдралтай  танилцахаар хоёр айлд зочилсон юм. Түүний эхний зочилсон айл 97 настай Я.Баясгалан гуайнх байлаа.Зээ охиныхоо  асрамжинд амьдардаг тэрээр  1939 онд цэргийн албанд татагдан  эх орны төлөө  хоёр дайнд оролцсонингэхдээ  сургагч багшаар ар талд алба хааж явжээ. Дайны дараа цэргийн байгууллагад шилжин ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан бол МАХНд гишүүнээр элсч  нэгэн жарныг туулж яваа буурал юм. Түүний зээ охин  Р.Сувд  гэр бүлийн хамт үүргэвчтэй аялагчдыг тосч, морин аялал зохион байгуулдаг “ family guest house”  хэмээх аяллын бяцхан товчоотойгэр бүлийн бизнес эрхэлдэг нь сонирхол татав. Ахмад хуульч Д.Нэргүй гуайнхаар зочлоход  УИХаар батлан гаргаж буй хуулиудад  өөрийн байр суурийг илэрхийллээ.

Р.Сувд: ӨДӨРТ 10 АЯЛАГЧ ИРДЭГ

Үүргийн аялагчдыг хүлээж авч аялал зохион байгуулах санааг яаж олов?

Манай гэр бүлийн хүн бид хоёр  2002  оноос эхлэн аялал, жуулчлалын бизнес рүү орсонНөхөр маань их сургуульд сурч байхдаа англи хэл, сүүлд япон хэлийг бие дааж  сурсан. Эхний үед англи хэлний хөтөч, орчуулагчаар хувиараа  ажиллаж, томоохон  жуулчны баазуудад аялагч, жуулчдыг хүргэж өгдөг байсан. 2007 оноос өөрсдөө хувийн эзэмшлийн газартай болж, бие дааж  морин аяллын бизнес эрхэлж байна. Аялагчдыг байрлуулах өөрийн гэсэн  5-6 гэртэй.

Хэр олон аялагч, жуулчин хүлээж авдаг вэ?

Олон жил ажилласны хүчинд бид  өнгөрсөн жил аялагчдын номд албан ёсоор орсон. Ингэснээр манайд хандах аялагчдын тоо нэмэгдсэн. Ирдэг, асууж сурагладаг, захиалга  өгдөг хүн олширлоо. Өдөрт 10 хүн тасрахгүйЗарим нь 2-3 хоног аялаад буцдаг бол 7-8 хоног ялж, амраад буцах нь ч бий. Бид Улаан цутгаланНайман нуур, Төвхөн хийд  очихдоо машинаар очоод, цааш морин аялал зохион байгуулдаг. Өөр чиглэлд ч бас машинтай аялал хийдэг.

Өвөл ямар ажил хийж  байна?

Өвөл ажилгүй гэртээ суудаг.

Жуулчин хүлээж авах хүчин чадал ямар вэ?

Ид ачааллын үед өдөрт 30 хүн хүлээж авах хүчин чадалтай. Нөхөр бид хоёр аяллаа зохион байгуулаад, хөтөч, орчуулагчаа  хийгээд явдаг. Манайх таван хүүхэдтэй, олсон орлогоороо амьдралаа болгоод  л байна. Бас бусдад ч гэсэн тус дэмтэй байхсан гэж боддог. Жуулчны томоохон баазуудад аялаг, жуулчид ирээд хоноод явчихдаг бол бид үүргэвчтэй аялал зохион байгуулснаар цаана нь 20 айл орлого олох боломжийг бүрдүүлдгээрээ онцлог. Хоёр жуулчин хүлээж аваад морин аялал зохион байгуулахад малчин айлд очиж  гурилтай шөл нэг тавгийг нь 5000 төгрөгөөр худалдаж авч хооллоод, морийг нь унаад явахад бас орлого оруулах жишээтэй. Машин хөлслөхөд ч гэсэн нутгийнхаа хүмүүсийг татан оролцуулдаг.

12020728_761508140626626_2044213274_o

Хархорин сумын иргэн, ахмад хуульч Д.Нэргүй Монголын хууль, эрхзүйн салбар дахь асуудлууд, хуулийн хэрэгжилт бодит амьдралд хэрхэн тусч байгаа талаар санал бодлоо хуваалцлаа.

Д.Нэргүй: АРД ТҮМНЭЭ ЯДУУРЛААС ГАРГАХАД  ТҮРЭЭСИЙН ХУУЛИЙГ ЯАРАЛТАЙ ГАРГААСАЙ

Ахмад хуульч Д.Нэргүй гуай энэ жил 78 насны сүүдэр зооглож байгаа гэнэ. Д.Долгорсүрэн зааны төрсөн ах тэрээр залуудаа муугүй ноцолдож байсан ч өөрийгөө шалихгүй юм байна хэмээн голоод  больчихсон хэмээн зочдоо хөгжөөн хуучилсан. Хуулийн салбарт насаараа ажилласан Д.Нэргүй гуай өдгөө телевизээр гарч буй хуулийн нэвтрүүлэг, УИХын чуулганы цагийг таслалгүй үздэг гэнэ. Тэрээр ард түмний төрдөө хандах хандлага, нийгмийн уур амьсгал ямар байгаа талаарЭдийн засаг хямарч ард түмний амьдрал хүндэрлээ. Төр тогтворгүй, түүнээс үүдсэн янз бүрийн байдлаас ард түмний санаа сэтгэл бухимдуу байна.Эдийн засгийн хүндрэлээс гарах найдвар үгүй болчихлоо, яах билээ гэсэн хүн олон байна. Олонх нь улс орон гайгүй мөнгө, хүчтэйхэн удирдагчтай болчихвол дээрдэх болов уу, Үндсэн хуулиа засахсан гэцгээх юм. Засаглалын хувьд зарим нь Ерөнхийлөгчийн, зарим нь хоёр танхимтай парламенттай байвал зүгээр гэж үзэл бодлоо уралдуулах юм. Хуульч хүний хувьд би хууль чанаргүй, цоорхой ихтэй гарч байгаад санаа зовдог. Үндсэн хууль болоод бусад хуулийн өөрчлөлтийн талаар янз бүрийн юм бодож суудаг. Үндсэн хуулийг өөрчлөхгүйгээр цааш явахгүй нь. Зарим хүний хэлж байгаа шиг хүчтэй Ерөнхийлөгчтэй байх уу, парламентын засаглалтай байх уу гэдэгт дэлхий нийтийн зөвшөөрч буй сонгодог хэлбэр нь парламент учраас үүнээс ухарч болохгүй. Нөгөө талаас, Ерөнхийлөгчийг ард түмнээс сонгох уу, парламентаас сонгох уу гэдэгт Их хурал дотроо янз бүрийн саналтай байх шиг. Миний бодлоор Ерөнхийлөгчийг ард түмнээсээ сонгосон нь дээр. Хэрэв парламентаас сонговол төрийн эрх мэдэл нэг цэгт төвлөрнө. Хяналт байх учиртай. Ерөнхийлөгчийг бүх ард түмнээс сонгоход, ҮАБЗийн тэргүүн, Зэвсэгт хүчний командлагч, хууль санаачлагч эрхүүд байна. Хамгийн хурц асуудал бол Ерөнхийлөгч шүүх засаглал, АТГ, хууль хүчний байгууллага, засгийн ажилд гар дүрдэг байж болохгүй. Энэ аюултайЕрөнхийлөгч Засгийн газрын өргөн мэдүүлснээр   одон медаль гардуулах ажлыг ёсчлох нь зөв. Тэгэхгүй бол нэг шөнө зүүдэлж хоноод Хөдөлмөрийн баатар, маргааш өдөр нь Улсын баатар, нөгөөдөр Төрийн шагнал өгдөг явдал байж болохгүй. Хүмүүс үүнийг ихээхэн шүүмжилж байна. СЕХ Төрийн тэргүүний мэдэлд баймаар байна. Ингэвэл улс төрийн намуудын талцал арилна. Хүний эрхийн комисс, Үндэсний аудитын газрыг Ерөнхийлөгчийн мэдэлд өгвөл тендерийн булхай луйвар гэх мэт асуудлыг, зангаргаараа шийдэхэд болохгүй юм үгүйЗасаг солигдох бүрийд том юм болдог. Төрийн албаны зөвлөл чи хаслаа, би хаслаа гээд маргадаг. Тэгвэл үүнийг бас Ерөнхийлөгчийн мэдэлд өгчих хэрэгтэй. ШӨХТГыг мөн Төрийн тэргүүний мэдэлд шилжүүлчих хэрэгтэй. Намчирхал алга болно. Энэ бүх асуудлыг Үндсэн хуульдаа суулгах нь чухал. Өөр нэг асуудал бол Үндсэн хуулийн цэцийг  Үндсэн хуулийн шүүх болгочихмоор юм. Цэц гэдэг XIII зууны үеийн нэр томъёо, хуулийн шинжлэх ухааны үүднээс шүүх гэж нэрлэх нь зөв. Иргэд Улсын дээд шүүх хүрээд хад мөргөж зогсчихоод байгаа, сүүлийн үед бүр ч замаа алдсаныг энэ асуудлаар шийдэж болно. Үндсэн хуульд хүний эрхийг дээдэлсэн, хүмүүнлэг, ардчилсан нийгэм байгуулна гэж бий. Хүний эрхийг дээдэлж байгаа юм бол тухайн хүн Үндсэн хууль хүртэл заргалддаг байх эрхийг Үндсэн хуульдаа суулгаж өгмөөр байна. Үндсэн хуулийн цэцийн дээр хөх тэнгэр байх зохицуулалт хэрэгтэй. Сонгуулийн тухай болон Улс төрийн намын тухай хуульд ярих юм их байна. Мөрийн хөтөлбөр хэнийх нь чанартай, тухайн намын боловсон хүчин хэр чадвартай вэ гэдэг дээр уралдаан явж баймаар. Намын батлах, гишүүдийнхээ олон, цөөнөөр уралдаж байгаа нь буруу. Намын гишүүд шилдэг хүмүүсээс бүрдэж байж нам хүчирхэг байна. Тэгэхээр нам гишүүнчлэлгүй байх нь зүйтэй. Эрүүгийн хууль дээр нэг зүйлийг онцолж хэлэхэд, монгол хүний амь нас сохор зоосны үнэгүй байгаад харамсдаг. Борлон ишиг алдсан хүн хөөцөлдөж байгаад ишигнийхээ үнийг олоод авч байгаа. Гэтэл хүнээ алдсан хүмүүс оршуулган дээр нь орилоод үлдэж байна. Борлонгоос дор  байна шүү дээ, хүний амь. Тиймээс хүний амь насыг бүрэлгэсэн  бол ар гэрт нь 100 саяас доошгүй мөнгийг  уучлаарай гээд олгодог байвал ямар вэ. Энэ хүний амийг мөнгөөр үнэлсэн хэрэг биш, хүний амь нас гэдэг үнэлж баршгүй. Гэхдээ хүний амь нас, эрүүл аюулгүй байх нөхцлийг төр хангаж байх үүрэгтэй учраас тэр нөхцлийг хангаж чадаагүйн төлөө уучлаарай гээд нөхөн олговор өгөх  ёстой. Эрүүгийн хуулийг шүүхийнхэнНямдоржийн хар хуульгэдэг.   Би бодохдоо хүнийг барьж хорихоос илүү торгох  заалтыг илүүтэй  хуульчилж өгөөсэй гэж боддог. Заавал хорилгүй торгох буюу торгох талыг илүүтэй баримталмаар байгаа юм. Хулгай хийсэн хүнийг 2.5 жилээр яллаж байхаар гурван бодын  үнийн дайтай  торгууль ногдуулчихҮүний цаана хэрэг бүртгэх, мөрдөн байцаахад улсад гардаг хохирлыг барагдуулахад  тустай. Цаашилбал, том  хэмжээний хэрэг хийсэн этгээдэд ялын дээд хэмжээг заах хэрэггүй. Зарим улсад 60-70 жил  хорих ял ногдуулдаг  хууль бий. Манайд  “Хадгаламжбанкны 14 тэрбум төгрөгийг идсэн нөхөр л гэхэд 7-8 жилийн ял аваад, дөрвөн жил болоод гараад ирсэн. Тэгвэл чамд 30 жилийн ял ногдууллаа, чи тэр мөнгөө өгчихвөл гар гэж болно шүү дээ. Сая Их хурлаар баталсан Өршөөлийн хууль  иймэрхүү  утга агуулсан байна лээ. Хохирол, төлөөсөө төлсөн бол гар гэж байна, энэ зөв. Хүн бодно шүү дээ, насаараа хоригдож байхаар төлөөд гаръя, хань хамсаатнаа хэлье гэнэ. Шүүх, шийдвэр гүйцэтгэлийн том аппарат үүнд хэрэггүй болно шүү дээ. Эрүүгийн байцаан шийтгэх хууль гэхэд л хоёр том бүлэгтэй. Мөрдөн байцаах ажиллагаанд шүүх оролцох ёсгүй. Шүүн таслах ажилд хэрэг бүртгэл оролцохгүй. Шүүх хэргийг нэг бол яллана, нэг бол цагаатгана. Гэтэл тухайн хүнийг хорих, мөрдөн байцаах, яллахад бүгдэд нь шүүх оролцдог болсноор гажуудал гарч байна. Мөрдөн байцаах явцад хэрэг мөн үү, биш үү гэдгийг ялгаж л байгаа шүү дээ. Хэрэг биш бол мөрдөн байцаах явцад хэрэгсэхгүй болгож болно. Тэгвэл хүнийг барьж хорихоос эхлээд шүүх оролцож, буруу байлаа ч бохир юмыг нь өөрсдөө хийсэн учраас эцэст нь ял ногдуулж таарна. Үүнд иргэд бухимдаж байна шүү дээ. Эцэст нь хэлэхэд, ард түмэн ядуурч байгаад нэг зүйлийг бодох ёстой. Түрээсийн хуулийг яаралтай гаргаж, 50-аас доошгүй хувиар түрээсийг хөнгөлж өгмөөр байна. Лангуу түрээслэж амьдардаг иргэд хүнд байна. Захын нэг босс  ийм шийдвэр гаргавал тэр босс сөхөрчихгүй шүү дээ. Би ийм л зүйлүүдийг хэлмээр байнахэмээн ярилаа.

Нийт: 5 Сэтгэгдэл

lebron james shoes
2016 оны 9-р сарын 21

HELLO!My extensive internet lookup has now been compensated with beneficial ideas to talk about with my guests.
lebron james shoes http://www.6lebron.com

lebron james shoes
2016 оны 9-р сарын 21

I enjoy you because of all of the hard work on this web site. Gloria really loves working on investigation and it is easy to understand why.
lebron james shoes http://www.6lebron.com

nb shoes
2016 оны 9-р сарын 21

This interesting advice signifies this much a person like me and especially to my office workers. With thanks; from each one of us.
nb shoes http://www.newbalanceshoes.us.com

curry 2.5 shoes
2016 оны 9-р сарын 21

Thanks a lot for providing individuals with an extraordinarily spectacular opportunity to read in detail from here.look forward to so many more cool times reading here. Thanks once more for all the details.
curry 2.5 shoes http://www.stephencurryshoes.com/stephen-curry-shoes-curry-25-shoes-c-42_46.html

stephen curry shoes
2016 оны 9-р сарын 21

Nike Golf (Nike Golf) on Wednesday announced plans to withdraw from Golf clubs in the market, focus on making Golf clothing and shoes.
stephen curry shoes http://www.stephencurry.us.com

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *