Д.Нармандах: Эмийн сангуудаар цахим жорыг нэвтрүүлсэн

4-р сарын 10, 2018 9:55 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Эрүүл мэнд Уншсан: 188
olloo_mn_1509863848_olloo_mn_1407889399_em

М.БААСАНДЭЛГЭР

 Хөнгөлөлттэй эмийг цахимаар олгож байгаа талаар ЭМДЕГын олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн Д.Нармандахаас тодрууллаа.

 Хөнгөлөлттэй эмийн жороор дийлэнхдээ ахмадууд үйлчлүүлдэг гэдэг. Гэтэл тэдэнд цахим орчноор захиалга өгөхөд бэрхшээл тулгарч байгаа талаар гомдол гарах болсон. Энэ тал дээр ямар нэг шийдэл байгаа юу

Хөнгөлөлттэй эмээр зөвхөн хөгшчүүд үйлчлүүлдэг гэдэг нь ташаа мэдээлэл. Эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлдөг бүх хүн эмийн үнийн хөнгөлөлт эдэлнэ.

Мөн даатгуулагчийн жор бичигдсэн өдөр, цаг минутаас эхлэн бүх мэдээлэл эрүүл мэндийн даатгалын байгууллагад бүртгэгдэнэ. Тиймээс эмийн сангуудаар цахим жор нэвтрүүлэн ажиллаж байна. Цахим систем нэвтэрсэнээр даатгуулагч нь ЭМДаараа хэрхэн, хаана, ямар үйлчилгээ авсан эсэх мэдээллээ авч болох юм. Мөн даатгуулагч болон эрүүл мэндийн даатгалын байгууллага шууд холбогдож ажиллах боломжтой.

Иргэд цахимаар хэрхэн хөнгөлөлттэй эмийг захиалах вэ?

-Эрүүл мэндийн даатгалын цахим жороор үйлчлүүлэхийн тулд даатгуулагч эхлээд өрхийн эмчид үзүүлж өөрт тохирсон оношийн дагуух эмийг тусгай бар код бүхий жор дээр бичүүлж, харъяа дүүргийнхээ  эрүүл мэндийн даатгалын байгууллагатай гэрээ бүхий аль ч эмийн сангаас иргэний үнэмлэхээ жорын хамт үзүүлэн эмээ худалдан авч болно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин