Д.Нарантуяа: Энэ онд хүүхдийн эмнэлэгтэй болох зорилт тавьсан

2-р сарын 2, 2017 10:39 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Орон нутаг , Эрүүл мэнд Уншсан: 26
2-2-7х

П.САНААДАГВА

 

Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газрын дарга В.Нарантуяатай ярилцлаа.

 

Хүйтний улирал эхэл­сэнтэй холбоотой орон нутагт томуу, томуу төст өвчин, салхин цэцэг өвчний дэгдэлт их байна. Үүнд танай байгууллагаас ямар арга хэмжээ авч байна вэ?

Манай аймгийн хэм­­жээнд томуу, томуу төст өвчин бага насны хүүх­­­дүүдийн дунд их тар­­­­халттай байна. Амбу­ла­торийн үзлэгийн 15 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байна гэсэн судалгаа үзүүлэлт гарсан. Үүнтэй зэрэгцээд вирусын халдварт өвчин болох салхин цэцэг өвчний дэгдэлт ихэсч бага насны хүүхдүүд ихээр өртөж, хэвтэн эмчлүүлж байна. Манай эмнэлгийн хүүхдийн тасаг 40 ортой. Одоогийн байдлаар энэ тасагт 70 орчим хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Өвчлөлтийн гол шалтгаан нь томуу, томуу төст өвчний хүндрэл, хатгаагаар хүндэрсэн хүүхдүүд ихэнх хувийг эзэлж байна. Жил бүрийн аравдугаар сараас дөрөвдүгээр сар хүртэл энэ өвчин ихэсдэг. Үүнийг угтаад манай байгууллага өнгөрсөн есөн сараас эхлээд хүүхдийн бүх байгууллага, цэцэрлэг, сургууль, үйлчилгээний байгууллагад урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүр­­гүүлсэн. Зөвлөм­жүү­дийнхээ хэрэгжилтэд 3-4 удаа хяналт шал­галт хийсэн. Мөн хэрэг­жүүлээгүй, хан­галтгүй байгаа байгууллага цэ­цэр­­лэгүүдэд шаардлага хүр­гүүлсэн байгаа. Хамгийн наад зах нь бүх хүүхдэд цэ­гэн массаж хийх, гарын  ариун цэврийг тогт­мол сахиулах зэрэг арга хэмжээ, зөвлөмжийг Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн төвийн мэргэжилтнүүд тухайн цэцэрлэгүүд дээр  хэрэгжүүлж байна. Арван­хоёрдугаар сарын сүүлчээр бага насны хүүхдийн хэвтэх нь харьцангуй бага байсан бол он гараад хүүхдийн хэвтэх нь ихэссэн. Цаашид хүүх­дүүд нэмж хэвтвэл бас нэг тасаг гаргаж ажил­лах төлөвлөгөөтэй байгаа. Эмч,эмнэлгийн ажилт­нууд илүү цагаар ажил­лах Эрүүл мэндийн сайдын тушаал байдаг. Үүний хүрээнд  Нэгдсэн эмнэлгийн удирдлагууд болон Халдвартын тасгийн эмч, өрхийн эмч нарын нэгдсэн хурал хийж цаашид илүү цагаар ажил­лах заавар чиглэл өгч, илүү цагаар ажилласны хөлсийг олгохоор болсон байгаа.

Аймагт хүүхдийн эмнэлэг барьж байгуулах шаардлагатай байгаа. Энэ тал дээр танай байгууллага болон төр, засгаас хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?

-2015 онд Эрүүл мэндийн газраас Хүүхдийн эмнэлгийн зураг төслийг хийж гүйцэтгүүлсэн. Хүүхдийн эмнэлэг барих асуудалд 2016 онд төсөв хүндэрсэнтэй холбоотой тусгагдаагүй. Шинээр то­ми­­логдсон аймгийн  Засаг даргын мөрийн хөтөлбөрт дээрх асуудал тусгагдсан ч 2017 оны төсөвт мөн л эдийн засгийн хүнд­рэлийн улмаас тусгаг­даж амжсангүй. Жил бүрийн томуу, томуу төст өвч­лөлийн дэгдэлтийн үед Хүүхдийн тасгийн ачаа­лал нэмэгдэж дээд тал нь 100-120 хүүхэд хэвтэн эмчлүүлдэг. Хүүхдүүдийг хэ­в­тэн эмчлүүлэх болол­цоог хангах үүднээс өөр тасгуудыг суллаж насанд хүр­сэн өвчтөнүүдээ га­дуур эмчлэх, хувийн эмнэл­гүүдэд шилжүүлэн хэв­­­түү­лэх зэрэг арга хэмжээ авдаг. Тиймээс манай аймагт 60-80 ортой Хүүхдийн бие даасан эм­нэ­лэг шаардлагатай болоод байгаа юм. Зураг төсөл нь хийгдчихсэн, эдийн засгийн хүндрэлийн улмаас хөрөнгө санхүүгийн асуу­далтай тулгараад гац­чи­хаад байна. Хүүхдийн эм­­­­нэлгийн асуудлыг шийд­­­­вэрлэх тал дээр Засаг дарга Эрүүл мэндийн сайдтай гэрээ хийхээр саяхан Улаанбаатар хотыг зорьсон. Сайдын гэрээнд орох саналуудын хамгийн эхэнд 60 ортой хүүхдийн эмнэлэг байгуулах саналыг хүргүүлсэн. Хоёрдугаарт, хүчилтөрөгчийн нэгдсэн системд нэгдсэн эмнэлгээ холбоё гэсэн саналуудаа эрэм­­бэлээд явуулсан. Намар Эрүүл мэндийн сайд А.Цогтцэцэг Баян­хонгор аймагт ирэхэд бид ажлаа танилцуулаад хүүхдийн эмнэлэг барих асуудлыг тавьсан байгаа. Гэхдээ сайдын гэрээнд энэ асуудал бүрэн тусгагдаж ирэх үгүйг мэдэхгүй байна.

Аймгийн эрүүл мэндийн сал­барын эм хангамж, төсөв санхүүгийн хүрэлцээ хэр байна вэ?

Эм тарианы хүрэлцээ хангалттай байдаг. Төсөв санхүүгийн хувьд бид хяз­гаарлагдмал байна. Гэхдээ хязгаарлагдмал төсөвтэй байна гээд бид өвчтөнөө дутуу эмчилнэ гэсэн үг биш. Өр зээл тавиад ч хамаагүй хэрэгцээтэй байгаа тоног төхөөрөмж, эм бодисоор эмнэлгээ хангаж өвчтөнөө бүрэн анагааж, эдгэрүүлэхийг хичээдэг. Өр зээлийн асуудлыг Эрүүл мэндийн яамнаас зохицуулж өгдөг байгаа. Мөн эмийн тө­сөв жил бүр өссөн үзүү­лэлттэй харагддаг ч эм­чилгээний багаж хэрэгсэл, түүнд хэрэглэх тусгай эмийн бодисууд мөн ла­бо­раторийн бодисууд эмийн төсөвт суугдаад явдаг. Тиймээс эмнэлгийн багаж хэрэгсэл, түүнд хэрэгцээтэй эм, ургалч бодисууд, лабораторийн бодисуудыг эмийн төсвөөс салгаж энэ гурвыг тус тусад нь зүйл анги болгож  хөрөнгө төсөвлөдөг болох саналыг Эрүүл мэндийн  сайдад хүргүүлсэн юм. Энэ саналыг сайд нааштай хүлээн авч дэмжсэн. Ирэх жилээс энэ санал маань сайдын тушаалаар бодит ажил хэрэг болж хэрэгжээд явах байх.

Элэгний С вирусын өвч­­лөл түүнээс хамгаалах эмийг хэр олон хүн хэрэглэж байна вэ?

-Манай аймаг бусад аймгаас хамгийн түрүүнд элэгний С вирус тоолдог аппа­раттай болсон. Баян­­хонгор аймгийн хэм­жээнд 400 гаруй хүн элэгний С вирустэй гэж оношлогдсон. Үүнээс 21 нь С вирусын эсрэг эм авч уусан байна. Хөрөнгө санхүүгийн улмаас С вирус илэрсэн иргэд тэр бүр эмээ авч ууж чадахгүй байна. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн сарын 1-нээс элэгний С вирусын эмийг 210 мянган төгрөгөөр хөн­гөлсөн шийдвэр гар­сан. Ингэснээр эмийг хөн­гө­­лөлттэй үнээр олон хүн авах таатай боломж бүрдээд байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Нийт: 17 Сэтгэгдэл

Kelgrorge
2017 оны 6-р сарын 26

Buy Viagra Kamagra Levitra Brand Name Buy Clomiphene And Gonadotropins

Kelgrorge
2017 оны 7-р сарын 1

Amoxicillin Picture Of Tablet cialis price Side Affect To Cephalexin

Kelgrorge
2017 оны 7-р сарын 3

Compra Cialis Online Senza Ricetta cialis Amoxicillin Side Effect Spasm

Chasadvito
2017 оны 8-р сарын 22

Generika Cialis Potenzmittel cialis Can Amoxicillin Stain Teeth

Kelgrorge
2017 оны 8-р сарын 25

Cytotec Pauvre buy viagra 20 Mg Vs 40 Mg Cialis

MiguBamb
2017 оны 9-р сарын 29

Buy Viagra Super Active Online online pharmacy Cialis Se Puede Tomar Con Alcohol

MiguBamb
2017 оны 10-р сарын 3

Get Instant Loan Rates Refinance Your Auto Loan Explore Student Loan Options home affordability calculator a All About Mortgage Rates In addition to a low cost home refinance low cost What Really Happened to Mortgage Rates How to Properly Use Social Media as a Small Business Owner Find My Best Credit Card Advertiser Disclosure things like books fees transportation housing and meals.Although rates on margin loans are much lower than what an investor would pay on a credit card advance they typically range from mid to high single digits depending on the size of the margin loan. payday loans online Why Banjo Why Banjo Sign up Banjo collects and deals with any personal and credit information in accordance with its Privacy Policy Copyright Banjo Loans.

MiguBamb
2017 оны 10-р сарын 5

Xenical 600 Mg viagra online prescription Efficacite Viagra Cialis Amoxicilina Medicine Internet Pharmacy Mastercard Accepted

MiguBamb
2017 оны 10-р сарын 6

Viagra Pfizer 100 Euro viagra Tadalafil Best Price 20 Mg Best Pill Shop Mail Order Viagra

MiguBamb
2017 оны 10-р сарын 9

Viagra Comment Marche Prescription Cialis Walmart Cost Miglior Sito Per Acquisto Cialis viagra Cialis Dove Acquistarlo Levitra 20 Prix Usa Pharmacy Pills

MiguBamb
2017 оны 10-р сарын 14

Buy Generic Nexium No Prescription viagra Online Free Shipping Dutasteride Find Secure Ordering Free Consultation Carlisle Where To Buy Amoxicillin 250mg

MiguBamb
2017 оны 10-р сарын 18

Gogetpills Misoprostol Prix Levitra Prices 20 Gm Free Delivery viagra Amoxicillin Image

MiguBamb
2017 оны 10-р сарын 21

Cialis Paypal Payment Online Fedex Shipping Pyridium Medicine Visa Kamagra Original Falschung viagra Buy Amoxicillin Without A Perscription Doxycycline Hyclate Cheap Vantin

MiguBamb
2017 оны 10-р сарын 27

Pyridium 200mg By Money Order Cost Of Viagra At Walmart viagra online Propecia Maracaibo Sildenafil Citrate 100mg Tab Keflex Products

MiguBamb
2017 оны 10-р сарын 31

Acheter Cialis 10mg En France Buy now worldwide isotretinoin shop levitra shipped from us Prix Medicament Cytotec

MiguBamb
2017 оны 11-р сарын 1

Pharmacycanada Cephalexin For Poison Ivy Generique Cialis 20mg viagra Verschreibung Viagra Cialis Levitra

MiguBamb
2017 оны 11-р сарын 8

Canadian Cialis Without Prescription 5mg generic levitra Il Viagra Serve Anche Alle Donne Usa Viagra Prices

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *