Д.Мөрөн, Н.Ганболд нар үгээ хэлэх  цаг болсон

10-р сарын 1, 2015 9:36 am Нийтлэгч: Ангилал Боловсрол , Нийгэм Уншсан: 159
10-1-1

Ч.ҮЛ-ОЛДОХ

Ардчиллын удирдагч С.Зориг 1998 оны аравдугаар сарын 2-нд бусдын гарт хөнөөгдсөн. Түүний амиа алдсанаас хойш 17 жил өнгөрчээ. Өнөөдөр бүгд л хэлэх  үг, хөшөөнд нь өргөх цэцгээ бодчихсон яваа байх. Харамсалтай.

Манайд байдал ийм байна. Тэгвэл Олон улсын парламентын холбооноос 1998 оны аравдугаар сарын 2-нд Монголд болсон  улстөрийн аллагын  хэрэг илрэхгүй байгаа нь эргэлзээ төрүүлэх болсныг мэдэгдээд байна.Тэд юунд эргэлзэх болов оо?

 Хэрэг илрэлгүй 17 дахь намартайгаа золгож байгааг бол хэн ч хэлнэ. Гэхдээ дэргэд нь  бүлтийтэл харж байсан гэрч бий. Гэрчтэй  хэрэг  илрэхгүй байна гэж  үгүйг мэргэжлийн хүмүүс хэлдэг юм билээТэгвэл цагдаа, тагнуулынхан яаж ажиллав. Хэргийг саармагжуулах гаднын нөлөө орсон уу, орсон бол хаанахын хэн бэ. Гэрчийг дуугарч чадахгүй болтол дарамталсан юм биш байгаа. Хэрэг бүрдүүлэлт зөв явагдсан уу, бүрдүүлсэн материал бүрэн бүтэн хадгалагдаж байна уу. Юунаас болоод хэрэг илрэхгүй байна вэ? Энэ бүх асуултад хариулах ёстой, хэргийн газарт анх очсон хийгээд тэнд хийсэн  анхан шатны үзлэгээс өгсүүлээд бүхий л  шатанд ажилласан хүмүүс  яагаад дуугардаггүй юм бэ. Тэдний амыг хэн үдчихэв гээд олон асуулт бий. Магадгүй энэ нь Олон улсын парламентын холбоонд эргэлзээ төрүүлсэн болов уу. Эргэлзээ төрүүлж байна гэдэг нь хариу нэхэж байна гэсэн үг. Бас ил тод байдлыг шаардаж байна ч гэж ойлгож болно. Үүнд тухайн үед Цагдаагийн ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Д.Мөрөн, Нийслэлийн цагдаагийн газрын дарга  байсан Н.Ганболд нар л  хариулж чадна.

Ганцхан жишээ хэлэхэд, 1998 оны аравдугаар сарын 2-ны орой С.Зориг бусдын гарт амь насаа алдсаныг дуулаад гэр /хэргийн газар/-т нь очсон тухайн үеийн Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Ш.Батбаяр  “…Хэргийн газар намайг анх очиход цагдаагийнхан болон нэлээн хэдэн хүн ирчихсэн байсан хэрнээ ийшээ орж болохгүй, ул мөр  баллана гэж хэн ч хориогүй учраас би шууд  яваад орсон. Тухайн үед Цагдаагийн ерөнхий дарга Д.Мөрөн, Нийслэлийн цагдаагийн газрын дарга Н.Ганболд хүртэл ирчихсэн  байсан шүү  дээхэмээн хэвлэлд ярьсан нь бийЦагдаагийн дарга нар очсон  атлаа  хэргийн газар руу олон хүнийг оруулж гарган, ул мөрийг нь  баллаж  шинжилгээ  хийхгүй байгаад байсан  тухай  мэдээлэл ч дуулддаг.

Хамгийн сонирхолтой нь задлан шинжилгээ хийсэн үйл явц  ихээхэнно”-тойн дээр Д.Мөрөнгийн нэр холбогддог. Хэрэг гарсны маргааш өглөө талийгаачийн биед дахин задлан шинжилгээ хийжД.Мөрөн дарга  Засгийн газрын хуралдаанд болсон явдлыг танилцуулахад  ямар ч комисс томилолгүйгээр, шүүх эмнэлгийн жижүүрийн эмчтэй, цагдаагаас өөр  хэн орсон нь мэдэгдэхгүй задлан шинжилгээ хийснийг, урд орой нь 16 удаа хутгалуулсан гэж мэдээлчихээдөглөө нь 18 юм байна хэмээн мэдээллээ өөрчилсөн зэргийг  тухайн үед  Ш.Батбаяр сайд шүүмжилж байжД.Мөрөн үүнийгээХэргийн  талаар ямар нэгэн маргаан гараагүй тохиолдолд цагдаа өөрөө  задлан шинжилгээ хийдэг юмгэж тайлбарласан байдаг. Цаашилбал, Э.БатҮүлийн  малгай  гэрээс нь олдсон, “Миний малгай байнагэнгүүт нь цагдаагийнхан шалгаж шинжлэлгүй   эзэнд нь аваачаад өгчихсөн , хавтаст хэргээс байсхийгээд тав зургаан хуудас сох дутаж, мөрдөн байцаагчид нөхөж бүрдүүлдэг байсан. Талийгаачийн цустай цамц алга болсон, хэрэг гарахад гэрийнх нь коридорт байсан биологийн маш их материалмэдээлэл агуулсан хивсийг айлын хашаанд аваачиж шатаасан  гэхчлэн хардлага дагуулсан мэдээллүүд олон бий. Тэр болгоныг бичвэл энд багтахгүй. Ямартай ч хэргийн газар дахь үзлэг, шинжилгээ, материал  бүрдүүлэлт, задлан шинжилгээ гэхчлэн бүх үйл явц нэг иймэрхүү хайнга байдалтай болж өнгөрсөн байдаг.

Хэргийн талаар хэн, юу хэлж байсныг нэхэн сануулахад,  1999 оны дөрөвдүгээр сард Хууль зүйн сайд Л.Цог  “Сэжиглэж тогтоосон хүн байгаагэсэн  бол мөн оны  есдүгээр сарын 20-нд Цагдаагийн ерөнхий газрын дарга, хурандаа  Д.Мөрөн  “С.Зоригийг хөнөөсөн гэмт хэрэг илрэх итгэл төрж байна. Одоогоор шалгаж буй ажлыг хэлмээргүй байна. Ямар ч гэсэн олно гэсэн найдлага төрж байгаахэмээн  мэдэгдэж байжээ. Гэвч хэрэг илрээгүйхарин Д.МөрөнХэргийг илрүүлнэ”  хэмээн амлаж  2000 оны сонгуулиар  Их хурлын гишүүн болж байв. Гишүүний суудлаас буусны  дараа ч албан тушаалын шатаар байнга  өгсөж ирсэн.

Тухайлбал, МАНын  хуулийн бодлогын зөвлөх болж, саяхныг хүртэл Гадаадын иргэн харъяатын асуудал эрхэлсэн газрын даргаар ажиллаж байв. Газрын даргын ажлаа хүлээлгэж өгсний дараа төрхөмдөө буцаж хуучин хийж байсан ажлаа үргэлжлүүлэх болсон. Н.Ганболдын хувьд ч ялгаагүй.  1996-1998 онд ЦЕГын Хэв журмын хэлтсийн дарга бөгөөд Нийслэлийн Цагдаагийн газрын орлогч дарга байсан тэрээр  С.Зориг агсны амь  насыг хөнөөсөн аймшигт  хэрэг дээр  ажиллаж байсан хүний нэг.  1998-2006 онд Нийслэлийн Цагдаагийн газрын дарга, 2006-2008 онд Тагнуулын ерөнхий газрын дарга, 2008-2011 онд Монгол Улсаас ОХУд суугаа ЭСЯны зөвлөх, Консулын хэлтсийн даргаар тус тус дэвшин ажилласан. 2011 оны арваннэгдүгээр сард  Авлигатай тэмцэх газрын даргаар томилогдон ажиллаж байгаа.

Улстөрийн аймшигт аллага болсон тухайн үеийн төр, засгийн тогтолцоог авч үзвэл  АН олонх, Ерөнхийлөгчөөр Н.Багабанди, УИХын даргаар Р.Гончигдорж нар ажиллаж байсанАНын дотоод зөрчил хурцадмал, Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчтэй, С.Зориг агсны нэр Дэд бүтцийн сайдаас Ерөнхий сайдад яригдаж байсан үе байвУлстөрийн аймшигт аллагын   хэргийг илрүүлэхэд  ажилласан цагдаагийн  эрхмүүдийн  улстөрийн угшлыг авч үзвэл, Д.Мөрөн МАНын, харин Н.Ганболдыг  АНын нөлөө бүхий эрхмүүдийн шадар хүн гэлцдэг.

Хэрэг гарах үед нууц мэдээллийн мөрөөр ажилласан цагдаагийн бас нэг  нууц ноёнтон  байдаг ч өнөө болтол чимээгүй байдаг. Хаана  яваа нь тодорхойгүй  сураг алдарсан. Тухайн үед  Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст өндөр албан тушаал хашиж байсан. ЦЕГ, Нийслэлийн цагдаагийн газрын дарга нарын халаа, сэлгээний үеэр албан тушаалд нэр нь дуулддаг гэсэн яриа хүмүүсийн дунд байдаг юм. С.Зориг агсны амь насыг хөнөөсөн этгээдийг илрүүлэх ажлын хэсэгт ажилласан цагдаагийн эрхмүүд ийнхүү албан тушаалын шат ахиж, хэргийг илрүүлэх ажиллагаанаас хөндийрсөн бол ажлын хэсгээс хасагдсан тэр үеийн шилдэг мөрдөгчид ч бий. Тухайлбал, ЦЕГын дэд дарга асан, хурандаа Д.Базаргүр С.Зоригийн амь насыг илрүүлэх ажлын хэсэгт томилогдсон  даруйдаа хасагдаж хөдөө ажиллах үүрэг аваад  явж байжээТэр үеийн ТЕГын удирдлагуудын тухайд хэлэхэд,   1996-2001 онд  УАБХГ, ТЕГын даргаар Ж.Энхнасан  ажиллаж байжээ. Харин С.Зориг амь насаа алдсан гэх дуудлагын дагуу  очсон эмч, жолооч, хэрэг бүртгэгч, шинжээч, мөрдөн байцаагч 17-18 хүн  бурхан болсон нь хэргийн илрүүлэлтэд ямар нэгэн хэмжээгээр нөлөөлж байгааг тэр үеийн Эрүүл мэндийн сайд асан Ш.Батбаяр  хэвлэлд дурдаж  байв.

Тэгвэл хэрэг гарсан халуун цэгт хамгийн түрүүнд очсон, газар дээр нь ажилласан, түүнээс хойш ч ажлын хэсэгт байсаар ирсэн, өнөөдөр ч зарим нь цагдаа, хуулийн байгууллагын удирдах албан тушаалд ажиллаж байгаа хүмүүс бол  Н.Ганболд, Д.Мөрөн нар юм. Энэ хэрэгтэй холбоотой бүхий л мэдээлэл тэдэнд бий. Гол сэжүүрийг  нь ч  мэдэж байгаа гэхэд хилсдэхгүй. Тиймээс тэд үгээ хэлэх цаг болсон. Бас энэ хэрэг ганц цагдаа, хуулийнхны ч ажил биш. Монголд  парламентын  гишүүн хүн улстөрийн аллагад өртсөн явдалд Олон улсын парламентын холбоо анхаарч, өнөөг хүртэл ажиглалт явуулж, хөөцөлдөж байна. Манай Засгийн газар, УИХ   алуурчдын гарт амиа алдсан нэг гишүүнийхээ төлөө санаа тавьж, хэргийн илрүүлэлтэд анхаарах ёстой.

Тэр дотроо ардчиллын удирдагч амиа алдсан явдалд хамтран зүтгэгч, журмын нөхөд нь бүр ч илүү анхаарч, хөөцөлдөх учиртай. Тиймээс Д.Мөрөн, Н.Ганболд нарын үг энэ хэрээр үнэ цэнэтэй байх болно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Нийт: 6 Сэтгэгдэл

Kelgrorge
2017 оны 6-р сарын 26

Cheap Propecia 10mg Compra Viagra Online Generic Cialis Canada

Kelgrorge
2017 оны 6-р сарын 30

Buy Alli In Other Country cheap cialis Is Amoxicillin Bad For Dogs

Kelgrorge
2017 оны 7-р сарын 2

No Priscription Generic Viagra buy viagra Parenteral Penicillin Versus Oral Amoxicillin

Chasadvito
2017 оны 8-р сарын 2

Efectos Secundarios De La Cialis cialis Discount Cheap Amoxicilina

Kelgrorge
2017 оны 8-р сарын 22

Amoxicillin And Diphenhydramine Hci Interactions cialis price Zithromax Azithromycin Side Effects

EveDalo
2018 оны 2-р сарын 22

Ou Acheter Du Viagra Forum viagra cialis Kamagra A Buon Mercato Amoxicillin Affects Pancreatic Islet Cells

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *