Д.Мурат: Шалгуулчихаад УИХ-д буцаад орж ирнэ

6-р сарын 13, 2018 4:06 pm Нийтлэгч: Ангилал Нийгэм , Хууль эрхзүй Уншсан: 29
35147066_1842769375769002_6558562159326920704_n

С.САРУУЛ

Ерөнхийлөгч УИХ-ын Д.Гантулга, Д.Мурат нарыг авч үлдсэн УИХ-ын тогтоолд хориг тавьсан юм. Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн Д.Мурат дөнгөж сая /2018.06.13/ байр сууриа илэрхийллээ. Тэрээр “Ерөнхийлөгчийн хоригийг дэмжиж байна. Хуулийн дагуу шалгуулаад удахгүй УИХ-д буцаж орж ирнэ. Надтай холбогдоод байгаа хэрэг бол зохиомол” гэлээ.

Харин хуульч Л.Батмөнх “Гишүүнтэй холбогдох тус хэрэг олон нийтийн сүлжээгээр бичигдээд байгаа шиг бэлгийн дарамт учруулсан асуудал биш. Прокурорт  бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан  гэдэг эрүүгийн зүйл ангиар шалгагдаж байгаа. 2017 онд үүссэн хэрэг одоо хүртэл шалгагдаж байгаа нь удаашралтай байна. Гэхдээ хуулийн байгууллагад итгэж байна. Үүний цаана улстөр байгаа гэж хардаж байгаа” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *