Д.Мурат гишүүний асуудлаар намын дарга нь ингэж ярив

7-р сарын 3, 2018 12:50 pm Нийтлэгч: Ангилал Нийгэм , Шуурхай Мэдээ Уншсан: 76
7-3-5

Т.САЙХАН

УИХ-ын гишүүн Д.Муратыг эгүүлэн татах асуудлыг УИХ-аар хэлэлцэж, авч үлдсэн.  Харин энэхүү УИХ-ын тогтоолд Ерөнхийлөгч хориг тавиад байгаа.  Тэгвэл  энэ асуудлаар АН-ын дарга С.Эрдэнэ тайлбар өгчээ.  Тэрээр “Д.Гантулга, Д.Мурат нарын үйлдэл нь өдөр, шөнө шиг ялгаатай. Д.Гантулга бол огт танихгүй, мэдэхгүй хүний эрхэнд халдсан. Гэтэл Д.Мурат гишүүний хувьд тухайн эмэгтэйтэй харилцаатай байсан, муудах сайдах зүйл байдаг. Энэ бол хувь хүмүүсийн хоорондын харилцааны асуудал. Д.Мурат  гишүүнд зодуулсан гэж тухайн эмэгтэй нь гомдол гаргасан. Гэтэл есдүгээр сард зодсон үйлдлийг нэгдүгээр сард буюу таван сарын дараа  шүүх эмнэлэг тогтоосон байдаг. Хэзээ ч ийм практик хуулийн түүхэнд байхгүй. Гэмтлийн зэргийг 72 цагийн дотор тогтоох ёстой. Энэ бол өөрөө хууль бус. Би бол Д.Мурат гишүүнийг өмөөрөх гэж байгаа юм биш гэхдээ өнөөдөр улстөрчдийн нэр хүнд нийгэмд эмзэг  байдгийг нь далимдуулан хувь хүний явцуу эрх ашгийн үүднээс бусдын эрх ашигт хандаж, ашиг олох  гэсэн  асуудал нийгэмд дэлгэрүүлээд байх асуудал биш юм. Бид ч гэсэн ямар нэг байдлаар өөгшүүлээд байх шаардлагагүй гэж харж байгаа” гэжээ.

Эх сурвалж:www.polit.mn

 

 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *