Д.Мөнхжаргал: Миний хүүгийн аминд хүрсэн бууг цагдаагийн хурандаа хүнийх гэдгийг хэргийг ахалж байсан цагдаа надад хэлсэн

11-р сарын 2, 2015 5:09 pm Нийтлэгч: Ангилал Нийгэм , Шуурхай Мэдээ Уншсан: 328
11-2-10

С.САРУУЛ

Налайх дүүрэгт хоёр жилийн өмнө нэгнийгээ зургаан удаа буудаж хөнөөсөн онц ноцтой гэмт хэрэг гарч, хэрэг үйлдсэн А.Мэндбаярт шүүхээс 25 жилийн ял оногдуулсан байдаг. Тэгвэл хохирогчийн аав Д.Мөнхжаргал олон нийтэд хандсан юм. Энэ үеэр түүнээс зарим зүйлийг тодрууллаа. 

-Хэргийг цагдаагийн албан хаагчид шуурхай илрүүлж, шийдэгдсэн. Гэвч та хохиролтой гэж үзэж байгаа юмуу?

-Би ууган хүүгээ бусдын гарт  зургаан удаа буудуулж алдсан. Түүнээс хойш хоёр жил гаруй хэргийн үнэн зөвийг шийдэж өгөөч гэж цөхөртөл явж байна. Хэргийг цагдаагийнхан биш би илрүүлсэн юм. Яаж илрүүлсэн юм гэхээр хэрэг гарахаас нэг сарын өмнө миний хүүг алсан Мэндбаяр гэж хүн эцэгтэйгээ нийлээд хүүг маань заналхийлсэн байдаг юм. Миний хүүг хар тамхи зарж борлуулах сүлжээндээ оруулах шахалт үзүүлсэн. Тэгээд эсэргүүцсэнийхээ төлөө амиа алдсан. Мөн хэргийн газар дээрээс миний хүүтэй нийлээд дөрвөн хүний хурууны хээ олдсон байхад ганцхан хүнд ял оноосон. Нөгөө хоёр хүний хурууны хээ нь ямар хүнийх байсныг тодруулж өгөөч гэж би зөндөө өргөдөл, гомдол гаргасан. Гэтэл цагдаа, хуулийн байгууллага  тоохгүй байгаа мөртлөө намайг заналхийлж байна. Үүнд би үнэхээр гомдолтой байгаа.

-Цагдаа  таныг ямар байдлаар заналхийлсэн юм бэ?

-Налайх дүүргийн цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах тасгийн дарга хошууч Од хэргийн газарт гурван хүн байсан гэж хэвлэлээр ярьсан. Тэгсэн мөртлөө миний гомдлыг хүлээж авахгүй байна. Би аравдугаар сарын 27-нд Ийгл телевизэд хандаж цагдаа хууль шүүхийн байгууллага ямар хууль зөрчиж, гүтгэн доромжилж байгааг ярьсан. Гэтэл маргааш нь цагдаагийн байгууллагаас нэр хүндэд халдсан хэмээн надад эрүүгийг гэмт хэрэг үүсгэнэ гэж заналхийлсэн. Тиймээс би тэвчихээ байгаад өнөөдөр олон нийтэд хандаж байна. Миний хүүхдийг ил алсан. Гэтэл намайг далд аргаар алах гэж байна. Надаас хэн ч уучлал гуйгаагүй. Миний болоод гэр бүлийнхний амь насны асуудал цагдаагийн байгууллагатай шууд холбоотой.

-Тэгэхээр та хэрэгт ямар нэг албан тушаалтан холбоотой гэж үзэж байна уу?

-100 сумтай 1900 оны эхээр үйлдвэрлэсэн гар бууг Хархорин зах дээрээс 300 мянган төгрөгөөр худалдаж авдаг юмуу. Хэрэг хийхэд ашигласан энэ бууг одоогийн 102-ын Тамгын хэлтсийн дарга Эрдэнэбаяр гэж хүний буу гэдгийг надад миний хүүг алсан хэргийн ажлын хэсгийг ахалж байсан, өмнө нь УМБГ-ын орлогч дарга байсан дэд хурандаа Д.Отгонжаргал гэдэг хүн хэлсэн. Монголын бүх  хүний хурууны хээ цахим бүртгэлтэй байхад яагаад хэргийн газраас олдсон дахиад хоёр хүний хурууны хээг тодорхойлж чадахгүй байгаа юм бэ.  Энэ хэргийн үнэн зөвийг олж чадахгүй бол би үхлээ өөрөө сонгоно. Надад өс хонзон санаж төрөл бүрийн зүйл сэдсээр байгаад миний хүүг үхэлд хүргэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

1 Сэтгэгдэлтэй

Ellgync
2018 оны 5-р сарын 31

Cheap Bactrim No Rx cialis 40 mg Best Rx Online Acheter Cytotec Livraison Rapide

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *