Д.Хосбаяр: Сүхбаатарчууд М.Энхболдыг 10 хоног хүлээнэ

4-р сарын 4, 2017 10:14 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Орон нутаг Уншсан: 21
4-4-5х

Ч.ЗОТОЛ

Сүхбаатар аймгийн төвд “Сүхбаатарчуудын сонголтыгбаталгаажуул” уриатай жагсаал болж байна. Энэ талаараймгийн АН-ын дэд дарга Д.Хосбаяраас тодрууллаа.

-Сүхбаатарт үүсээд бай­гаа нөхцөл байдлын та­лаар мэдээлэлөгөхгүй юу?

-Гол шалтгаан нь Аймгийн ИТХ-д сонгогдсон П.Мөнхжаргалынбүрэн эрхийг баталгаажуулахгүй байгаа явдал юм. Сүх­баа­тараймгийн ир­гэ­дийн олонхийн са­на­­лаар сонгогдсонП.Мөнхжаргалын бүрэн эрхийг баталгаажуулах шаард­лагыг бидгурав хоногийн өмнө аймгийн ИТХ-ын дарга Б.Гансүхэд хүргүүлсэн. Мөн орон нутагт бий болоод бай­гаа хүч түрсэн хууль бус бодлогоозогсоохыг аймгийн МАН-ын дарга З.Энхтөрд хүргүүлсэн. Өнөөдрийгхүртэл хариу ирүүлсэнгүй.

-Та бүхэн М.Энхболд даргын шийдвэрийг 10 хоног хүлээнэгэсэн байсан. Цаашид яах вэ?

-МАН-ын дарга М.Энхболдод хандан Сүх­баатарчуудын сонголтыг баталгаажуулахыг уриал­сан бидний тайван жаг­саал зөвхөн өнөөдрөөр дуусахгүй. Бидний эв эеийн илэрхийлэл болсон энэ жагсаалын дүнд МАНСүхбаатарчуудын сонголтыг баталгаажуу­лах учиртай. Баталгаажуу­лах­гүй гэвээс Баруун-Урт хотод өнөөдөр болжбуй энэ жагсаал 10 дахин хүчирхэгжиж, Улаанбаатар хотын төв талбайд илүү өргөн цар хүрээтэйгээр үргэлжлэхболно.

-Жагсаалыг нэлээд өн­дөр зохион байгуу­лалт­тай хийж байгаа харагдлаа?

-Сүхбаатарчууд Монгол Улсын хөгжилд хурд нэмж, хувьсал хийсэн сүүлийн найман жилийн хугацааны ам­жилт ялалтаараа бидний эв эе юунд хүргэж чад­дагийг хамтдаа харсан. Өнөөдрийн бидний тайван жагсаал Монгол Улсад жишиг тогтоосон улс төрийн соёл, хэм хэмжээг өндөр төвшинд баримталсан бидний үзэл санааг бүрэн дүүрэн илэрхийлсэн арга хэмжээ болж байгаа. Олон хүний ажил амьд­рал, амжилт уналт, эрх ашиг, эв эе бид­ний үйлдлээс шууд хамаар­даг тул Ардчилсан нам Сүхбаатар аймагт сүүлийн хагас жил өрнөж байгаа хууль бус үйл явдлыг зогсоохын тулд хариуцлагатай улс төрийн хүчний хувиар тайван жагсаалд манлайлан оролцож байна.

1 Сэтгэгдэлтэй

JimmiXzSq
2017 оны 5-р сарын 20

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *