Д.Хаянхярваа: ЖДҮХС-г цэгцэлж, хөрөнгийг буцаан татахаар ярилцсан

10-р сарын 31, 2018 5:46 pm Нийтлэгч: Ангилал Uncategorized Уншсан: 17
45126476_1914437431973702_2783052629289205760_n

 

С.САРУУЛ

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн  /2018.10.31/ хуралдаанаар гишүүдийн олонхи нь давуу байдлаа ашиглан Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас зээл авсан нэр бүхий гишүүдтэй хариуцлага тооцон уучлал гуйх ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн байна. Энэ хүрээнд ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийг сайдын үүрэгт ажлаас нь чөлөөлнө гэдгээ Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдэгджээ. Мөн уг шуугиантай нэр холбогдсон нэр бүхий гишүүдийг Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас зээлсэн мөнгөө даруй эргүүлж төл гэдэг шаардлагыг тавьсан байна. Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа сэтгүүлчдийн асуултад хариулахдаа  “Ерөнхий сайд У.Хүрэлсүх Б.Батзориг сайдаас өөр хүнийг яриагүй. Уг асуудалтай нэр холбогдсон гишүүдийг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа. Үүний дараа ямар хариуцлага хүлээлгэх вэ гэдэг нь тодорхой болно. Шалгалтын дүн гарсны дараа давуу байдлаа ашигласан нь тогтоогдвол хариуцлага тооцно.
Ер нь цаашид Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн асуудлыг яах вэ гэдгийг ярилцсан. Тус сангийн 200 гаруй тэрбум нь найдваргүй зээлдэгч. Энэ жил 47 тэрбумыг төлөвлөсөн. Тиймээс Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих санг цэгцэлж бүх хөрөнгийг нь татаж банкаар дамжуулах асуудлыг тавьсан” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn