Д.Хаянхярваа: Төрийн дээр нам гараад цовхчоод байна

1-р сарын 3, 2019 1:08 pm Нийтлэгч: Ангилал Улс төр Уншсан: 22
b0d2a4efeda92bf59755fdc47f61b772943ffba1

 

Т.САЙХАН

УИХ-ын чуулган өнөөдөр /01.03/ хуралдах байсан ч мөн л ирц хүрэхгүй  шалтгаанаар хойшлоод байна.  УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн байр суурийг хүргэж байна.

-МАН-ын бүлэг хуралдана гэж байна. Ирц бүрдэх болов уу?

-Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн ямартай ч нөгөө талын 38 гишүүний  төлөөлөлтэй уулзаад тодорхой хугацаагийн дараа бүлгийн хурал зарлана гэж байна. Бидний 27 гишүүн чуулган бүхэнд ирж байна.  Төрийн  гацаа хэрээс хэтэрчихлээ.  Чуулганаа эхлүүлээд төрийн ажлыг явуулъя гэсэн байр суурьтай байгаа.

-Сайд нарын томилгооны асуудлыг шийдэх хуулийн хугацаа хэтэрчихлээ. Үүнтэй адил олон асуудал хүлээгдэж байна?

-УИХ хуралдахгүй байна гэдэг нь өөрөө асуудлыг гацаагаад байна.  Засгийн газрын гишүүд нь  орж ирээд хуралдаа суухад шийдэгдчих асуудал юм.  Тэд хууль бус бойкот зарлачихаад яваад байна.  Үүнийг шударгаар хэлбэл Төрийн дээр нам гарчихаад цовхчоод байгаа л асуудал.

-Та тэр намын гишүүн шүү дээ?

-Би намын гишүүн үнэн.  Гэхдээ чуулгандаа сууна гэсэн байр суурьтай байгаа тал нь.  Харин хууль бус бойкот хийгээд парламентыг гацааж байгаа нь өөрөө ёс зүйгүй, дэндүү увайгүй асуудал.  Уг нь хүн хэлээрээ мал хөлөөрөө гэсэн шүү дээ.  Ойлголцвол ойлголцож болно.

Эх сурвалж:www.polit.mn