Д.Гантулгад зориулсан зохиомол “Зэлтэрийн гацаа”

5-р сарын 2, 2018 8:53 am Нийтлэгч: Ангилал Намууд , Улс төр Уншсан: 48
olloo_mn_1479090065_IMG_9274-600x400

Ч.ЗОТОЛ

 Базаахгүй хэрэгт холбогдож, “бандаашгэх хоч зүүгээд буй Д.Гантулгын талаар намын бүлгүүд, байнгын хороо, Ёс зүйн дэд хороо, чуулганы хуралдаан гээд  саарал ордон шат шатандаа ярилцав. Намынхаа нэрийг хамгаалах гэсэн  МАНынхан энэ хоорондмаск”-аа хэдэн ч удаа солив. Бүрэн эрхээсээ татгалзаад шалгуулъя гэсэн гишүүнийхээ хүсэлтийг хүчээр дарж гүрийв.

 Эцэст нь Хууль зүйн сайд Ц.НямдоржоорооЭнэ асуудал хуулийн мухардалд орсонхэмээн сүртэй гэгч зарлуулж байгаад Д.Гантулгыг аврах хуулийн төсөл санаачлахаар болсон нь УИХын төвшинд дөнгөж одоо л  ярьж  эхэллээУчир нь Ц.Нямдорж сайдын хэлээд  байгаа хуулийн мухардлыг Д.Лүндээжанцан гишүүн залруулж, төсөл санаачилжээ. Одоо байнгын хороочуулганаар хэлэлцэх, батлах гэхчлэн дахин олон шат дамжлагаар орно. НөгөөХарганын ноосыг цуглуулаад эсгий хийнэгэдэг үлгэр шиг дургүйд хүчгүй гэгч л энэ байх.

Уг ньХуулийн мухардалгэдэг нь тийм сүйдтэй гацаа бас биш. Үндсэн хуулийн цэцээс УИХын тухай хуулийн 6.9.1 буюу Их Хурлын  гишүүн  гэмт хэрэг үйлдэж байхдаа нотлох баримтын хамт баригдсан үед түүний бүрэн эрхийг түдгэлзүүлнэ гэсэн заалтыг хүчингүй болгосныг УИХ  хууль­даа өөрчилж тусгаагүй байсан. Иймээс нэмэлт, өөрчлөлт оруу­лах төсөл санаачлан боловсруулах шаардлага гарсан гэж буй.

Гэтэл заавал хуульд өөрчлөлт оруулж байж гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлнэ  гэсэн нь муйхарлал  болохыг АНын бүлгийн дарга, УИХын гишүүн Д.Эрдэнэбат  мэдэгдсэн. Хуулийн гарц байгааг тэрээрХууль тогтоох төрийн дээд байгууллага хуулийн мухардал гэсэн ойлголт байх ёсгүй. Гишүүний ёсзүйтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхэд хоёр зүйл ойлгомжтой. Нэгдүгээрт, Үндсэн хуулийн 19.3-т зааснаар хэрвээ гишүүн гэмт хэрэгт холбогдсон бол УИХын чуулганаар заавал хэлэлцэх ёстой. Хоёрдугаарт, тухайн гишүүн УИХд өөрийн хүсэлтээр түдгэлзэх хүсэлтээ гаргасан нөхцөлд УИХын байр сууриар шийдвэрлэх ёстойгэж тайлбарласан.

АТГаас  саяхан  /2018.04.25/ мэдээлэл хийхдээД.Гантулга гишүүний асуудлыг шалгаад  дуусч байгаагэж мэдээлсэн. Ингэхдээ хууль мухардсан гэж хэлээгүй. Ер нь болХуулийн мухардалгээч нь юу болох талаар олон хуульч ярьсанХэвлэлүүд ч бичсэн. Д.Гантулга гишүүнтэй холбоотой хэргийн хохирогч Нийн өмгөөлөгч, хуульч   Б.МэргэнХуулийг хэрэглэе гэвэл нөөц боломж, бас  гарц бий. Д.Гантулгыг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх асуудлыг Үндсэн хуулийн 29.3-д зааснаар шийдвэрлэх боломжтойхэмээн   мэдэгдэж байв. Үндсэн хуулийн энэ  заалтадУИХын гишүүн гэмт хэрэгт холбогдсон то­хиол­долд бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэх асууд­лыг УИХын чуулганаар хэлэлцэж шийдвэрлэнэгэж заасан байдаг.

 Тэгвэл прокурорын байгууллага Д.Гантулгыг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх саналыг ганц УИХын тухай хуулийн 6.9-т үндэслээгүй. Үндсэн хуулийн заалтыг ч гэсэн хамт дурдаж өгсөн гэдгийг тэрээр мөн хэлсэн. ТүүнчлэнМАНын бүлэг, УИХын гишүүд өөрсдөдөө хэрэгтэй зүйлээ яриад хэрэггүй гэсэн хэсгээ ярихгүй байна. УИХын тухай хуулийн 6.9-1 гэдэг заалт хэрвээ байсан бол Д.Гантулгыг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэж болохоор байсан юм гэсэн ойлголт төрүүлээд байгаа. Гэтэл энэ нь  эсрэг утгатай  юмХэрэв  уг заалт хүчингүй болоогүй байсан бол энэ асуудлыг харин ч бүр хэлэлцэх боломжгүй байхаар байсан юм”  хэмээн шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийлсэн.

Энэ бүхэн МАНын гишүүдийн хэлээд байгаахуулийн мухардалгээч нь  зохиомол зүйл болохын нотолгоо биш үү.

Тэгэхээр гол асуудал нь хуульдаа биш, бас Д.Гантулга намдаа гавьяатай гайхамшигтай сайн гишүүн байсанд ч биш юм. Харин МАН  арьсаа яаж хамгаалах вэ, цаашлаад Монгол төрийн нэр хүндэд учруулсан хохирлоо яаж чимээгүйхэн аргацааж өнгөрүүлэх вэ, өөрсдийн муу муухайг хэрхэн  баллуурдах вэ гэдэгт л оршиж байна уу даа. Ямар манай нам 100 гаруй жилийн настай, нүдний хараа муудсанаас хүнээ буруу таньжээ гэлтэй биш.

 Тиймээс   эрх барьж буйгаараа далимдуулан   “Зохиомол Зэлтэрийн гацааүүсгэж цаг хожихоор шийдсэн нь энэ бололтой.   Хуульд байгаа гарц, гаргалгааг  байхгүй юм шигээр тайлбарлаад эсвэл огт мэдэхгүй, олж хараагүй юм шиг авирлаад байгааг өөрөөр яаж тайлбарлах вэ. Энэ байдлаар болБандааш”-тайгаа ирэх намрыг угтаж мэдэхээр байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *