Д.Гантулга УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзах хүсэлт гаргажээ

3-р сарын 5, 2018 5:28 pm Нийтлэгч: Ангилал Парламент , Улс төр Уншсан: 103
maxresdefault
 А.ЦЭРЭНДОРЖ

УИХ-ын гишүүн Д.Гантулга УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтээ МАН-ын Удирдах зөвлөлд гаргажээ. Д.Гантулга гишүүний хүсэлтийг өнөөдөр /03.05/ МАН-ынхан хуралдаж хэлэлцэх байсан боловч хурал хойшлогджээ. Тэрээр “Арван сарын турш албан тушаалаар нь ялгаварлан гадуурхаж олон нийтэд илтэд нэр төрийг нь гутаах үйлдлийг зохион байгуулалттайгаар үргэлжлүүлсээр байгаа учир “УИХ-ын гишүүний бүрэн эрх саад болоод байгаа бол жирийн иргэн болоод үнэн зөвөөр шалгуулъя” хэмээн өргөдөлдөө бичжээ.  Д.Гантулга гишүүнд холбогдох хэргийг хуулийн байгууллагынхан шалгаж буй ч шүүхийн шийдвэр хараахан гараагүй байгаа юм. Хэдий тийм ч улс төрийн хүрээнд Д.Гантулга гишүүний сонгогдсон Хэнтий аймгийн 42-р тойрогт нөхөн сонгууль явагдах яриа нэлээд эртнээс гарсан нь нууц биш болоод байна.

Эх сурвалж:www.polit.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *