Д.Гантулга гишүүн өргөдлөө өгөх нь зүй ёсны хэрэг

3-р сарын 8, 2018 9:32 am Нийтлэгч: Ангилал Парламент , Улс төр Уншсан: 87
maxresdefault

С.УЯНГА

 Парламентын хамгийн залуу гишүүнийг ээрсэн хардлага, шүүмжлэл, үзэн ядалт бүтэн жил дамналааСунжирч, ужгирах тусам эл хэргийг хөндлөнгөөс харах зарим нь түүний ойр тойрныхныг өрөвдөцгөөж байна. Арга ч үгүй. Өнгөрсөн жилийн долдугаар сараас өнөөг хүртэл нэг тийш болохгүйтэлчилжхүний өөрийн олон ч хүнийг хөлдөө чирсэн энэ хэргийн учиг хаашаа эргэхээс шалтгаалж нийгэмд ихээхэн хүлээлт үүсээд байгаа юм. Энэ хооронд үнэн алсрах вий гэж эмээх хүмүүс ч олон байна.

Түмэн олны итгэлийг тээж төр түшилцэхээр сонгогдсон Их хурлын гишүүн хүчингийн хэрэгт нэр холбогдох нь байж боломгүйг өнгөрсөн хугацаанд түүнд хангалттай хаягласан. Гэлээ ч үнэн, худал нь мэдэгдэхгүй хууль хяналтынхны ажил  дорвитой урагшлахгүй холион бантан болж явсаар хоёр дахь жилтэйгээ нүүр тулж байна. Өөрөөр хэлбэл, УИХын гишүүний халдашгүй дархан эрхийн далбаа хэрэг удаашрах хөшүүрэг болсоор байгаа юм. Шүүхээр дэнслэхээс нааш үнэн худлыг тогтоох аргагүй ч төр түшилцэж, улс орны жолоо  атгалцаж яваа хариуцлагатай албан тушаалтан энэ мэт ёсзүйгүй үйлдэл гаргасныхаа төлөө элдэв хаалт хамгаалалтгүйгээр сайн дураараа шалгуулах учиртай. Магадгүй сонгогчдын өмнө хүлээсэн үүрэг ч бий байх.

Тиймээс өнөөдрийн яриад байгаачлан УИХын гишүүн Д.Гантулга  бүрэн эрхээсээ татгалзах өргөдлөө намын удирдах зөвлөлдөө өгөх, үгүй асуудал огт биш. Тэр буруугүй ч байсан аль хэдийнэ өргөдлөө өгөх нь зүй ёсны хэрэг билээҮнэн ялсан цагт бүх зүйл тодорч худал хуурмаг нь ялгараад үлддэг жамтай. Тиймээс Д.Гантулга гишүүн бүрэн эрхээсээ татгалзах өргөдлөө намынхаа удирдлагад өгч, намын аппарат нь ч хэлэлцэх хойшлуулах асуудал гаргахгүйгээр шийдэж өгөх учиртай. Харин ч зүй бус хэрэг үйлдээгүй л бол үнэн тунаж үлдэхийн цагт харц дээгүүр алхах бус уу.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

1 Сэтгэгдэлтэй

Ellgync
2018 оны 6-р сарын 1

Xenical 60 Mg cialis without prescription Controindicazioni Viagra Online Pharmacy Beta Blocker Zithromax 500mg Side Effects

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *