Д.Гантулга: Би гишүүний ёс зүйн дүрэм зөрчөөгүй

11-р сарын 8, 2017 11:18 am Нийтлэгч: Ангилал Засгийн газар , Улс төр Уншсан: 10
23432982_1651831594847226_2025817206_o

Т.САЙХАН

УИХ-ын гишүүн Д.Гантулга Төрийн ордонд хувийн асуудлаар мэдээлэл хийсэн нь ёс зүйд нийцэхгүй гэж өмгөөллийн “Веритас партнерс” ХХН-ээс өнгөрсөн есдүгээр сард УИХ-ын Ёс зүйн дэд хороонд хандсан билээ.  Дээрх гомдлын дагуу УИХ-ын Ёс зүйн дэд хороо хуралдаж, УИХ-ын гишүүн Д.Гантулгаас өөрөөс нь тайлбар авах ёстой гэсэн шийдвэр гаргасан. Харин УИХ-ын гишүүн Д.Гантулга Ёс зүйн дэд хороонд бичгээр тайлбар хүргүүлсэн байна. Энэхүү тайлбарт “УИХ-ын гишүүн Д.Гантулга миний бие Ёс зүйн дэд хороонд ирүүлсэн хүсэлттэй танилцаж, дараах тайлбарыг хүргүүлж байна. Тус хүсэлтэд 2017 оны долдугаар сарын 6-ны өдрийн хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчдийн асуултад хариулсныг үндэслэл болгож намайг УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийг зөрчсөн үйлдлүүд гаргасан мэтээр тайлбарлажээ.  2017 оны долдугаар сарын 6-ны өдөр УИХ-ын чуулганы танхимын үүдэнд тухай үеийн нөхцөл байдалтай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16 “Итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхтэй”, УИХ-ын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5.8, 5.11 дэх заалттай нийцүүлэн гишүүний хууль ёсны эрх ашиг сонирхол нэр төрийг хамгаалан сэтгүүлчдийн асуусан асуултад хариулсан болно. Энэ нь хуулиар хориглосон,  ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн үйл ажиллагаа биш юм” гэсэн тайлбарыг хүргүүлжээ. УИХ-ын гишүүн Д.Гантулгын энэхүү тайлбарыг Ёс зүйн дэд хорооноос өмгөөллийн Веритас Партнерс ХХН-д энэхүү тайлбарыг хүргүүлжээ.

Эх сурвалж:www.polit.mn

 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *