Д.Галбаяр: Эхлээд нийгмээ хар, дараа нь кино урлагийг шүүмжил

3-р сарын 10, 2017 12:17 pm Нийтлэгч: Ангилал Зочин , Ярилцах цаг Уншсан: 17
3-10-2H

Т.БАТСАЙХАН

 “Go” студийн захирал, найруулагч Дашхүүгийн Галбаярын шинэ уран бүтээл болохМиний нууцкинонээлтээ хийгээд удаагүй байна. ТүүнийгӨөр мэдээзочноор урьж ярилцлаа.

Таны өмнөх уран бүтээ­лүүд голдуу инээд­мийн төрлийнх байлаа. ХаринМиний нууцбол драм төрлийнхЭнэ удаагийн бүтээл танаас арай өөр мэдрэмж, ур чадвар шаардаж байв уу?

Тийм ээУ.Уранчимэг эгч надад анх уянгын драмын кино найруулах санал тавихад  их гайхаж хүлээн авсан.

Би өмнө нь дандаа л инээдмийн кино хийж байсанМөн  өөрийн гэсэн өнгө төрх, хэв маягтайХувьсалпродакшныхамт олонтой анх удаа хамтран ажиллаж өөрийгөө шинэ хүмүүст ойлгуулах хэрэгтэй болсон. Инээдмийн кинондүйл явдлын ритм хөөж эвлүүлэг хийдэг бол энэ удаад өөрийгөө өөрчилж эвдэх шаардлага тулгарсанЯмартай чэнэ  бүхнийг амжилттай даван туулж ард нь гарч чадлаа. Надад нэгэн шинэ цонхоор харах боломж олгосонХувьсал”-ын бүсгүйчүүддээ баярлалаа гэж хэлмээр байна.

Таныг шинээр нээсэн уран бүтээл гэж ойлголоо.  “Миний нууцтаны өнцгөөс юу өгүүлэв?

Найруулагчийн зүгээс дотоод сэтгэлийн илэрхийллийг харуулахын тулд нүдний харц, биеийн хөдөлгөөнийг маш иханхаарч ажилласан. Зургаан удаагийн шүүлт, шалгуур дамжиж олон хүний хөдөлмөрийн үр дүнд 7-8 сарынхугацаанд бүтсэн. Тэр ч утгаараа үзэгчид маань таашааж урам өгнө гэдэгт итгэж байгаа. Үзэгчдийн сэт­гэлднийцсэн уран бүтээл хийнэ гэдэг цаашид бүтээлээ туурвих итгэл, урам зоригийг би­дэнд хайрладаг шүү дээ. Мөннэг уран бүтээл дээр ажиллаад дуусахад тухайн хүнд маш том сур­галт болдог.   МөнХувьсал”-ын гал, цогтойбүсгүйчүүд маань цагийг яс баримталдаг, тухайн бүтээлдээ чин сэтгэлээсээ ханддаг, ажлын хариуцлага гэдгийгмэдэрсэн уран бүтээлчид байлаа. Өөр төрөлд ур чадвараа сорьсон маань  нөгөө талаараа бас нэгэн шинэлэгсургалт боллоо.

Киноны ерөнхий зураглаачаар таны найз Б.Цогтбаяр ажиллажээ. Та урьсан уу?

Тийм ээ. Хамтран ажиллахад амар байдагНайз маань одоо Австрали улсад ажиллаж байгааЭнэ кинонд бинайзыгаа урьж авчирч ажилуулсан. Ёстой л нэг хэнтэй ч нэг л зангаараа гэдэг шиг эгэлгүй энгийн даруу хүндээминий найз. “Би хийчихлээгэж цээжээ балбаж байхыг нь харж явсангүй. Хэн нэгэнд доль цохин зусардаж байхыгнь бас л хараагүй. Гүндүүгүй монгол эр юм даа. Заримдаа надад алдрыг нь би хүртээд ачааг нь найз минь үүрээдбайх шиг санагддаг шүү.

Ер нь танд сайхан найз олон бизУИХын гишүүн С.Жавхлан, найруулагч Ж.Сэнгэдорж гээд л олон хүнтэйгэмгүй сайхан нөхөрлөж яваа харагддаг?

Тийм шүүС.Жавхлан бид хоёр их олон жилийн өмнөөс найзалж байна.  2005-2012 оныг хүртэлх бараг бүхий л  уран бүтээлд хамтдаа ажиллалааМөн аавын маань найз Жавчивдоржийн хүү Сэнгэдорж байна. 1989 ондТээврийн товчооны буудлын арын хоёрдугаар байранд манай хоёр гэр нүүж ирсэн. Түүнээс хойш Ж.Сэнгэдорж бидхоёр 30-аад жил нөхөрлөж явнаЖ.Сэнгэдорж бид хоёр аав нарынхаа дурсгалд зориуланНөхөрлөл зохиосонандууднэртэй дууг гаргахаар болсон юм. Тэгээд л яруу найрагч Ц.Бавуудорж ахаар шүлэг бичүүлж, Т.СэрОдбагш дээр очоод хэнээр дуулуулах вэ гэсэн бүгд л С.Жавхлангаар дуулуулна гэцгээсэн. Жавхаа маань ч дуугаабэлэн болгоод өгсөн. Сайхан сэтгэлээс гарсан дуу болохоор ард түмэн одоо хүртэл дуулж явна.

Таны аав Г.Дашхүү агсныг Монголын ард түмэн андахгүйАавынхаа хүслийг биелүүлэх гэж найруулагчболсон гэж байсныг тань санаж байна?

Аав минь надад урлагийн хүн болоорой гэж захиагүй. Гэхдээ энэ ертөнц рүү орох хүсэл тэмүүлэл байгалиасаатөрсөн гэж боддог.   Би эргэлзээгүй урлагийн сургуульд орсон нь урлагийн гэр бүлд өссөнтэй холбоотой. Багаасааурлагаар амьсгалж, тайзны ард гүйж өссөн. Театрт тоглогдох хүүхдийн жүжгийн олны хэсэгт ордог байсан. Суурийгнь тавиад өгсөн энэ замналыг нэр төртэй, сэвтээхгүй авч явах нь миний үүрэг. Миний үр хүүхдүүд ч мөн минийзалгамж халаа болоосой гэж хүсдэг.

Таны аав Монголын хошин урлагийн нэртэй жүжигчин байлаа. Инээдмийн кино хийж уран бүтээлээ эхэлсэнтань ч үүнтэй холбоотой байх?

Тийм л дээХүмүүс намайг аавынхаа уран бүтээлийг үргэлжлүүлээд гэж ярьдаг юм. Миний аав тухайн цаг үедээбүтээх ёстой зүйлээ бүтээ­чих­сэн. Харин би аавынхаа эхлэлийг нь тавьж өгсөн замаар явж байгаа болохоос бишуран бүтээлийг нь үргэлжлүүлээгүй. Өөрийн хүсэл сонирхлоор, дотоод сэтгэлээр киногоо найруулж үзэгчдэдхүргэж түүнээсээ суралцаж, урам зориг авч яваа маань миний л бүтээж яваа уран бүтээл. Магадгүй би ааваасаамуу ч байж болно шүү дээ.

Кино урлагт “Go” интертайнмент хөл тавиад нэлээд хугацаа өнгөрлөөЭнэ салбарын хөгжлийг та хэрхэнхарж байна вэ?

Аль ч улсын нийгэм нь ямар байна кино урлаг тийм л байдаг. Учир нь  нийгэм, хүмүүсийн амьдралаас сэдэвлэжбүх урлагийн бүтээл төрдөг. Сайхан нийгэмд хүмүүс сайхан л харилцаатай байдаг шүү дээТэндээс сайхан луран бүтээл төрнө. Тиймээс киног нь үзээд л тухайн улсын нийгэм болоод хүмүүсийн хөгжлийг харж болдог. Тиймээс эхлээд нийгмээ хар, дараа нь кино урлагийг шүүмжилӨнөөгийн нийгэм өөрөө бухимдалтай, дандаашүүмжлэх сэтгэхүйтэй болжээЭнэ асуудал дээр их эмзэглэдэг. Яагаад бид бие биенээ маг­­т­аж, сайшааж, урамөгч болдоггүй юм бэНийгмийг би ингэж л хардаг ш дээ.

Хүмүүс найруулагчийг бүхнийг чадагч гэж хүлээж авдаг л даа. Ер нь та мэргэжлээ хэрхэн тодорхойлох уу?

Найруулагч гэхээрээ л айхтар том юм яриад  цээжээ балбаад, нэг л их содон байх ёстой гэсэн ойлголт МонголдбайдагАаг омог нь багтаж ядаад байдаг бол түүнийг ажил дээрээ л харуулах хэрэгтэйТүүнээс биш олны нүдэндээр төвчигнөөдэнгийн үед хүмүүсийн анхаарал татаад байгаа хүмүүсийг гайхдаг. Би ажлын талбар дээрээ лнайруулагч байхыг хичээдэг. Бусад үед сайн найз байхыг хүсдэгТүүнээс биш найруулагчийн дүр хувцасөмсчихөөд өөрийгөө найруулагч гээд зарлаад явах дургүй.

Найруулагч бүхэн том мөрөөдөлтэй байдагЗарим нь түүхэн кино ярина, нөгөө хэсэг нь олон улсадкиногоо үзүүлэхээр тэмүүлдэгЭнэ хоёрын аль нь таны мөрөөдөл вэ?

Мөрөөдөх ч завгүй ажиллаж байна. Гэхдээ мэдээж боломж гарвал олон улсад хүч үзэхийг хүсч байна. СаяХувьсалпродакшнтай хамтран ажиллахад суралцсан, ололттой зүйл их байсан. Хүмүүстэй хамтарч ажиллажсуралцаж, шинийг эрэлхийлж байх нь аяндаа амжилт руу хөтөлнө гэж бодож байна. Өнөөдөр л бид хичээжажиллахгүй юм бол хэзээ ч ирэхгүй цаг хугацаа, залуу нас шүү дээ. Яг төлөвлөсөн юм байхгүй ч сайн уран бүтээлхийхийг л эрмэлзэж явна.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *