Д.Галбаатар: Загдын Түмэнжаргал Монголын утга зохиолын нэг том давалгаа юм

4-р сарын 17, 2018 8:23 am Нийтлэгч: Ангилал Хүмүүс , Ярилцах цаг Уншсан: 334
галбадрах

Ч.ҮЛОЛДОХ

 Дурсахуйбулангийн зочноор Монгол Улсын гавьяат багш, Утга зохиол судлаач, шүүмжлэгч, Хэл бичгийн шинжлэх ухааны доктор, профессор  Д.Галбаатарыг  урилаа.

 Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч, дууны шүлгийн нэрт  мастер, хүүхдийн зохиолч Загдын Түмэнжаргал агсан таны ойрын анд байсан гэдэг. Та хоёрын нөхөрлөл хэзээнээс эхэлсэн бэ?

загд-түмэнжаргалБид их сургуулийн нэг  үеийн бүтээгдэхүүн. МУИСийн хэл уран зохиолын факультетийн утга зохиолын танхим, түүний ойр орчмоор үерхэж нөхөрлөж явсан. Сургуулиа төгссөний дараа ч бас ойр байжгадаад дотоодод хамт явж байсан анд минь юм.

 Загдын Түмэнжаргал  МУИСийн Утга зохио­лын нэгдлийн  эрхлэгч байсан. Энэ албыг манай тэнхимийн эрхлэгч С.Дулам багшаас хүлээж авч байлаа. Дараа нь МЗЭд ажилласан.Их нөхөрсөг, түргэн шийдвэр гаргадаг,шударга. Би Түмээгээс гурван ангийн доор боловч насаар ойролцоо. Гэхдээ дээд, доод ангид сурч байсан учраас бид  “Түмээ ах аагэж дуудна.Загд­ын Түмэнжаргал  Монгол­ын орчин үеийн уран зохиол, түүний доторх хүүхдийн уран зохиолын том мастер. Ер нь Д.Нацагдоржоос хойш хүүхдийн зохиолын салбарт хэдийгээр олон төлөөлөгч төрсөн боловч, МУИСаас Монголын их утга зохиолд орсон уран бүтээлчийн нэг бол яах аргагүй Загдын Түмэнжаргал. Намайг энэ сургуульд ирэхэд Түмээ  төгссөн юм. Тэр үед манай сургуулийн Утга зохиолын нэгдэл их нэр хүндтэй, залуучуудын уран бүтээлийн өсөлтөд их нөлөөлдөг орон зай байсан. Түмээ маань зөөлөн зантай, биднээс насаар ахимаг болохоор ахархах дуртай залуу байлаа. Хожим бид  ОХУд нэг хэсэг хамт амьдарсан. Би Горькийн сургуульд, Түмээ маань хөдөө аж ахуй, барилгын чиглэлийн сургуульд сургагч багшаар очсон юм. Москвад очихоороо манайд байна. Би ийшээ, тийшээ тэнэмээр болбол тэднийд очно,  “Заавал иргэж зарлиг буулгадаг сан. Бид их сургуулийн нэг үе, дээр нь гадагшаа эрдэм ном сурах  гэж явсан зам мөр   бидний хооронд сайхан нөхөрлөлийг бий болгосон доо.

Нэг нь яруу найрагч, нөгөө нь утга зохиол суд­лаач, шүүмжлэгч болсон нь ч бас заяа төөрөг байх. Та Түмээ ахын уран бүтээлийг судлаачийн өнцгөөс хэрхэн дүгнэдэг вэ ?

Түмээ маань яруу найрагч хүн. Олон сайхан бүтээлийг  Монголын хүүхдийн уран зохиолд үлдээсэн. Түүгээрээ Мон­­гол­ын хүүхдийн уран зохиолын хөгжлийн дунд үед гарч ирсэн нэг том давалгаа юм. Тэр давалгаан дотроос олонх нь шүлэг найраг тэрлэдэг байсан тийм цаг үед бид 1980-аад онд, Түмээ маань 1976 онд сургууль төгсч, хоёр жил  хамт байлаа. Түмээ ШУАд ажиллаж, МУИСд багшилж, төрийн сонин, хэвлэл, мэдээллийн  бай­­гууллагуудад зүтгэ­сэн жирийн уран бү­тээлч.Түүний  зохиолууд доторШинэ танил”, “Үүрийн тэнгэр”, “Голын жараахай”, “Бид”, “18 нас”, “Нисдэг алим”, “Сонирхолтой математик”, “Цэцэрлэг­ийн сурах бичиг”,“Унших бичиг-1”, уянгын яруу найргийн салбартУс мөрөн олон чиггэж одоо хүртэл дуулагдаж буй алдартай дууны үгийг бичсэн. Мөн “99 дуушүлэг, өгүүллэг, туужийн зохиогч. Тэр дотроо сургуулийн бага насны хүүхдүүдэд аян дан таарсан, сэтгэл санааг нь хөгжөөн баясгасан олон сайхан бүтээл үлдээсэн.“Сурагч нас минь баяртайгэж шил­жилтийн насны үеийн оюутан болсныхоо  баяр хөөрийг илэрхийлсэн, “Могжоохон даагатай Жогжоохон хүүбага нас­ны хүүхдүүдэд уншихад их хял­бар, ритм сай­тай, тэгсэн хэрнээ уян­гын гэхээс илүү танин мэдэхүйн бүтээлүүдийг туурвисан. Одоо хүүх­дүүдийн амтар­хан унш­даг, ерөнхий боловс­ролын сургуулиу­дын сурах бичгүүдэд зохиол бүтээл нь байнга ордог. Мөн их сургуулийн оюутан, магистрант, докторонтурт сурч буй залуу хойч үеийнхэн  З.Түмэнжаргалын бүтээ­лийг судалгаандаа их оруулдаг.

Уран бүтээл нь яагаад хүмүүсийн сэтгэлд хоногшиж, урт удаан насалдаг юм бол?

Хүүхдийн зан суртахуун, өсч бойжсон орчин ахуй, цаашлаад тэдний нас,сэтгэхүйн өвөрмөц онцлогт тохир­сон, томчууд бидний мартсан зүйлүүдийг тэр сургууль, соёлын газарт үздэг гэдэг утгаар ойлгодоггүй. Өөрөөр хэлбэл, түүний хүүхдэд зориулсан зохиолууд нь ур чадварын их дээд жишигт хүрсэн учраас З.Түмэнжаргал үе үеийн хүүхдийн зохиолчдын хүрсэн тэр жишиг, шатыг цааш нь ахиулсан том төлөөлөгч гэж болно. Ялангуяа түүний шүлэг, зохиол танин мэдэхүйн чиг хандлагатай, дүрийн урлал, хүүхдийн сэтгэлзүйг сургалтын чиг хандлагатай, ертөнцийг танин мэдэхэд нь зориулагдсан олон талтай байдаг. Энэ нь түүний бүтээлийн гол онцлог, үнэ цэнэ нь ч үүнд оршдог.Бага насны хүүхдүүд, дөнгөж ертөнцийг таньж, амьдралтай танилцаж буй багачуулд яруу найргийн хэлээр мэдлэг олоход  шинэчлэл хийсэн уран бүтээлч гэж би боддог. “Голын жараахай”, “Цэцэрлэгийн хүүхдийн сурах бичиг”, “Унших бичиг-1”, уянгын яруу найргийнУс мөрөн олон чиг”, “99 дуузэрэг шүлэг, үлгэр,өгүүллэг, тууж бичлэг 20 гаруй ном хэвлүүлсэн Монголын орчин үеийн уран зохиолын хүүхдийн уран зохиолын салбарын  тэргүүлэх төлөөлөгч. Одоо харжээ байхад Монголын уран зохиолын хүүхдийн  уран зохиолын салбарын бүтэн нэг үе З.Түмэнжаргалын бүтээлүүдээс илүү гарсан шинэчлэл гарсангүй. МУИСийн хичээлийн II болон IV давхарт ном үзэж, нөхөрлөж, бас  хэрэг төвөг ч тарьж явсан нөхдийн маань нэг дээ. 1980-аад оны эхээр сургуулиа төгсөөд Түмээ маань  БСШУЯ, Ерөнхийлөгчийн зөвлөх зэрэг хариуцлагатай алба хашиж байлаа.

Шүлгүүд нь яагаад бүгд шахам дуу болчихдог юм бэ. Энд бас л онцлог байгаа даа?

Хэдийгээр хүүхдийн зохиолч гэж яриад байгаа боловчОчоод золгоно доо”, “Сурагч нас минь баяртай”, “Могжоохон даагатай Жогжоохон хүү”, “Бөөн баяр”, “Үүр шөнийн оддоос асуугаарайзэрэг олон дууны шүлэг туурвисан шүү. Энэ дуунууд нь одоо ч дуулагддаг, тэр дууны шүлгийн том  мастер. Ялангуяа хөгжмийн зохиолч нартай  маш сайн ойлголцож чаддаг, тиймээс ч дуунууд нь олны дунд дэлгэрч, хүүхэд бүхэн дуулж өсч, одоо ч аялаад явж байна.

Түмээ ах нэг  хэсэг их сургуульдаа багшилсан бил үү?

Хүүхийн уран зохио­­лын хичээлийг нэлээд олон жил заасан. Бид энэ цаг үеийг С.Дулам багшийн дугуйлангийнхан гэж өөрсдийгөө нэрлэдэг. Түмээ маань С.Дулам багшаас жаахан дүү боловч насны хувьд ойролцоо, багш нь утга, уянгын шүлэг бичдэг, өөрөө хүүхдийн шүлэг бичнэ. Хүүхдийн яруу найрагч, хүүхдийн нэрт зохиолч гэж нэрлээд байгаагийн шалтгаан нь тэр хүүхэд гэдэг ариун сайхан ертөнцөд ухаарал хайрлаж, хүний амьдрал, оршихуйн  жам ёсны тухай бүтээл туурвиснаараа Монголын хүүхдийн уран зохиолын 30 жилийн өнгийг тодор­хойлсон гэж болно. Одоо хүүхдийн уран зохиол тэр үеийнх шиг өрнөлтэй, сонирхолтой бус, эрэлт хэрэгцээ ч хомсдож бай­гаа санагддаг. Энэ салбарыг шинэ авьяас­тай хүмүүсээр бэхжүүлэх бас нэг үе гарчихсан байгааг бид ойлгох ёс­той. Дараагийн хүүх­дийн зохиолч олон бай­гаа ч өөрийн­хөө цаг үед өөрийн зохиол бүтээлээр өөрийгөө дархалсан, билэг авьяасаа дайчилсан уран бүтээлч төрөх дараагийн үе бий болж байна. Түмээгийн шавь нар гэхээр түрүүн би өөрийгөө хэлчихлээ, Долгорын Батжаргал зэрэг олон хүүх­дийн зохиолчийг утга зохиолд татаж оруул­сан уран бүтээлч дээ.

Та түүний бүтээлд бяцхан задаргаа хийгээч, манай уншигчид ч сонир­хож байгаа

-“Үүрийн тэнгэр”, “Шинэ танил”, “Голын жараахай”, “Бид”,”18 нас”, “Нисдэг алим” /1980-аад онд туурвисан сайн бүтээлийнх нь нэг/, “Сонирхолтой матема­тик”, “Цэцэрлэгийн хүүхдийн сурах бичигномууд нь өөрөө багш хүн учраас урлаг, сур­галт хоёрыг хооронд нь хол­бож, танин мэдэхүйн үүрэг, уран сайхны зорил­тоосоо илүү ертөнцийн жам ёсонг хүүхдэд хүүхдийн хэлээр нь нээж өгөхҮүр шөнийн оддоос асуугаарай”, “Бөөн баяр”, “Очоод золгоно доозэрэг том бүтээлүүдийг бүтээснээрээ МЗЭийн болон Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн гэдэг өндөр цол, алдар нэрийг дааж, бас түүнтэй дүйцэх тийм хэмжээний бүтээлээр Монголын хүүхдийн уран зохиолыг баяжуулсан уран бүтээлч дээ. Хүүхдийн дүр гэж нэг юм байгаад байдаг, ерөөс хүүхдийн зохиол хүүхэд дүртэй, хүүхэд, томчуудын хооронд, эсвэл насны тодорхой мөчлөгүүдийг дагуулсан, хүний өөрчлөлт, хувирал, оюун сэтгэлгээний тэлэлтийг гүнзгийүүлэх чиг хандлагатай зохиолоо бичдэг. Жишээлбэл, түүний бүтээлд загасны  тухай  “Чи үүнийг хаанаас олоовгэж асуулт байгаа юм. Урд голоос барьсан юм аа, “Тэжээхгүй юу?” “Болдоггүй юм аагэж байгаа юм. “Тэжээхгүй юугэдэг нь амьтан тэжээж, орчноо жаргалтай болгох санаа байна шүү дээ. Тэгвэл тэр нь  “Болохгүйгэдгийг хэлчихэж. Тэр үед загас жараахай, амьтан өсгөж үржүүлэх, амьд байгалийг  хайрлах  тухай бичигдсэн зохиолыг дэмжиж байсан цаг. Гэхдээ Түмэнжаргалын уран бүтээлд улс төр байхгүй. Хар амьдрал байхгүй. Амьдрал, тэр амьдралыг өөрөө хэрхэн зүрх сэтгэлээрээ шүүж, түүнээс чухал хэрэгтэй гэж буй зүйлүүдийг л хүүхдүүдэд нээж өгсөн. Тиймээс 1980-1990-ээд оныг төлөөлөх хамгийн том хүүхдийн зохиолч  байсан гэж Түмээгээ боддог юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *