Д.Эрдэнэбат VS Ц.Нямдорж

6-р сарын 27, 2018 6:34 pm Нийтлэгч: Ангилал Намууд , Улс төр Уншсан: 52
fafafafa

Т.САЙХАН

УИХ-ын өнөөдрийн /06.27/хуралдаан үргэлжилж байна.  Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслөөр АН тав хоногийн завсарлага авлаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж,  УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат нар санал зөрөлдөөд авав.

Хуульзүй, дотоод хэргийн  сайд Ц.Нямдорж: Д.Эрдэнэбат аа надтай шүүхээр заргалдаарай

-Засгийн газарт өргөн барьсан энэ хуулийг би дангаараа ч оруулсан юм биш. Засгийн газартай ярьж байгаад оруулсан хуулийн төсөл. Улайм цайм Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг зөрчиж, шүүх хурал хийж луйврын талд шийдвэр гаргадаг энэ байдлыг таслан зогсоохын тулд оруулж ирсэн хуулийн төсөл. Өнөөдөр завсарлага аваад өнгөрлөө гэхэд маргааш ард түмэн шийднэ. Бүх булхай луйврыг чинь мэдэж байгаа. Эрдэнэтийн 49 хувийг авахдаа улсаас мөнгө гаргуулж хулгайлж авсан ажиллагааны чинь бүх хөзрийг нь ард түмэн мэдэх болно. 100 тэрбум төгрөгийг Монголбанкнаас гаргуулаад маргааш нь Худалдаа хөгжлийн банк руу шилжүүлж нөгөөдөр нь Ц.Пүрэвтүвшингийн данс руу хийгээд дараах өдөр нь Орос руу шилжүүлж, Эрдэнэтийг худалдаж авах  эхний төлбөрөө хийсэн юм билээ.  Ганцхан жишээ нь энэ шүү. Д.Эрдэнэбат аа, та нарын хийсэн ажил энэ шүү.  Үүнийгээ худлаа гэж байгаа бол шүүх дээр очоод надтай заргалдаарай. АН үүнийгээ хамгаалж  үлдэхийн тулд Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд завсарлага авч байгаа юм.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: Таны хэлсэн үг болгон хууль биш шүү

-Над руу бухимдаж дайрах хэрэггүй. Би зарчмын асуудал ярьсан. Захиргааны ерөнхий хуулийн төсөл дээр бичсэн зүйлийг чинь яриад байна Ц.Нямдорж сайд аа. Хуулийн төсөлд Монгол Улсын Засгийн газрын шийдвэр түүнийг хэрэгжүүлсэн төрийн захиргааны төв байгууллага болон төрийн захиргааны болон төрийн захиргааны бусад байгууллага, нутгийн захиргааны удирдлага гээд биччихсэн байна. Таны хэлсэн үг болгон гэмт хэргийн нотолгоо биш. Таны хэлсэн үг бүр хууль биш гэдгийг ойлго. Монгол Улсад гэм буруутайг шүүх эцсийн шийдвэрээр нотлогддог гэдгийг үгүйсгэх оролдлогыг Хууль зүйн сайдын хувиар та хийлээ шүү.

Эх сурвалж:www.polit.mn

 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *