Д.Эрдэнэбат: Д.Гантулга гишүүний асуудалд МАН-ынхан хугацаа хожиж байна

4-р сарын 19, 2018 8:40 am Нийтлэгч: Ангилал Парламент , Улс төр Уншсан: 26
2-5 TB baingiin horoo

Т.САЙХАН

 Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар УИХын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Энэхүү өөрчлөлт нь гишүүдийг бүрэн эрхээс түдгэлзүүлэхтэй холбоотой хуулийн мухардлыг арилгах зорилготой. Тодруулбал, УИХын тухай хуулийн 6.9.1. гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт эд мөрийн баримттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулсан, 6.9.2. гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд Улсын ерөнхий прокурор түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг Улсын Их Хуралд оруулсангэсэн хоёр заалтыг хэрэгжүү­лэх зохицуулалт юм. Ингэс­нээр Үндсэн хуулийн цэцийн шийдвэртэй зөр­чил­дөхгүй гэдгийг УИХын гишүүн Д.Лүндээжанцан хэлж бай­гаа юм. Ингээд дээрх хуулийн төслийг хэлэлц­сэн боловч олонхийн дэмжлэг авч чадсангүй. Байнгын хорооны хурлын үеэр гишүүд байр сууриа илэрхийлснийг хүргэе.

 

УИХын гишүүн С.Бямбацогт:

Зөрчилтэй асуудлыг зөрчилгүй болгох гэж байгааг ойлгож байна. Гишүүний бүрэн эрхтэй холбоотой асуудал яригдаж байгаа учраас гишүүдийг үүрэг, хариуцлагатай болгох заалтыг оруулах ёстой. Ийм заалтыг одоо оруулах боломж байна уу. Гишүүд чуулган, байнгын хороогоо тасалсан ч бид хариуцлага тооцож чаддаггүй. Үүнээс болоод бусдын өмнөөс кноп дараад хуралдаа сууж байгаа хүмүүс нь муухай харагддаг. Тиймээс гишүүн нийт хуралдааныг олон удаа тасалсан бол түүнийг эгүүлэн татах нэмэлт заалтыг оруулаад явах боломж байна уу.

 

УИХын гишүүн Д.Лүндээжанцан:

Их хурлын гишүүний халдашгүй байдал хэвээр үйлчлэх ёстой. Харин их хурлын гишүүн хэрэгт холбогдсон гэдэг нэрийн доор төрийг тогтворгүй болгох, их хурлын гишүүдийн эрхэнд халдах асуудалд манай гишүүд туйлын болгоомжтой хандаж, томъёолол хийх ёстой. Тэглээ гээд та бүхэн маш сайн томъёолол оруулаад ирвэл хамт ажиллахад бэлэн байна. Ер нь Үндсэн хуулийн 29 дүгээр заалтыг УИХын тухай хуульд зааж өгөхгүй бол болохгүй байгаа юм.

 

УИХын гишүүн Д.Эрдэнбат:

УИХын тухай хуульд өөрчлөлт оруулж байгаа асуудал нь УИХын бүрэн эрх, төрийн дархлааны асуудал давхар хэлэлцэгдэж байгаа гэж ойлгож байгаа. Д.Лүндээжанцан гишүүний санаачилсан хуулийн төсөлд ярих зүйл олон байна. Дэндүү задгай зүйл орж ирсэн байна. УИХын Тамгын газрынхан УИХ анх байгуулагдсан цагаас хойш УИХын болоод гишүүдийн бүрэн эрхтэй холбоотой заалтуудыг динамик түүхийг гаргаж гишүүдэд танилцуулах хэрэгтэй байна. Бид буруу ойлголттой яваад байна. Хууль тогтоох дээд байгууллагад хуулийн мухардал гэж байх ёсгүй. Үндсэн хуульд УИХын гишүүн гэмт хэрэгт холбогдчихсон тухай асуудлыг УИХын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. Тухайн гишүүнийг гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол УИХ түүнийг гишүүнээс эргүүлэн татна гэсэн байгаа. Үндсэн хуульд заачихсан ийм ойлгомжтой асуудлыг УИХ хэлэлцээд явах байтал олон хоног саатуулж байгаа нь буруу. Д.Гантулга гишүүний асуудалд МАНынхан хугацаа хожиж байна. Д.Лүндээжанцан гишүүний санаачилсан хуулийн төсөлд Үндсэн хуулийн цэцийн хориглосон, цуцалсан заалтыг эргүүлэн оруулж ирээд байна. Тиймээс энэ хэдий удаан настай хуулийн заалт болох юм. Хэд хэдэн гишүүнд энэ заалтаар арга хэмжээ авсны маргааш Үндсэн хуулийн цэцээста нар Үндсэн хууль зөрчсөн байнагэвэл асуудал хаашаа эргэх вэ.

 

УИХын гишүүн  Ш.Раднаасэд:

Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гарчихдаг, араас нь хуулиа засаагүйгээс болоод ойлгомжгүй байдал үүсдэг. Үүнийг дэг дээрээ цуг хийх ёстой юм болов уу. Лүндээ дарга олон талаас нь судалсан байх. Миний харж байгаагаар гишүүдийн холбогдож буй хэргийг нь ангилаад өгч болохгүй юу. Хонгил заагийг нь гаргахгүй бол нэлийсэн том коридор дундуур яваад байна. Гишүүнд эрүүгийн хэрэг үүсгэх тохиолдолд бүрэн эрхийн хугацаа дууссаны дараа хэргийг эргүүлэн сэргээдэг гэх мэт нарийн зохицуулалт байдаг шүү дээ. Түдгэлзүүлнэ гэдэг нь нийгэмд маш том сэдэв босгоод өгчиж байгаа юм. Тэр сэдэв нь зөв ч бай, буруу ч бай туугаад байхаас өөр арга байхгүй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

Нийт: 2 Сэтгэгдэл

Ellgync
2018 оны 6-р сарын 10

Buy Cheap Tegretol Uk Elocon 5g Kamagra Francais Acheter cialis without prescription Cialis 10mg Tablets Generic Viagra Pills

Ellgync
2018 оны 6-р сарын 13

Viagra 50mg Sale Canadian Express Pharmacy Purchase Dutasteride Website [url=http://cialiviag.com]buy cialis online[/url] Celilis Kamagra Online Flashback Doxine Without Prescription Canada

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *