Д.Дорлигжав нарыг үргэлжлүүлэн хорино

1-р сарын 9, 2019 6:53 pm Нийтлэгч: Ангилал Хууль эрхзүй Уншсан: 9
3250c449b06d94ae097da4e4b36eb7da7e65618c

Т.САЙХАН

Улсын Ерөнхий Прокурор асан Д.Дорлигжав, түүний дүү Д.Баатар, Ч.Бямбаа нарыг  хорих 461 дүгээр ангид баривчлан саатуулаад байгаа билээ. Харин өнөөдөр /01.09/ Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Д.Дорлигжав, Ч.Бямбаа, Д.Баатар нарын шүүх хурал болж Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав нарыг үргэлжлүүлэн нэг сар хорих шүүхийн шийвэр гарлаа.Нийслэлийн прокурорын газраас дээрх иргэдийг үргэлжлүүлэн хорих саналыг шүүх рүү хүргүүлээд байсан юм.  “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн захирал Т.Ганболд “Хууль зүйн сайд асан, Улсын ерөнхий прокурор асан Д.Дорлигжавт дарамтлуулж дүүгийнх нь дансаар дамжуулан 4 сая доллар өгсөн” гэж мэдэгдсэн байдаг.

Эх сурвалж:www.polit.mn