Д.Бямбаа: АН-ын хуучин дүрэм хүчин төгөлдөр хэвээр үйлчилнэ

3-р сарын 15, 2017 6:09 pm Нийтлэгч: Ангилал Намууд , Улс төр Уншсан: 24
17351236_1180225108742316_1883023747_n

Ц.БАЯР

Ардчилсан намын даргын нэр болон дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг Дээд шүүх өнөөдрийн хуралдаанаараа хэлэлцлээ.Шийдвэр гаргахдаа Ардчилсан намын даргаар Содномзундуйн Эрдэнийг сонгосныг бүртгэсэн бол Ардчилсан намын дүрмийг бүртгэхээс татгалзлаа.Татгалзсан шалтгаан нь тус намын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийн талаар ирүүлсэн баримтууд нь Улс төрийн намын тухай хууль болон уг намын дүрэмд заасан шаардлагыг хангаагүй байна гэж үзэж, энэ талаар гаргасан хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв. Энэ тухай АН-ын Үндсэн дүрмийн хорооны гишүүн Д.Бямбаагаас тодруулхад  “АН-ын үндсэн дүрэмд шинэчлэлт өөрчлөлт хийх  гэсэн намын VII их хурлын шийдвэр өнөөдөр Дээд шүүх дээр бүртгэгдэх ёстой байсан боловч бүртгэхээс татгалзлаа.Үүний цаад агуулгыг тайлбарлавал, улс төрийн намуудын  тухай хууль  өөрчлөгдөх магадлалтай гэсэн хүлээлттэйгээр  намынхаа дүрмийг шинэчилсэн. Өөрөөр хэлбэл хичээл зүтгэл гаргаж боловсруулсан дүрэм маань улс төрийн намуудын хуультай зөрчилдсөн нөхцөл байдал үүслээ. Улс төрийн намуудын тухай хуулийн 13.2.2 дээр тухайн намын удирдах дээд байгууллага их хуралтай байна. Их хурлын төлөөллийн байгууллага гэдэг нь зарим намд бага хурал гэдэг бол манайд хуучин дүрмээр ҮЗХ байсан бол шинэ дүрмээр ҮБХ гэж нэрлээд байгаа юм. Тэгэхээр төлөөллийн төв байгууллага их хурлынхаа чөлөөт цагт эрхээ бүрэн хэрэгжүүлэх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл намын их хурлын өөрийнх нь институт гэдгээр  Их хурлаас дүрмээ өөрчилнө гэж  хуулчилсан. Манай  нам хэт их ардчилсан  байр суурь руу тэмүүлчихлээ. Дүрэмдээ бүх гишүүдээсээ ҮБХ-ны гишүүдээ сонгоно гэж оруулсан. Энэ нь нэг талаар хэт өргөн хүрээнд олны санал авах нь  ардчилсан байдлыг илтгэж зөв зүйтэй  мэт боловч улсын хэмжээнд намыг төлөөлж буй Их хурлыг төлөөллийн байгууллага гэдэг агуулга нь гээгдэж буй  сөрөг талыг улсын Дээд шүүх улс төрийн намуудын хуультай зөрчилдөж байна гэж үзжээ” гэлээ. Ийнхүү эдийн засгийн аргаар гишүүдийнхээ өрсөлдөх эрхийг  боомилсон тус намын  Дотоод сонгуулийн хорооны шийдвэр хэрэгжих үндэслэлгүй болжээ.

Эх сурвалж: www.polit.mn     

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *