Д.Батжаргал: Актлагдах болсон хаданд ул­сын аваргыг зохиож байна

4-р сарын 4, 2013 9:55 am Нийтлэгч: Ангилал Спорт , Урлаг, спорт Уншсан: 926
Монголын спорт авиралтын улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Биеийн тамирын дээд сургуульд эхэллээ.

Монголын спорт авиралтын улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Биеийн тамирын дээд сургуульд эхэллээ. Энэ тэмцээний талаар Монголын хүүхэд, залуучуудын спорт авиралтын холбооны тэргүүн олон улсын хэмжээний мастер Д.Батжаргалтай ярилцлаа.

 

-Энэ жилийн улсын аваргад хэдэн байгуул­лагын тамирчин оролцох вэ?

-Энэ удаагийн улсын аваргын тэмцээнийг уулын спортын ууган мастеруудын нэг Я.Жанцангийн нэрэмжит болгон зохиож байгууллаа. Тэм­цээнд 16 байгуул­лагын 130 гаруй тамирчин оролцож байна. Энэ жи­лээс хөдөө орон нутгийн тамирчид түлхүү орж бай­на. Өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн анги­лалд хурд, техникийн төр­лөөр өрсөлдөнө. Насны ангиллаас хамаарч хуга­цаа болон гадас хоорон­дын зай өөр байдаг.

-Манай тамирчдын авир­даг хиймэл хад нь стандартад нийцдэг үү?

-Олон улсын спорт ави­­ралтын ханан хадны гадасны зай, өндрийн хэм­­жээ жил ирэх тусам өөрчлөгддөг. Гэтэл бид 20 шахам жил ашигласан ханан хадандаа бэлтгэлээ хийсээр л байна. Хуучирч актлагдах болсон ханан хаданд энэ жилийн ул­сын аваргыг зохиож бай­на. Манай спорт авирал­тын шигшээгийн тамир­чид гол бэлтгэлээ энэ ха­нанд хий­дэг. Гэтэл манай ханан хадны өнд­рийн хэм­жээ стандарт хэмжээ­нээс хоёр дахин бага бай­на. Ийм хананд бэлтгэл хийсэн уулчдын ачаалал авах, сэтгэлзүйн даван туулах чадвар муу бэлт­гэгддэг. Энэ спорт 2020 оны олим­пийн хөтөл­бөрт орох магад­лалтай төрлийн нэг болоод байна. 2020 оны олимпийн хөтөлбөрт өр­сөл­дөж буй долоон спор­тоос одоогийн байдлаар спорт авиралт эхний гу­равт орсон байна лээ. Энэ спортыг хөгжүү­лэхэд төр, засгийн дэмжлэг их чухал. Хэрэв төрөөс анхаарч хэ­рэг­­лэл мате­риал авах талд дэмжвэл манай тамирчид тивийн тэмцээнд төвөггүй түрүүл­нэ. Цаашлаад дэл­хийн аваргаас медаль авах бо­ломж­той. Спорт авирал­таас салбарласан уулын авиралтын дөрвөн төрөл байдаг юм. Үүний нэг нь мөсөн авиралт. Энэ спорт ирэх жил ОХУ-ын Сочид болох өвлийн олимпийн хөтөлбөрт ор­чихлоо. Ха­рин бид хэрэг­лэл мате­риал­тайгаа зуу­ралд­сан хэвээр байна.

-Спорт авиралт манай оронд хэзээнээс хөгжиж эхэлсэн бэ?

-Спорт авиралт манай оронд 1971 оноос эхлэн хөгжсөн. Тэр үед хотын аварга шалгаруулах нэ­рээр анх үүссэн гэдэг. Тодорхой шалтгааны ул­маас хэдэн жил зав­сар­ласан юм билээ. Харин энэ спортод элэгтэй хэсэг хүмүүсийн буянаар 1990 онд дахин сэргэж анхду­гаар улсын аваргаа тухайн онд зохиосон юм.

-Дасгалжуулагч, шүүгч нарыг сургах нь чухал байх?

-Манай холбоо дэл­хийн спорт авиралтын холбоотой хамтран олон улсын зэрэглэлтэй хоёр шүүгчийг уриад байна. Тэд өнгөрсөн сард манай оронд ирэх байсан юм. Тэдний зардлыг манай тал шийдээгүйн улмаас түр хугацаагаар хойшилсон. Шүүгч бэлтгэх сур­галтад хөдөө орон нутгийн 20 гаруй шүүгчийг оруулах бодолтой байна. Ингэс­нээр спорт авиралт хөдөө орон нутагт жигд хөгжих боломжтой. Тэд мэр­гэж­лийн дасгалжуулаг­чийн сургалтад мөн хам­рагдах юм.

-Өнгөрсөн онд танай тамирчид ямар амжилт гаргав?

-Урд хөршид зохиогд­сон Азийн цомын тэм­цээнд 34 орон оролцсон. Тэднээс манай баг 26 ду­гаар байр эзэлсэн юм. Хоёр тамирчин шигшээ наймд үлдэж чадсан. Ма­най тамирчид 8.5 метрийн хананд бэлтгэл хийдэг. Олон улсын стандарт хана нь 18-20 метр байдаг. Энэ мэт зөрүү манай тамирч­дын амжилтад нөлөөлдөг.

-Энэ удаагийн улсын авар­гад түрүүлсэн та­мирч­дыг ямар тэмцээн хүлээж байгаа вэ?

-Улсын аваргад тү­рүүл­сэн тамирчид олон улсын таван цуврал тэм­цээнд оролцох эрхтэй болно. Цуврал тэмцээ­нүүдэд залуучууд болон насанд хүрэгчдийн ан­гилалд хурд, техникийн төрөлд өрсөлдөх юм.

-Тавдугаар сарын эхээр зохиогдох спорт авиралтын дэлхийн авар­гад манай тамирчид орох уу?

-Спорт авиралтын дэл­­хийн аваргын ангилал тус бүрт төлөөллөө оруу­лахыг хүсч байна. Энэ тэмцээний дараа спорт авиралтын олон улсын шүүгчийн семинар болно. Түүнд спортын мастер Д.Анхболд, залуу та­мирчин Б.Ариунболд, Г.Ганзориг С.Түвшинтөр, А.Жангар нар явна.

-Спорт авиралтыг хөг­жүүлэхийн тулд хэрэглэл материалыг сайжруулах хэрэгтэй байх?

-Манай холбооны хам­­гийн чухал асуудлын нэг энэ болоод байна. Бид хананы стандарт хадтай болох талаар Дэлхийн спорт авиралтын холбоонд хүсэлт гаргасан. Тэд үйлд­вэрийн үнээс хямд үнийг санал болгосон. Харин үлдэгдэл хөрөнгийг хаа­наас шийдэхийг мэдэхгүй байна. ОУХМ Я.Жанцан­гийн дэмжлэгтэйгээр энэ спорт өдий зэрэгтэй явна.