Д.Батбаатар: МАН-ын гишүүдтэй холбоотой мэдээллийг хүлээж авна

7-р сарын 30, 2018 6:03 pm Нийтлэгч: Ангилал Нийгэм , Шуурхай Мэдээ Уншсан: 22
37981033_1875859892451838_1230659515016282112_n-550x300

Т.САЙХАН

МАН-ын Хяналтын хорооны дарга Д.Батбаатар өнөөдөр /07.30/ мэдээлэл хийлээ. Тэрээр намын гишүүдийн ёс зүй, хариуцлагатай байх дээр онцгой анхаарал хандуулна гэдгээ мэдэгдлээ. МАН-ынхан үнэмлэхүй ялалт байгуулснаас хойш эрх мэдэл, сандал суудлын маргаан дэгдээж эхэлсэн. Дайран дээр давс гэгчээр Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр “60 тэрбумын бичлэг” цацагдсан нь өнөөдөр ч яригдаж байна. Энэ сэдвийг эхлээд сөрөг хүчнийхэн улстөржүүлж байсан бол одоо МАН-ынхан өөрсдөө, тэр дундаа УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нар “ашиглаж” байгаа юм. Энэ мэт асуудлаас үүдэн УИХ дахь намын бүлэг, нийслэлийн намын хороо нь ч эв түнжин муутай байгаа  юм байна.  Тиймээс МАН-ын Хяналтын хороо гишүүдийнхээ ёс зүйн асуудалд онцгой анхаарал хандуулж ажиллахаа мэдэгдлээ. Ирэх пүрэв гаригт /МАН-ын Хяналтын хороо хуралдах тов зарлажээ. Мөн намын гишүүдтэй холбоотой баримт нотолгоотой мэдээллийг аймаг, сум, дүүргийн намын үүрээр дамжуулан авахад бэлэн байна гэдгээ  Д.Батбаатар онцоллоо.

Эх сурвалж:www.polit.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *