Д.Балдорж: Баянзүрхчүүд өрхийн жишиг эмнэлэгтэй боллоо

2-р сарын 14, 2018 8:52 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Эрүүл мэнд Уншсан: 34
5

 

М.ЭНХЦЭЦЭГ

Баянзүрх дүүргийн ИТХын төлөөлөгч Д.Балдорж тус дүүргийн XVIII хорооны өрхийн эмнэлэгт өөрийн хөрөнгөөр шаардлагатай тоног төхөөрөмжийг гардууллаа. Хамгийн сүүлийн үеийн зүрхний бичлэгийн, анхан шатны шинжилгээний аппарат болон иж бүрэн компьютерийг тэрбээр хүлээлгэн өгсөн юм. Солонгос улсад үйлдвэрлэсэн анхан шатны шинжилгээний аппарат нь В, С вирус, эмэгтэйчүүд, үрэвсэл, сахар, бамбай булчирхай, хлостериний хэмжээг тогтоох зургаан төрлийн шинжилгээ, оношилгоог хийдэг байна. Тус өрхийн эмнэлэг ийнхүү хэрэгцээт тоног төхөөрөмжтэй болсноор тус хорооны иргэд хоёрдугаар шатлалын эмнэлэгт үзүүлдэг зарим үйлчилгээг өрхийн эмнэлгээсээ авах боломж бүрдэж байгаагаараа онцлог аж.  “Энх сугарөрхийн эмнэлэг нь 11 мянга гаруй иргэнд анхны тусламж үйлчилгээг үзүүлдэг байна. Үндсэндээ таван эмч ажилладаг бөгөөд нэг эмчид 2600-2800 орчим иргэн хуваарилагддаг аж. Хүн хүчний хувьд бүрэн дүүрэн ажиллаж байгаа боловч энгийн үед нэг эмч өдөрт 30-40 хүн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг гэнэ. Тус өрхийн эмнэлэг дээрх тоног төхөөрөмжтэй болсноор иргэд зарим шинжилгээ үйлчилгээг өрхийнхөө эмнэлгээс авах, хоёрдугаар шатлалын эмнэлгийн дугаар, ачааллыг бууруулах давуу талтай. Мөн цагийн хуваарилалт хийж, дээрх зургаан төрлийн шинжилгээг авснаараа иргэдэдээ хурдан шуурхай үйлчилгээ үзүүлэхэд дөхөм болно гэдгийг их эмч Т.Шэржмядаг хэлж байлаа.

Мөн Засаг захиргааны анхны шатны нэгж болох Баянзүрх дүүргийн XVIII хороонд иж бүрэн тоног төхөөрөмж, ком­пьютерийг гардуулан өгч, сар шинийн баяр болж байгаатай хол­богдуулан хорооныхоо өндөр настнуудад гарын бэлэг гардуулав. ТэрбээрМиний хувьд Баянзүрх дүүргийн ИТХд XVIII хорооноос сонгогдсон төлөөлөгч. Тиймээс амлалтдаа хүрч өрхийн эмнэлэгтээ шаардлагатай тоног, төхөөрөмжийг өөрийн хөрөнгөөр авч, гардууллаа. Өрхийн эмнэлгийн хувьд эдгээр тоног төхөөрөмжтэй болсноороо нийслэлийн 152 хорооны өрхийн эмнэлгээс жишиг эмнэлэг болно гэдэгт итгэлтэй байна. Бусад өрхийн эмнэлэг ч цаашдаа ийм тоног төхөөрөмжтэй болоосой гэж хүсч байнагэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *