Д.Бадамханд: Хүсвэл хэдэн ч удаа эмчлүүлж болно

4-р сарын 6, 2017 9:09 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Эрүүл мэнд Уншсан: 13
4-6-6h

Р.ОЮУН

Булган аймгийнЦанлэгуламжлалт эмнэлгийн захирал Д.Бадамхандтай ярилцлаа.

Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Эмнэлгийнхээ талаар товч танилцуулахгүй юу?

Манай эмнэлэг 1998 оны хоёрдугаар сард байгуулагдсан. Уламжлалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулаад 20 жил болж байна. Уламжлалт эмнэлгийн зүү, төөнө, бариа, эм, тан, орчин цагийн эмчилгээнээс зүү, физик эмчилгээ хийдэг. Анх зургаан ортой байгуулагдаж байсан бол өнөөдөр 20 ортой, өөрийн байртай. Эмнэлэг нь амбулатори, хэвтэн эмчлүүлэгч гэсэн хэсгээс бүрддэг. 2013 оноос өргөтгөл хийж үйл ажиллагаагаа өргөжүүлсэн. Цаашид ч гэсэн өргөтгөх, үйл ажиллагаагаа нэмэгдүүлэх, чанарын сайжруулахаар ажилладаг. Манайд хоёр эмч, зургаан сувилагч, нэг үйлчлэгч, тогооч, гэрээгээр нягтлан ажиллаж байна.

4-6-6Танайх хувийн эмнэлэг ч гэсэн эрүүл мэндийн даатгалаар үйлчилдэг юм байна. Энэ талаар?

Манай эмнэлэг магадлан итгэмжлэлд орсон. Таван удаа ороод сүүлийнхээр нь 2019 он хүртэл магадлан итгэмжлэгдсэн учраас даатгалаас санхүүжилтээ авдаг. Эрүүл мэндийн даатгалын сангаас манайд 117 мянган төгрөгийн хөнгөлөлт үзүүлдэг. Үйлчлүүлэгчдээсээ тэтгэвэртэй хүмүүсээс 53 мянга, заавал даатгуулагчаас 63 мянган төгрөг гэж хувьсах зардлын нэмэлт авч эмчилдэг. Түүгээр ч барахгүй Эрдэнэт, Дархан, Улаанбаатараас ирдэг. Жилд 700 гаруй хүн хэвтэн эмчлүүлдэг. Мөн ханиадтай, сульдаатай, түнхний дутуу хөгжилтэй хүүхдүүд ирнэ. Бүх л насны хүмүүс ирж үйлчлүүлдэг.

Өөрсдөө эм, тангаа бэлддэг үү. Булган аймагт ямар өвчин их гарч байна вэ. Танай эмнэлгээр ямар өвчтэй хүмүүс их ирж байна?

Улаанбаатар хотоосАриун Монгол”, “Уламжлалт эм импэкс”, “Монгол эмнэлгийн корпорац”-аас гэрээгээр эм, тангаа авдаг. Уг нь дээр үед өөрсдөө хийдэг байсан. Одоо бэлэн, магадлан итгэмжлэгдсэн эмийн сангуудаас авах ёстой учраас тэднээсээ авдаг. Ер нь зүрх судас, бөөр, амьсгалын замын өвчин их байна. Манайхаар ихэвчлэн бөөр, зүрх, үе мөчний өвчтэй хүн эмчлүүлдэг.

Уламжлалтын эмчилгээг жилд нэг удаа хийлгэх ёстой юу?

Хүн өөрөө хүсвэл хэдэн ч удаа эмчлүүлж болно. Өөрийнх нь эдгэрэлт, өвчнийх нь явцаас шалтгаална. Хэрэв дахиад байх, гүйцэт сайн эмчлүүлье гэвэл өөр л дөө. Ер нь даатгалын үйлчилгээ нь энэ цэнхэр дэвтрээрээ хоёр сая төгрөгийн тусламжийг жилдээ авах ёстой. Тэгэхээр 117 мянган төгрөгийг нэг удаа авч байгаа юм чинь манай эмнэлгээр 10 гаруй удаа эмчлүүлж болно гэсэн үг. Даатгалгүйгээр үйлчлүүлье гэсэн хүмүүс гардаг. Бид даатгалынхаа хуулийг сурталчилаад, хүмүүстээ зөв ойлгуулбал өөрсдөд нь ашигтай. Тиймээс надад их мөнгө төлөхийн оронд та даатгалаа төлөөд жилийн турш өөр эмнэлгүүдээр эмчлүүлэх эрх үүсч байгаа гээд тайлбарлаад өгөхөөр хүмүүс дуртай очоод даатгалаа шинээр аваад ирдэг.

Танайх уламжлалт эмчилгээг орчин үеийн эмчилгээтэй хэр хослуулж байна вэ?

Манайх бас ийм юмыг баримталж байна. Орж ирсэн хүн нэг витамин хийлгэх юмсан гэдэг ч юм уу эсвэл даралт нь өндөр орж ирээд уламжлалт эмчилгээний чиглэлээр хийлгэсэн чинь ханиад хүрэх ч юм уу. Энэ үед бид яаралтай тусламжийн аргаар европ эмнэлэгтэйгээ цөөн тохиолдолд хавсардаг. Манай эмнэлэг уламжлалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулах учраас тэр талаа баримталдаг. Бөөр, зүрхний өвчтэй хэвтэж байтал гэнэтхэн даралт нь ихэсвэл яаралтай тариа хийж даралтыг нь буулгах арга хэмжээ авахаас өөр аргагүй

Эмнэлгийнхээ онцлогоос дурдахгүй юу?

Манай эмнэлгийн онцлог гэвэл орчин цагийн эмчилгээ хийх гээд сүүлийн үеийн шинэ тоног төхөөрөмжийг оруулж ирээд байна. Солонгос, Хятадаас аппаратаа оруулж ирсэн. Ажилчдын чадварын хувьд нэлээд бэхэжсэн. Ихэвчлэн 30, 40 жил ажилласан сувилагч нар ажиллаж байна.

Танай эмнэлэгт бусад эмнэлэгт байхгүй ямар аппарат байна вэ?

-Аймгийн төвд цусан хангамж сайжруулдаг, найман төрлөөр шардаг аппарат ганцхан манайд бий. Татлагын орны нэг төрөл нь байгаа. Манайх 20 ортой эмнэлэг учраас ихэвчлэн эмчлүүлж байгаа өвчтөнүүдэд үйлчилдэг. Гаднаас хүсэлтээр ганц нэг хүнд үйлчилнэ. Манайх энэ сарын 7-ныг хүртэл захиалгатай байгаа. Тэгсэн ч гэсэн ирнэ шүү гэдэг.

banner3-14

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *