Д Аминдэмээр баяжуулсан хүүхдийн “гого” сүү худалдаанд гарлаа

10-р сарын 2, 2012 3:23 pm Нийтлэгч: Ангилал Нийгэм , Эрүүл мэнд Уншсан: 1240

 

Монгол орны нийт нутаг дэвсгэр нь дэлхийн бөмбөрцгийн голч өргөрөгөөс дээш 42-50 хэмд оршдог нь газрын гадаргууд ирэх нарны тусгалын өнцөг ихсэж, нарны хэт ягаан туяаны идэвхи буурахад нөлөөлөх эрсдэлтэйгээс гадна хүйтэн сэрүүний улирал удаан хугацаагаар үргэлжилдэг нь хүний биеийн Д аминдэмийн дотоод эх үүсвэрийн идэвхижилтийг хязгаарлах эрсдэлтэй юм. Иймээс манай орны аль ч бүс нутагт оршин амьдарч байгаа хүүхэд хэрэв Д аминдэмийг нэмэлтээр хэрэглээгүй, 7 хоногт 2 – 3 удаа 10-15 минутаар тогтмол наран шарлага хийх нөхцөл бүрдээгүй тохиолдолд  бүс нутгаас  хамааралгүйгээр Д аминдэмийн дуталд өртөх эрсдэлтэй байдаг ажээ.

 

Монгол орны жирэмсэн болон амаржсан эхчүүдийн цусанд Д аминдэмийн дутал илэрч, бага насны хүүхдэд ихэвчлэн 1 сартайгаас рахитын шинж илэрч байгаа нь монгол хүүхдийн дунд илэрч буй рахит нь цэвэр Д аминдэм дутлын шалтгаантай бөгөөд энэ нь жирэмсэн эхийн цусан дахь Д аминдэмийн нөөц дутмаг байдалтай холбоотой юм хэмээн дүгнэсэн байдаг.

 

“ГУМ” ХХК нь Монгол орны 36 сар хүртэлх насны хүүхдийн хоол тэжээлийн байдлыг сайжруулах зорилго бүхий “Бага насны хүүхдийн хоол тэжээлийн архаг дутлыг бууруулах” JFPR 9131 төслийг Эрүүл Мэндийн Яам, Азийн Хөгжлийн Банкны дэмжлэгтэйгээр амжилттай хэрэгжүүлж Д аминдэмээр баяжуулсан сүүг худалдаанд гаргаж эхэллээ.

Уг төслийн хүрээнд Чингэлтэй дүүргийн 7-р хорооны “Таны-Итгэл” өрхийн эмнэлэг­тэй хамтран ажиллаж амжиргааны төвшин доогуур өрхийн 6-36 сартай 30 хүүхдэд хүүх­дийн эмчийн үзлэгээр үнэлгээ хийж харьцангуй эрүүл хүүхдүүдийг сонгон зургаан сарын турш Д аминдэмээр баяжуулсан сүү уулгаж сар бүр хүүхдийн эмчийн үзлэгт оруулан, эрүүл мэндийн байдалд үнэлгээ хийн хооллолт, зөв асаргааны зөвлөгөө өгч ажил­лахад судалгаанд хамрагдсан 30 хүүхдүүдийн дархлаа сайжирч сульдаа өвчнөөр шинээр өвчилсөн хүүхэд илрээгүй, ясны өөрчлөлт гарсан тохиолдолгүй байгаа  бөгөөд бусад хурц өвчнөөр өвчлөх байдал сүү уугаагүй хүүхдүүд­тэй харьцуулахад үр дүн маш сайн байсан юм.

 

Д АМИНДЭМ ДУТАГДАХ ҮЕД ТОХИОЛДОХ ХОР УРШИГ:

 

Бага насны хүүхдэд:

-Хүүхдийн өсөлт хөгжилт хоцорно.

-Биеийн эсэргүүцэл суларч өвчлөмтгий болно.

-Хүүхдийн өвчлөл, эндэгдлийг ихэсгэнэ.

-Хүүхдийн оюуны чадавх буурна

-Рахитаар хүнд өвчилсөн хүүхдийн яс, үе холбоосонд гарсан эмгэг өөрчлөлт үүснэ. Энэ нь насан туршид үлдэх тул цаашид хүний гоо сайхан, хөдөлмөрийн чадварт нөлөөлнө.

 

Насанд хүрэгчдэд:

-Яс сийрэгжих

-Яс хэврэгших

-Биеийн эсэргүүцэл суларч өвчлөмтгий болно.

-Оюуны чадавхи буурна

 

Д-АМИНДЭМЭЭР БАЯЖУУЛСАН СҮҮНИЙ АШИГ ТУС:

 

Сүү нь кальциар баялаг учир Д-аминдэмээр баяжуулсан тохиолдолд сүүн дэх кальцийг хүний биед бүрэн шингээж чадах гайхамшигтай ач тустай юм.

Рахиттай хүүхэд амьсгалын замын өвчинд рахитгүй хүүхдээс 13 дахин илүү өртдөг болохыг эрдэмтэд тогтоосон байдаг. Тиймээс Д аминдэмээр баяжуулсан “ГОГО” сүүний ач тус хязгааргүй бөгөөд хүүхдийнхээ өдөр тутмын хүнсэнд тогтмол сонгож хэрэглэснээр та хүүхдээ Д аминдэмийн дутал буюу рахит өвчнөөс урьдчилан сэргийлж бүрэн чадна.

1 Сэтгэгдэлтэй

Ellgync
2018 оны 6-р сарын 8

2077 Buy Periactin Weight Gain Pills Viagra Le Plus Puissant generic cialis overnight delivery India Kamagra Cialis 5 Mg En Espanol

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *