Д.Амарсайхан: Эрхэм цолыг дааж явах нь миний үүрэг

8-р сарын 19, 2015 10:54 am Нийтлэгч: Ангилал Бөхийн мэдээ , Урлаг, спорт Уншсан: 50
Гэрэл зургийг Д.ЦЭРЭННАДМИД

Д.НАДМИД

Монгол бөхөд жижиг биетэй хүн сайн барилдаж болдгийг улсын начин Т.Баасанхүү, аймгийн арслан Ө.Пүрэвгарьд, Д.Амарсайхан нар харуулж байна гэж бөх сонирхогчид ярьдаг. Тийм болохоор саяхны даншиг наадмаар начин цол хүртсэн Дэлгарсайханы Амарсайхантай ярилцлаа.

-Даншигийн начин цол хүртсэнд чинь баяр хүргэе!

-Баярлалаа.

-Өөрийн чиь уугуул нутаг хаанах вэ?

-Булган аймгийн Сэлэнгэ сум.

-Энэ нутаг орноороо дуудуулж явдаг байхаа.

-Тиймээ. Тэгэхдээ ХААИС, “Нью Майнд” группийн бөх гэж дуудуулдаг нэмэр бий.

-XXI зууны анхны дан­шиг наадмаар цол хүртлээ. Уг наадамд ба­рил­дахдаа зорилгоо ингэж тодорхойлж очсон уу?

-Улсын баяр наадамд гурван жил барилдахдаа хоёр, гурвын даваанд унаж байсан болохоор энэ их цар хүрээтэй том наа­дамд цол хүртэнэ дээ гэж урьд нь бодож чадаагүй л дээ. Гэтэл сугалаа тун гайгүй таарч тав давсан. Эрхэм цол авах хувь тавилан байсан шиг бодогдож байна.

-Ер нь сугалаагаар барилдах ямар байна вэ?

-Харин ч бодох санах юмгүй амар юм шиг. Бодсон санаснаа хийгээд л барилдчихна. Найраа маргаан ч байхгүй зөв юм. Би нэг, хоёр давчихвал гурав, дөрвийн даваанд аварга, арслантай л таарах байх гэж санаж байлаа.

-Сугалаа гайгүй таарчээ дээ?

-Тэгсэн. Эхний гурван даваанд дандаа цолгүй залуу бөхчүүд таарсан. Харин дөрвийн даваанд улсын начин Д.Насандэлгэртай ижил сугалаа авсан. Начинтай өмнө нь МҮБХ-ны 20 жилийн ойн барилдааны дөрвийн даваанд таарч би давсан. Тэр мэхээрээ сая бас давлаа.

-Тавын давааны барилдаан чинь тун сайхан болно лээ.

-Цэргийн начин Д.Цэрэн­тогтох гэж на­даас бяд илүү залуу. Намайг учиргүй эргүү­лээд тэр дунд би нэг л юм харсан. Нэг юм гэдэг нь түүний хоёр хөл заримдаа сольбиж харагдсан. Тэ­гээд давж цол авсан даа.

-Дөрвөн жилийн өмнө Монгол туургатны барилдааны хөнгөн жинд түрүүлж байл уу?

-Тиймээ. Бас л сугалаагаар барилдсан барилдаан шүү дээ.

-Сугалаагаар барилдахад өөрөө жаахан одтой юм аа даа.

-Тийм ч юм шиг.

-Өөрийн чинь хобби юу вэ?

-Барилдах…

-Барилдахын сайхан нь юу байдаг юм бэ?

-Хүн хамгийн дуртай зүйлээ хийхэд таатай мэдрэмж төрдөг юм шүү дээ.

-Үндэсний бөхөөс өөр төрлөөр хичээллэдэг үү?

-Одоодоо зөвхөн монгол бөхдөө л үнэнч явна.

-Ямар ажил эрхэлж байна даа.

-ХААИС-д оюутан.

-Даншгийн начин гэж дуудуулах ямар байна вэ?

-Жаахан хүнддээд байх шиг. Гэхдээ хойшид цолондоо хүрч хичээж барилдана даа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

1 Сэтгэгдэлтэй

Keyon
2016 оны 12-р сарын 1

Deadly accurate answer. You’ve hit the buelleys!

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *