Д.Амарбаясгалан: Засгийн газрын бүтцийг өөрчлөхгүй

9-р сарын 28, 2017 10:03 am Нийтлэгч: Ангилал Засгийн газар , Улс төр Уншсан: 16
9-28-3

Т.БАТСАЙХАН

МАНын IX бага хурал энэ сарын 25-нд болж, Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүхийг нэр дэвшүүлэх шийдвэр гаргасан. Энэ талаар болон МАНын бага хурлын үеэр ямар асуудал яригдсан талаар  өчигдөр намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө.   Энэ удаагийн МАНын бага хурлаар Ерөнхийлөгчийн сонгуульд оролцсон үр дүн, Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдыг тодруулах үйл явцыг нээлттэй хэлэлцэж, шийдвэрлэжээ. Мөн ирэх арваннэгдүгээр сарын 21, 22-нд МАНын Их хурлыг зарлан хуралдуулахаар шийдвэрлэсэн талаар мэдээлэв.

Мөн тэрээрЕрөнхий сайдад нэр дэвшсэн У.Хүрэлсүх Бага хурлынхаа гишүүдийн өмнө өөрийн мөрийн хөтөлбөрөө дэвшүүлж, зорилтоо танилцуулсан. 2016 оны УИХын сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана гэдгийг нэр дэвшигч хэлсэн. Монголын нийгэмд үгүйлэгдээд байгаа шударга ёс, хариуцлагын тогтолцоог хангаж ажиллахаа мэдэгдсэн. Хариуцлага шударга ёсыг урьтал болгож ажиллана. Бүх төвшинд хариуцлага тогтож байж, улс төрийн нам, төрийн байгууллагадаа итгэх итгэлийг бий болгож ажиллана гэдгээ илэрхийлсэн. Түүний дараа нууц санал хураалт явуулж, бид Ерөнхий сайдаа тодруулсанМанай намын бага хурал гишүүдийнхээ санал хүсэлтийг хүндэтгэсэн, дотоод ардчилалтай боллоогэв.

 

Хурлын дараа МАНын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгөв.

 

МАНын дарга М.Энхболд Бага хуралд тавьсан илтгэлдээТөрийн албаны шахааг зогсоох ёстойгэсэн байсан. Ерөнхий сайдад нэр дэвшигч Шинэ Засгийн газрыг байгуулахдаа ямар бодлого барих вэ?

Төрийн албанд МАНын гишүүд, дэмжигчид нэлээд томилогдсон. Намын бодлогын хүрээнд томилогдсон, сонгогдсон албан тушаалтан хэд байна. Холбогдох албан тушаалтнуудын хүрээнд томилогдсон нь хэд вэ гэдгийг илтгэлдээ дурдсан.

Ерөнхий сайдад нэр дэвшигч Өмнөх Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулахгүй. Хатуу өвөл болох учраас сандал ширээний хэрүүл хийгээд яамыг 2-3 хуваахаа болъё. Өмнө нь боловсруулсан Засгийн газрын бүтэц, хөтөлбөрийг бариад боловсон хүчин дээрээ шинэчлэл хийх бодлого барина гэсэн. Шаардлагатай байгаа албан тушаалд мэргэжлийн хүмүүсийг томилж ажиллуулах нь зөв гэсэн бодлого барьж байна.

Шинэ Засгийн газар дэд сайдтай байх уу?

Энэ асуудлыг удахгүй болох МАНын Удирдах зөвлөлийн хурал ярилцана.

Ерөнхий сайдад нэр дэвшигч бондын төлбөр, багш, эмч нарын цалинг нэмэх эсэх асуудалд ямар байр суурь баримталж байна вэ

Ерөнхий сайдад нэр дэвшсэн гурван хүн он гараад төлөх бондын 660 сая ам.долларын эргэн төлөлтийг хөндсөн. Үндсэндээ нэг зүйл ярьсан. Бондыг төлнө, богино хугацаанд төлөх 2-3 аргыг Сангийн яам боловсруулсан байгаа юм билээ. Шинээр Засгийн газар байгуулагдахаар Сангийн сайдаар шинэ хүн гарч ирнэ. Санхүүгийн бодлого чиглэлээ УИХ дээр нэр дэвшигч нь тодорхой ярих байх. Зөвхөн багш, эмч нарын цалингийн нэмэгдэл биш төрийн албан хаагчдыг нэмэгдлийг 2018 оны төсөвтэйгээ уялдуулан нэмэх ёстой гэж ярьж байгаа. Энэ бол МАНын бодлого юм.

Шинэ Засгийн газарт өмнөх Засгийн газрын сайд нар орж ажиллах боломжтой юу?

Шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнд өмнөх сайд нарыг багтаах уу, шинэ сайд нарыг оруулах уу гэдэг тохиролцоо хийгээгүй. Дараагийн Засгийн газарт хуучин сайд ч орж болно, бүгд шинэ байсан ч болно. Мэргэжлийн хүн томилж ажиллахыг эрмэлзэнэ. Эдийн засаг, нийгмийн асуудал хүнд үед нийтлэг эрх ашиг зарчимд тулгуурлан чадалтай хүмүүсээ сайдаар томилж ажиллах бодлого барина.

Засгийн газрын гишүүдийн хэдэн хувь дан дээлтэй, хэдэн хувь нь давхар дээлтэй байх вэ?

Энэ асуудлыг Удирдах зөвлөл дээр ярина. Олон нийтийн өмнөөс энэ үүргийг гүйцэтгэж чадах хүн хэн байх вэ гэдгийг чухалчилна.

Бага хурлаар МАНын гишүүд хагаралдаж, тэмцэлдсэн гэдэг зүйл яригдаж байна?

Бага хурлаас болж намын нэр хүнд алдагдаад, бүлэглэл фракцад хуваагдаад байгаа зүйл байхгүй. УИХд МАН 65 гишүүнтэй, 64 нь санал хураалтад оролцож, 33 нь Засгийн газартаа хариуцлага тооцох ёстой гэж үзсэн. Цаашдаа энэ асуудлаас болж, талцаж хуваагдах эрх байхгүй. Эдийн засаг, нийгмийн байдал хүнд байна.

Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр У.Хүрэлсүхтэй холбоотой бичлэг цацагдсан. Бага хурлаар энэ асуудлыг юу гэж үзсэн бэ?

-Тэр яриа Ерөнхий­лөгчийн сонгууль болж өнгөрсний дараа болсон гэдгийг эх сурвалжууд ярьсан. Хэд, хэдэн яриаг эвлүүлсэн. Дотор болон гадаа болсон яриа байна гэж Б.Баатар өөрөө хэл­сэн. Нотлоогүй зүйлийг үндэслээд намаасаа хөөх боломжгүй.

medee-dund

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *