Д.Амарбаясгалан:Ё.Баатарбилэг, Б.Энх-Амгалан, Я.Содбаатар нарын нэг  сайд болно

10-р сарын 4, 2018 1:47 pm Нийтлэгч: Ангилал Нийгэм Уншсан: 11
f396ca8d7f7396335d1b0f81b2faaa4e-750x570-550x300

Т.САЙХАН

МАН-ын Удирдах зөвлөл яг одоо хуралдаж байна. Өнөөдрийн /10.04/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Тиймээс орных нь хүнийг шуурхай  томилох ёстой гэсэн байр суурьтай байгаа юм байна.  Энэ талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Хуралдаанаар Зам тээврийн хөгжлийн сайдад сайдыг томилох асуудлыг хэлэлцэнэ.  Одоогоор УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Б.Энх-Амгалан, Я.Содбаатар нар нэрээ дэвшүүлээд байна.  Удирдах зөвлөлөөс сайдын нэрийг тодруулж,  бүлэг, байнгын хороо, чуулганд танилцуулж томилно. Уг нь Ж.Бат-Эрдэнэ УИХ-ын гишүүд дундаа цорын ганц зам тээврийн салбарын хүн байлаа.  Гэсэн ч нөхцөл байдал өөрчлөгдсөн учраас өөр салбараас туршлагатай хүн сонгохоос өөр аргагүй.   МАН-ын хуваагдлын талаар ярьж байна.  33, 32-н гэсэн бүлэг манай намд байхгүй гэдгийг албан ёсоор хэлмээр байна.” гэв.

Эх сурвалж:www.polit.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *