Чуулганы танхимд Ерөнхий прокурорын хэлсэн онцлох эшлэлүүд

11-р сарын 7, 2018 3:38 pm Нийтлэгч: Ангилал Улс төр Уншсан: 22
45586118_722780821440636_2874343520670318592_n

 

С.САРУУЛ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр Ерөнхий прокурор М.Энх-Амгалан гишүүдээс шударга ёс нэхэж, баталсан хууль тогтоомжид нь нэлээдгүй шүүмжлэлтэй хандсан байр суурь илэрхийллээ. Шударга ёсыг парламентаас нэхсэн ерөнхий прокурорын үгэнд гишүүд багагүй эмзэглэж хүлээж авсан юм.
Ерөнхий прокурор М.Энх-Амгалангийн хэлсэн онцлох эшлэлүүдийг хүргэе .

 

-Гишүүдтэй холбоотой шалгагдаж байгаа асуудал бий. Харин Б.Батзориг гишүүнд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан учраас түдгэлзүүлэх саналыг оруулж ирж байна.

 

– Тогтолцоо үндэс суурийг нь өөрчлөх миний биш төрийн эрхийг барьж байгаа та бүгдийн асуудал. Яагаад шалгадаггүй юм, дуугүй өнгөрдөг юм гэж байна. Бүгдэд нь, бүртгэл нээгээд, заримд нь эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байгаа.

 

-Та нарын баталсан хуулиас болоод барьж, шалгаж болохгүй байна. Өөрсдийнх нь баталсан хуулиас үүдэж ийм асуудал үүсч байхад биднийг буруутгаж болохгүй. Баталсан хууль чинь саад болж байна. Хуулиа нарийвчилж, практикаас гарч ирж байгаа саналыг тусгаад явах хэрэгтэй.

 

-Хуульзүйн сайд хэрэгт нөлөөлөх эрхгүй.

 

-Гурав дахь асуудлыг оруулж ирж байна. Өмнөх хоёр удаагийнхыг нь хүлээж аваагүй. Энэ удаагийнхыг яах юм.

 

-Шударга ёс гэдгийг энэ танхимаас эхлэх ёстой. Тэр шударга ёс чинь хаана байна.

 

– Хууль ёсыг дээдлэх ёстой гэх үндсэн зарчимтай УИХ энэ хүмүүсийг яагаад шалгуулж болдоггүй юм. Түдгэлзүүлэхгүйгээр шалга гэж байна. Түдгэлзүүлэхгүйгээр УИХ-ын гишүүн, жирийн иргэн хоёрыг шалгах чинь шал өөр шүү дээ.

 

-Жирийн иргэн, Сангийн эрхлэгч нь өнөөдөр цагдан хоригдчихсон. Гэтэл УИХ-ын гишүүн нь энд сууж байна. Шийдвэр гаргасан хүн нь шүү дээ. Энэ хүний үүргийг биелүүлсэн хүмүүс нь тэнд цагдан хоригдчихсон байна. Энэ шударга ёс юм уу.

 

-Шударга ёсыг тогтоохын төлөө би энэ асуудлыг оруулж ирж байгаа юм. Болохгүй, бүтэхгүй алдаа согогтой хууль хийчихсэн. Тэгээд тэр хуулийнх нь дагуу ажиллаж байгаа хүнийг “Чи ажлаа хийсэнгүй” гэдэг.

 

-Мөсөн уулыг хайлуулах ажил чинь миний үүрэг биш. Би Эрүүгийн хэргийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүрэгтэй хүн. Яллах нөхцөл байдал тогтоогдсон бол хэнийг ч яллах үүрэгтэй.

 

– Ерөнхийлөгч УИХ-ыг тараана гэж яриад байна. Тэр дагуу явж байгаа хүн нь би биш. Тэгдэг ч хүн биш.

Эх сурвалж: www.polit.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *