Чуулган: Дөрвөн Элчин сайдыг томиллоо

5-р сарын 17, 2018 1:05 pm Нийтлэгч: Ангилал Парламент , Улс төр Уншсан: 62
32744185_1813409555371651_705511488617447424_n

С.САРУУЛ

УИХ-ын өнөөдрийн /2018.05.17/ чуулганы хуралдаанаар Элчин сайдыг эгүүлэн татах, томилох тухай асуудлыг хэлэлцлээ.  Монгол Улсаас Шведийн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мэндсайханы Энхсайханыг эгүүлэн татаж, Очирын Энхцэцэгийг томиллоо. Мөн  Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Санжаагийн Баярыг эгүүлэн татаж Нархүүгийн Тулгыг, Япон Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамбадаржаагийн Батжаргал, Канад Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ядмаагийн Ариунболд нарыг гишүүдийн олонхий саналаар томиллоо.

Энэ үеэр Япон Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар дэмжигдсэн Д. Батжаргал “Инновацийн чиглэлээр хийх хэд хэдэн төсөл байгаа. Түүнийг нь дэмжээд явна гэж бодож байна. Өмнө нь Япон улсаас хөгжлийн албан ёсны тусламжаар 3.6 тэрбум ам.доллар авсан. Хөгжлийн албан ёсны тусламж дээр тулгуурласан эдийн засгийн хамтын ажиллагаа өнөөг хүртэл явж ирлээ. Цаашид хувийн хэвшил дээр тулгуурлаж явуулахаар төлөвлөж байгаа” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

1 Сэтгэгдэлтэй

2018 оны 5-р сарын 27

write an essay for me http://sdfeklhjyujg.com/

Amazing lots of excellent knowledge.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *