Чуулган: Б.Батзориг сайдыг “дан дээлтэй” үлдээлээ

11-р сарын 7, 2018 3:30 pm Нийтлэгч: Ангилал Улс төр Уншсан: 6
45569177_496969630819933_5153269982724882432_n

 

С.САРУУЛ

УИХ-ын гишүүн Б.Батзоригийг УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлэх Монгол Улсын Ерөнхий прокурорын хүсэлтийг чуулганаар хэлэлцэж шийдвэрлэлээ.

Энэ үеэр Ерөнхий прокурор М.Энх-Амгалан “Шударга ёс гэж байх ёстой. Та нар алдаа согогтой хууль хийчихсэн. Өөрсдөө алдаатай хууль баталчихаад чи хууль биелүүлсэнгүй гэдэг. Шударга ёс гэдэг чинь энэ танхимаас эхлэх ёстой. Б.Батзоригийг яагаад журмынх нь дагуу шалгуулж болдоггүй юм. Түдгэлзүүлэхгүйгээр шалгаж болохгүй. Шалгах боломжийг нь өгөөч. Тийм шударга юм бол Б.Батзоригоо чөлөөл. Хаана байна тэр шударга ёс” гэх зэргээр хатуухан байр суурь илэрхийлсэн бол хуралдааны эцэст УИХ-ын гишүүн Б.Батзоригийг түдгэлзүүлэх асуудлаар санал хураахад гишүүдийн 86.6 хувийн саналаар түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

Ингэснээр ХХААХҮ-ийн сайдын суудлаасаа бууж  “давхар дээлээ” тайлаад байсан УИХ-ын гишүүн Б.Батзориг “дан дээлтэй”  үлдлээ.

Эх сурвалж: www.polit.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *