Чөлөөт бүс: Алтанбулаг-Хиагт

8-р сарын 19, 2015 10:04 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Орон нутаг Уншсан: 433
gol1
Хоёр улс харилцан визгїй зорчдог болсноос хойш Улаан-Їд, Хиагт хотыг зорих монголчуудын тоо эрс єсчээ. Хиагт манайхны худалдаа наймаа хийдэг, хоол хїнсээ базаадаг гол газрын нэг болсон байна.

Хоёр улс харилцан визгїй зорчдог болсноос хойш Улаан-Їд, Хиагт хотыг зорих монголчуудын тоо эрс єсчээ. Хиагт манайхны худалдаа наймаа хийдэг, хоол хїнсээ базаадаг гол газрын нэг болсон байна. “Алтанбулаг” худалдааны чєлєєт бїсэд олон улсын гэсэн нэр томъёо їнэхээр “томджээ”. Биднийг очиход єнгє зїс муутай, цоожтой хэдэн чингэлэг угтав.

Б.ЭНХТУУЛ, С.ЦЭЦЭГМАА

Суурин газар гэр, ажил хоёрын хооронд  зуныг үдсэн надад төлөвлөсөн ажлаа амжуулчихаад, Тужийн нарсан дундуур давхиж явах нь тааламжтай сайхан санагдах ажээ.

…Бид Улаанбаатар хотоос 345 км-ийн зайтай  Алтанбулаг сумаар орж, олон жил дуншин байж нээлтээ хийсэн чөлөөт бүс, Оросын эртний хот Хиагтаар зочлоод буцаж яваа минь энэ.  Лхагва гаригийн өглөө эрт хотоос гарсан. Зам нь дардан тул шулуухан давхисаар өдөр нь Сэлэнгэ аймаг, Алтанбулаг хилийн боомтод очив. Харин  зуны халуунд  5-6 цаг  автомашины битүү кабинд “нүдүүлж” очиход, “Алтанбулаг” чөлөөт бүс “Нарантуул” захаас ч дор угтах нь сэтгэл гонсойлгосон юм. Учир нь, 400 км-ийн цаанаас зорьж ирсэн чөлөөт бүс хоосон хашаа, цоожтой хэдэн чингэлэг угтав.

АЗИ-ЕВРОПЫГ ХОЛБОСОН ХУДАЛДААНЫ ТӨВ

Олон жил ярьж, өнгөрсөн жил нээлтээ хийсэн энэ газарт “олон улсын”  гэсэн нэр томьёо үнэхээр томджээ. Өнгө зүс муутай хэдэн чингэлэг дунд хоёр архины дэлгүүр, турк бараа,  дотоодын гутлын үйлдвэрийн нэг дэлгүүр гээд ердөө  дөрөвхөн дэлгүүр үүдээ нээжээ.  Сайд, дарга нар үе үехэн зочилж, хоосон амлалт өгөөд буцдаг энэ газар нээлтийн ажиллагааны үеэр нь л хэдэн хүн ирсэн бололтой юм. Биднийг очиход  олны хөлд дарагдаад, бараа бүтээгдэхүүн нь зарагдаад сүйд болсон юм алга. Чингэлгүүд нь цоожтой угтав.

Усан бороо шаагисан өдөр таарсан болохоор хоёр дахь өдөр нь дахиж ирсэн. Мөн л хөл хөдөлгөөнгүй, хөгжил дэвшилгүй хоосон хашаа, цоожтой цингэлэг угтсан. Одоо идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй таван дэлгүүрт нь худалдагчаас өөр хүн харагдсангүй. Оросын талаас орж ирж, наймаа хийж байгаа хүн нэг ч алга. Чөлөөт бүсийн хөгжил чөдөртэй морь шиг бэдчиж яваа  болохоор хойд хөршийн бизнес эрхлэгчид энд төвхнөөгүй бололтой.

ЗЭРЛЭГ ӨВСӨНДӨӨ БАРИГДСАН ЗЭЛҮҮД ТОМ ТАЛБАЙ БАЙНА, ТЭНД

Өнгөрсөн жил чөлөөт бүсийг нээх үеэр “ОХУ-аас 30 гаруй машин 100 гаруй зорчигч ирлээ. Дотоодоос 1500 орчим хүн ирж оролцлоо” гэдгийг холбогдох албаныхан хэвлэлийнхэнд сайрхаж байсан нь санаанд буув. Гэтэл өнөөдөр тоолъё гэвч гурван машин алга, гудамжаар нь явах нэг ч хүн алга. Томоохон худалдааны төв төсөөлж ирсэн болохоор үнэндээ мэл гайхаж, цэл хөхрөв. Хашаан доторхыг нь сонжиж, 2-3 цаг нааш цааш холхив. Хэдэн ч удаа тойров. Анх очиж буй хүнд мэдээлэл дуулгах хүн ч таарсангүй. Авахаас, зам сайтай юм. Алтанбулаг сумаас ч том хашаатай юм байна. Харин хамхуул, шарилжиндаа баригдсан энэ газар харшилтай хүн ирээд хэрэггүй юм байна гэдгийг олж мэдэв. Зайлуул, хэдэн мод, бут тарих гэж оролдож. Хатаж, шарлаад ихэнх нь үхжээ. Үнэндээ бол зэрлэг өвсөндөө баригдсан, зэлүүд том талбай л байна, тэнд.

Хоосон хашаа тойрч давхиад хоёр дэлгүүрийн үүдэнд ирвэл  “Si mart”, “VIP shop” гэсэн архины дэлгүүр байна. Хаа очиж, тэр хоёр нь дотор, гаднаа тохижилт сайтай юм. Дэлгүүрийн худалдагч бүсгүйтэй хэдэн үг соливол “Манайхны зарим нь энд зөвхөн архи авах гэж ирдэг. Манайх бараагаа Европоос нийлүүлдэг учир чанар болоод үнийн хувьд боломжийн байдаг” гэв.

“Si mart” нь жижиглэнгийн бараагаа “Солонго инвест”-ийн сүлжээ дэлгүүрээс оруулж ирдэг. Өдөр бүр 09:00-18:00 цаг хүртэл ажилладаг, амралтын өдөр байхгүй” гэж байв. Харин “VIP shop”-д  барууны орнуудад эрэлттэй байдаг архинаас гадна “Алтанговь” гэсэн дотоодод үйлдвэрлэдэг шоколад  өрөөстэй харагдаж байна. Энэ дэлгүүр  саяхан, долдугаар сарын сүүлчээр нээлтээ хийжээ.  Эндхийн дэлгүүрийг айлын хурим найранд архи бэлэглэх, гадныхныг дайлах гэсэн хүмүүс зорьж ирдэг гэж байв. Худалдагч бүсгүйгээс “Монголчууд ямар сархад сонирхож байгааг асуувал “Манайхан гол төлөв градус өндөртэй, грамм ихтэй, үнэ хямд архийг сонгодог. Харин үнэтэй архийг гол төлөв гадныхан ирж авдаг” гэв.

Гутлын дэлгүүрээр нь орлоо. Дотоодын үйлдвэрийн чанарыг гайхуулсан өвөл, зуны гутлыг цэгцтэй гэгч нь өржээ. Үнэ нь ч боломжийн юм. Тухайлбал, нохойн арьсан дотортой, ширэн гутал 65 мянга, чонын арсан түрийтэй гутал 300 мянга,  нохой түрийтэй гутал  70-100 мянга, адууны ширээр хийсэн хүүхдийн гутал 70 мянга гээд үйлдвэрээс гарсан үнээрээ борлуулж байгааг худалдагч бүсгүй дуулгасан.  “Хүүгийн гутал” ХХК нь Улаанбаатар хотод үйлдвэрлэлээ явуулдаг бөгөөд салбар дэлгүүрээ тэнд нээгээд удаагүй байгаа ажээ. Турк барааны дэлгүүр нь  байдаг л нэг бараатай. Ийм дөрвөн дэлгүүрээр орж үзэв.

ЗӨВШӨӨРЛӨӨ АВСАН 90 ОРЧИМ АЖ АХУЙН НЭГЖ ХААЧИВ

Уг нь энэ хашаанд олон дэлгүүр, үйлчилгээний төв үүдээ нээвэл олон хүн ажлын байртай болох ажээ. Гэтэл өнөөдөр гадаад, дотоодын худалдаа наймаа эрхлэгчдийг  татах дорвитой арга хэмжээ  зохион байгуулаагүйгээс  хоёр улсын хил давах иргэд “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсээр орохоосоо орохгүй нь их байна. Сэлэнгэ, Дарханы иргэдэд “Алтанбулаг” чөлөөт бүсийн талаар тодорхой ойлголт, дэлгэрэнгүй мэдээлэл ч алга. Замд таарсан иргэдээс “Энд үйл ажиллагаа явуулах аж, ахуй нэгжийг татвараас чөлөөлнө гэж байсан. Энэ тухай өмнө нь сонсож байсан уу, судалж үзсэн үү” гэж асуухад  мөрөө хавчих хүн олон таарсан.

Алтанбулаг чөлөөт бүсэд нийт 24 тэрбум төгрөг зарцуулаад байгааг холбогдох албаныхан хэлдэг. Харин  зорьж очоод, нүдээр үзсэн бидний хувьд энэ их мөнгө  юунд зарцуулагдсан нь  тодорхой бус байна.  Чөлөөт бүс нь Алтанбулагийг Хиагтын боомттой шууд холбосон 500 га талбай бүхий нутаг дэвсгэрийг хамардаг. Харин одоогоор уг бүсэд үйл ажиллагаа явуулахаар 90 орчим аж ахуйн нэгж газрын зөвшөөрлөө авсан,  тэдний 28 нь үйл ажиллагаа явуулах бүрэн зөвшөөрөлтэй гэсэн албаны мэдээлэл бий.  Гэтэл биднийг очиход ийм л дүр зурагтай угтаж байна. Магадгүй, хэвлэлийнхэн очино гээд урьдчилаад дуулгасан бол хэдэн контейнер хаалгаа нээх байсныг үгүйсгэх аргагүй юм. Харин хэл чимээгүй очсон болохоор Алтанбулаг амь орлоо” хэмээн шуугиж байсан мэдээлэл дарга нар дагасан хоосон хийрхэл байсныг олж харах боломж олдов.

ЧӨЛӨӨТ БҮСЭД  ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ОРЧИН БҮРДСЭН ҮҮ?

Арав гаруй жил ярьсан энэ ажилд  ахицтай зүйл уг нь бий. Хэдэн хууль баталсан. Худалдааны чөлөөт бүс байгуулах тухай хуулийг олон жилийн өмнөөс хэлэлцэж эхэлсэн. Үе үеийн Засгийн газар энэ асуудлыг ярьсаар ирсэн ч  байнгын үйл ажиллагаатай болгох шийдэлд хүрч байгаагүй. Харин өнгөрсөн жил ажил хэрэг болгож, нээлтээ хийсэн.

Чөлөөт бүсийн тухай хууль 2002 онд батлагдсан. Үүнээс жилийн дараа Чөлөөт бүсүүдийн эрх зүйн байдлын тухай хууль гарсан.  Тухайлбал, “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн эрх зүйн байдлын тухай хууль, “Замын-Үүд” эдийн засгийн чөлөөт бүсийн эрх зүйн чөлөөт бүсийн тухай хууль, “Цагааннуур” худалдааны чөлөөт бүсийн эрх зүйн байдлын тухай хууль зэрэг хууль Монгол Улсад хүчин төгөлдөр хэрэгжээд явж байгаа.  Гэтэл өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа нь жигдрэхгүй байгаа нь хачирхалтай. Сумын төв дээр худалдаа наймаа хийдэг зарим хүнээс  чөлөөт бүсийн тухай асуувал  “Ямар ч худалдан авагчгүй энэ тал газарт хэн ирэх вэ. Өнөөдөр зориод ирэх хүн бараг алга. Харин дарга нар л баахан шоудах юм” гэж байсан.

Чөлөөт бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг  2014 оны зургадугаар сарын 12-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн. Улмаар 2015 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар баталсан байдаг. Уг нь энэ хууль  өмнөхөөсөө олон давуу талтай болсон гэдгийг холбогдох албаныхан ч хэлж буй. Тухайлбал, өмнөх хууль нь захиргааны шинжтэй, зарим зохицуулалт нь бүрхэг, бусад хуультайгаа уялдаа холбоо муутай байсан. Харин шинэчлэн баталсан хууль нь эдийн засаг, бизнесийн харилцааг өргөн хүрээнд зохицуулснаараа онцлог болсон гэж байгаа. Жишээ нь, өмнөх хуульд чөлөөт бүсийг зөвхөн хилийн орчмын бүс нутагт байгуулах зохицуулалттай байсан. Тэгвэл энэ хуулиар чөлөөт бүсийн байршлыг  нээлттэй болгож өгсөн. Энэ хуулийг дагалдаж дөрвөн хууль хүчингүй болж, 15 хуульд өөрчлөлт оруулсан.  Өөрөөр хэлбэл, өнөөдөр чөлөөт бүсэд хууль эрх зүйн орчин бүрдсэн гэдгийг дээрх мэдээллээс харж болох юм.  Харин одоо яагаад хөгжихгүй байгаа шалтгааныг хайя!

ЧӨЛӨӨТ БҮСИЙН БИЗНЕС ЭРХЛЭГЧИД ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТ ЭДЭЛНЭ

“Алтанбулаг” чөлөөт бүсэд  хөрөнгө оруулалт хийхээр гэрээ байгуулсан 22 компани бий гэдэг. Гэтэл өнөөдөр олон улсын төвшинд хүртэл нь хөгжүүлчихсэн зүйл алга. Чөлөөт бүсийн чиглэлээр мэргэшсэн сайн боловсон хүчин  ч алга. Дээр нь Алтанбулаг суманд үүнтэй холбоотойгоор  ямар нэгэн бүтээн байгуулалт хийгдээгүйг нутгийн иргэд хэлж байна.

Тэнд бизнес эрхлэх, газар эзэмших боломж иргэдэд хэр нээлттэй байгааг судалж үзлээ. Гэтэл айхтар нарийн шаардлага, шалгуур тавьсан зүйл алга. Үйл ажиллагаа явуулах, худалдаа наймаа эрхлэгчдэд ердөө л  тухайн салбартаа олон жил ажилласан, туршлагатай байх ёстой гэсэн шаардлагыг тавьж байна. Өөрөөр хэлбэл, дээрх шаардлагыг хангасан бол чөлөөт бүсэд  өнөөдөр ч гэсэн чингэлэг тавьж, павилъон бариад бизнесээ эхэлж болох юм байна. Мөн худалдааны төвд талбай эзэмшүүлэхэд  эхлээд ямар нэг төлбөр хураамжгүй, эхний найман жил газрын  түрээс авахгүй гэсэн таатай мэдээлэл бий.

Бизнесийнхэнд таатай сонсогдох дараагийн мэдээлэл нь татварын хөнгөлөлт. Чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулах иргэд олон төрлийн татварын хөнгөлөлт эдлэх аж.  Тухайлбал, аж ахуй нэгжийг үл хөдлөх хөрөнгийн татвараас бүрэн чөлөөлж байгаа юм байна.  Мөн чөлөөт бүсэд хөрөнгө оруулалт хийсэн  аж ахуйн нэгжид оруулсан хөрөнгө оруулалтын 50 хувьтай тэнцэх аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хөнгөлөлт эдлүүлэх зохицуулалтыг ч бас давхар тусгажээ. Дараагийн хөнгөлөлт нь чөлөөт бүсэд эрхлэх үйл ажиллагааных нь чиглэлээс хамаарч газрын төлбөрийн хөнгөлөлт эдлүүлэхээр заасан байна. Тухайлбал, зочид буудал, аялал жуулчлал, худалдаа,  үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулсан аж ахуйн нэгжийг  газрын төлбөрөөс таван жил бүрмөсөн чөлөөлөөд, дараагийн гурван жилд нь 50 хувиар хөнгөлөхөөр тусгажээ. Харин үйлдвэрлэл, дэд бүтцийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжийг эхний 10 жилд газрын төлбөрөөс бүрэн чөлөөлөхөөр болжээ. Түүнчлэн хилийн чанадаас чөлөөт бүсэд импортолж байгаа бараа ямар ч татваргүй орно. Экспортын чиглэлээр чөлөөт бүсээс гарч байгаа бараанд татвар ногдуулахгүй. Чөлөөт бүс дотор үйлдвэрлэсэн, борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үйлчилгээ НӨАТ-аас чөлөөлөгдөх татварын таатай нөхцөл бүрдсэн гэх мэт бизнес эрхлэгчдэд чимэгтэй сонсогдох, боломж их байгааг олж харав. Энэ мэт мэдээллийг судалж,  цуглуулсаар бид “Алтанбулаг” чөлөөт бүс болон сумын төвд нартай, хуртай хоёр өдрийг үдэв.

ОРОСЫН ХИЛ ӨНГӨТЭЙ, МӨНГӨТЭЙ УГТАВ

Пүрэв гаригийн шөнө  бид Оросын хил дээр хоносон. Оросын хилээр монголчууд визгүй зорчдог болсоноос хойш хоёр улсын хил  24 цагаар ажилладаг болжээ.  Энэ нь өдөр, шөнийн алинд ч тус улс руу орж, гарах монголчуудын тоог нэмээд зогсохгүй уртаас урт дарааллыг үүсгэжээ. Хичээлийн шинэ жил дөхсөн болоод ч тэр үү, дарааллын араас ирж зогсох автомашины цуваа тасрахгүй байв. “Алтанбулаг” боомт дээр дөрвөн эгнээ, эгнээ тус бүртээ  50-60 машин дугаарлан зогсчээ. “Урдуур автомашины оочер дугаар зардаг” гэх сургаар орох хаалганы үүдээр жаахан алхав. Ачааны машин, жижиг тэрэг, “СЭҮ” дугаартай Сэлэнгийн машинууд гурван эгнээ болон зогсчээ. Хоёр улсын хилээр ачааны машиныг 09:00-20:00 цаг хүртэл, жижиг суудлын тэргийг 24 цагаар нэвтрүүлдэг юм байна. Ингэхдээ тав, таваар нь явуулдаг аж.

“Алтанбулаг” боомтынхон Сэлэнгэ аймгийн “СЭҮ” дугаартай автомашины зорчигчдод оочер дугаарыг тусад нь зохицуулж өгчээ. “СЭҮ” улсын дугаартай  автомашин дунд Улаанбаатарын машин очиж зогсвол ухраах, дунд талын эгнээнд орж зогсохыг зөвлөж байв.  Харин Оросын хилээс нааш гарах автомашинуудыг  нэг эгнээгээр зохицуулж байлаа. Хэдийгээр хилээр нэвтрэх машинуудыг тав, таваар нь оруулж байгаа ч хяналт шалгалт ихтэй, дээр нь нэг машинд 4-5 хүн  яваа учир бичиг баримт, тамга тэмдгийн бүрдүүлэлт зэргийг шалгахад цаг хугацаа нэлээд зарж байв.

Өнгөрсөн оны сүүлчээр хоёр улсын иргэд харилцан визгүй зорчдог болсон. Түүнээс хойш  зорчигч 36 хувь, тээврийн хэрэгсэл 23.1 хувиар өсчээ. Хил, гаалийн байгууллага нь  цагт 5-7 тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлж байгаа ч нэг тээврийн хэрэгсэл 10-12 цагаар дугаарлан зогсох нь  энүүхэнд юм. “Алтанбулаг” хилийн боомт дээр бид өдөр эрт очсон хэрнээ  уртаас урт дарааллын ард зогссоор шөнөтэй золгосон. Шөнийн 00:00  цагаас хойш иргэд гаалийн татвараас зайлсхийх, хилээр мансууруулах бодис, эм, зэвсэг, хуурамч валют болон байгалийн баялгийг хууль бусаар хил нэвтрүүлэхийг оролдох болсон нь хууль хяналтын байгууллагынханд үүрэг, хариуцлагаа өндөржүүлж, хяналт шалгалтаа чангатгах шалтгаан болжээ.  Ялангуяа, Дархан, Сэлэнгэ, Казахстаны улсын дугаартай автомашинаар халтуур хийх жолооч нар нэмэгдсэн байна. Мөн нэг машинд дайгдаж яваа 4-5 хүний ачаа тээш, автомашин нэг бүрийг дотор, гаднагүй шалгах нь  уртаас урт дарааллын ард үүр цайтал хүлээх бас нэгэн шалтгаан болж байв. Ямартай ч энэ бүгдээс харахад Оросын хил өнгөтэй, мөнгөтэй, хөл ихтэй угтаж байна.

ХИАГТ ХОТ МОНГОЛ НАЙМААЧДААР  ДҮҮРЧЭЭ

Бүтэн 11 цаг хүлээн байж, Оросын хил давлаа. Шөнийн 02:00 цагт Хиагттай танилцах “боломж” олдож, харихаар дугаарлаж буй монголчуудаас ойр зуурын мэдээлэл аваад, цааш хөдлөв.

Хиагт бол  хоёр улсын хилийн заагт оршдог, газар зүйн ховорхон байрлалтай хот. Нийт  4.684 км талбайт нутагтай, 40 мянга орчим оршин суугчтай.  Сэлэнгэ аймагтай хил залгаа оршдог учраас олон жилийн өмнөөс Дархан, Сэлэнгэчүүд эндээс хэрэглээгээ базаагаад гардаг байсан. Харин одоо визгүй зорчдог болсноос хойш Улаан-Үд, Хиагт хотыг зорих монголчуудын тоо эрс нэмэгджээ. Хиагт манайхны худалдаа наймаа хийдэг, хоол хүнсээ базаадаг гол газрын нэг болсон байна.  Эндхийн засаг захиргааны зүгээс ч монголчуудад зориулан “Абсолют”, “Титан” гэсэн хоёр том сүлжээ дэлгүүрийг хилийн боомтоос холгүйхэн нээж өгчээ. Монголд үйл ажиллагаа явуулдаг “Номин”-гийн агуулах шиг хоёр том  супермаркет  24:00 цагаар ажилладаг юм байна. “Титан” нь 24:00 цаг, “Абсолют” дэлгүүр  нь шөнийн 00:00 цаг хүртэл ажилладаг аж. Гэсэн ч худалдан авагч ихтэй үед “Ажлын цаг боллоо”, “Хаалаа”  гэж  иргэдийг тэвдүүлдэггүй юм байна. Учир нь биднийг шөнийн 02:00 цагт очиход,  хаалга нь нээлттэй, хүнсний бараа цуглуулах монголчууд дотор нь дүүрэн байв.

“Нарантуул” захын худалдаачид хүнсний бараагаа эндээс авдаг юм байна. Энд ирэхээсээ өмнө бид  Алтанбулаг сумын иргэдээс ийм мэдээллийг авсан. Хойд хөршийн хоёр дэлгүүр ирэх арваннэгдүгээр сард үйлдвэрлэлийн хугацаа нь дуусах бүтээгдэхүүндээ 50 хувийн хямдрал зарлажээ. Энэ нь Сэлэнгэ, Дархан, Улаанбаатар хотоос очих иргэдийг уруу татжээ. Барааны тасагт нь монголчууд байх ч хүүхдийн хувцас, гал тогооны хэрэгсэл, хөнгөн цагаан, паалантай сав сонирхох иргэд хүнсний тасгаар гүйлдэх хүмүүстэй харьцуулахад харьцангуй цөөн байв. Манайхан орос чанарыг эрхэмлэдэг ч  сүүлийн үед шинээр гарсан бараа бүтээгдэхүүнээс илүүтэй хуучны хэв загвартай индүүний суурь, данх, хүнсний ногоо, жимс жимсгэнэ дарах зориулалттай шил, шаазан сав, төмөр сав суулга сонирхож байв. Харин хүнсний тасгаар эргэлдэх хүмүүс хямдрал зарласан бүтээгдэхүүнээр сагсаа дүүргэжээ. Өндгийг сагс сагсаар нь худалдан авах хүн олон таарсан. Мөн гурил, будаа, майноз, молоко, кетчуп зэрэг өдөр тутмын хэрэглээний бүтээгдэхүүн авсан иргэд  шөнөдөө амжиж хил гарахаар яаравчлах аж. Сэлэнгэчүүд сарынхаа хоол, хүнснийг эндээс  ердөө 35 мянгад багтаан авч байгаа гэдгээ нуусангүй. Мөн эндээс авсан бараа бүтээгдэхүүн дөнгөж хил даваад, Алтанбулаг  сумын төвд үнэ нь нэг нугардаг гэнэ. Дээрх хоёр дэлгүүрийн хувьд үнийн дүн нь хоорондоо 1-2 рублийн зөрөөтэй байгааг,  “Абсолют” дэлгүүр нь  арай хямд үнээр бараа бүтээгдэхүүнээ борлуулж байгааг ч бас дуулгасан.

МОНГОЛЧУУДЫН ҮЙЛЧҮҮЛЭХ ДУРТАЙ ДЭЛГҮҮР “УНИВЕРМАГ”

“Титан” дэлгүүрээр бид өглөө эрт орсон. Эндхийн дэлгүүрүүд өглөө 09:00 цагт онгойдог ч манайхтай нэг цагийн зөрүүтэй учир Монголын цагаар 10:00 цагт үүдээ нээдэг ажээ. Барааны хувьд аль аль нь сонголт сайтай ч  “Абсолют”нь  оройн цагаар, “Титан” нь өглөөгүүр хүн ихтэй байв. Дэлгүүрийнхээ гадна талд  том талбайтай учир машин тавих зай, татвар хураамж гэхгүй харьцангуй амар юм. Бараагаа зөөж, багаажаа дүүргэчихээд  эргэж буцах хүн тэнд жинхэнэ утгаараа тухтай үйлчлүүлж байна.  Мөн өөрийн гэсэн унаа тэрэггүй хүнийг ч тэр хавийн халтуурын таксинууд андахгүй юм. Касахстан, Сэлэнгийн улсын дугаартай жижиг тэрэгнүүд дэлгүүрийн үүднээс л хүнээ зөөчихдөг юм байна. Энэ нь бас хүмүүст хийх ажил, хэд гурван төгрөгийн ашигтай бололтой.

Дэлгүүрийн гадна талд өөр жижиглэнгийн бараа, ил задгай худалдаалж буй жимс ногоо алга. Харин Хиагтынхаа төвөөр шинэ ургацын жимс, ногоо зарсан худалдаачид  тав алхаад л таарах аж. Хиагт хүнс барааны олон жижиг дэлгүүртэй, хүн машин нь сийрэг юм. Хотын төвийнх нь засмал зам эвдрэл ихтэй ч, хуучны хэв загварыг хадгалсан модон байшингууд нь Оросын жижиг тосгоныг санагдуулах ажээ. “Эндхийн ажиллах хүч нь залуу, хүн амын 60 гаруй хувь нь  хөдөлмөрийн насныхан. Гар үйлдвэрлэл, фермер идэвхтэй хөгжсөн” гэдгийг жимс зардаг өвгөн бидэнд хэлсэн. Хиагтын төвд харц булаах  гоё ганган,  өндөр сүрлэг байшин алга. Харин эзэнгүй балгас, эртний хэв маягтай дүнзэн байшин, гэр хороолол элбэг юм. Хүмүүсийнх нь амьдрал ч дундаж.  Сургууль, цэцэрлэг нь ойрхон ч хил давж, Хиагтад суралцдаг монгол сурагчдыг байрлуулах дотуур байр байдаггүй. Энд сурдаг монгол хүүхдүүд буриад айлд суудаг, эсвэл өглөө ирээд, оройдоо буцдаг гэж байв.

Хиагтад зочилсон монголчууд хилийн захад байрлах хоёр дэлгүүрээс хүнсээ базаачихаад, бараагаа хотын төвөөс нь авдаг бололтой. Монголчуудын үйлчүүлдэг бас нэгэн дэлгүүрийг орос бүсгүйчүүд төвөггүйхэн  зааж өгсөн.  Хиагтынхаа төв замаар дээш өгсөөд,  замынхаа тойрог дээр байрлах “Универмаг” гэсэн даруухан хаягтай дэлгүүрээр оров. Нийслэлээс очиж байгаа бидэнд мөнөөх дэлгүүр байдаг л нэг жижиг дэлгүүр харагдсан. Хүүхдийн хувцас, гэр ахуйн бараа, цахилгаан хэрэгсэл, бэлэг дурсгал, гоёл чимэглэлийн зүйлс гээд бүх зүйл нь нэг том тасалгаанд холилдчихсон, дотроо эмх, цэгц муутай дэлгүүр байв. Манайхаар бол  “Шөнийн зах” маягийн дэлгүүр юм байна. Гэсэн ч сонирхох зүйл ихтэй, үнэ нь ч боломжийн юм. Хүүхдийн гутал, хувцас, жижиглэнгийн бараа нь дээрх хоёр дэлгүүртэй харьцуулахад 5-10 рублиэр хямд байв. Тэнд монголчуудтайгаа таарч, энэ тэрхнийг асуух зуураа “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн тухай бас асууж амжив. “Мэдэхгүй ээ, орж үзээгүй”,  “Тэнд архи л байдаг гэж сонссон” гэв.

“ХЭДЭН ЖИЛИЙН ДАРАА ХИАГТ ЭРЭЭН ШИГ ХӨГЖИНӨ”

Хил залгаа оршдог сэлэнгэчүүд олон жилийн өмнөөс хоёр хилийн хооронд худалдаа наймаа хийхээр зорчдог байсан. Харин визгүй зорьчдог болсноос хойш энэ байдал бүр нэмэгджээ. Биднийг маргааш нь буцахад хойд хөршөөс  хоол хүнсээ  зөөдөг, шатахуунаа авдаг иргэд хонон өнжин дугаарласан  хэвээрээ байв. Монголд шатахуун 1650 төгрөг байхад Хиагтад “Роснефть”-ийн шатахуун түгээгүүрийн газар 35.20 рубль буюу монгол мөнгөөр 1126 төгрөгөөр борлуулагдаж байсан. Шатахуун авах монголчуудын цуваа тасардаггүй учраас эндхийн ШТС нь хэрэндээ бас тохижоод амжжээ. Дэргэдээ хүнсний дэлгүүр, кофе шоптой, хөнгөн зууш идээд тухлаад явах орчныг бүрдүүлсэн байна. Энэ мэтчилэн  Оросын хил дээр хонон өнжин дугаарлах автомашинуудыг харахад хойд хөршийн нутагт эргэлдэх валютын урсгал эрчимжиж байгааг харж болохоор байна. Санаагаар болдог бол энэ  мөнгийг “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсэд авч үлдэх менежментийг яаралтай хийх хэрэгтэй санагдав. Нөгөөтэйгүүр, хил давах монголчуудын хөрөнгө оруулалтаар Хиагт хэдэн жилийн дараа Эрээн шиг хөгжих нь илэрхий байна.  Одооноос эхлээд л Оросын хилийн боомт дэд бүтцийн ажлаа эхэлчихсэн, энд тэндгүй байшин барилгын суурь ухаад, барилгын ажлаа эхлүүлчихэж. Хиагт хот XVIII-XIX зууны дунд үед  Оросын худалдаа наймаа, санхүүгийн гол зангилаа цэг болж байсан. Тэгвэл  тун удахгүй  энэ түүх давтагдаж, Хиагт  хэдхэн жилийн дараа Орос гүрний худалдааны чухал төвд тооцогдох цаг ойрхон байна.

ХИАГТЫН БООМТООС ОЧСОН САЙХАН МЭДЭЭ

Буриадын Ерөнхийлөгч Вячеслав Наговиц “…2015 оны эхний улиралд манай иргэдийн бодит орлого 103.3 хувиар өссөн. Орос орны дунджаас илүү хурдтай нэмэгдлээ” гэж мэдэгдэв. Хэрэглэгчдийн үнийн индексээр Буриад улс Оростоо эхний гуравт жагссан нь томоохон амжилт болохыг эх сурвалжууд дурдсан байна. Мөн жижиглэнгийн ху­дал­дааны өсөлтөөр ОХУ-ын 85 нэгжээс эхний байрт, бэлэн мөнгө, бо­дит орлогын өсөлтөөр дөрөв­дүгээрт оржээ. Буриадын энэхүү амжилт олны ан­хаарлыг татаад байгаа аж.

Тус улсын Засгийн газраас мэдээлэхдээ “…Бидний энэ амжилт Монголын жуулчидтай холбоотой. 2014 оны арваннэгдүгээр сараас монголчууд манай улсад визгүй зорчдог болсон. Ингэснээр жижиглэн худалдааны хэмжээ огцом өссөн хэрэг” гэжээ. Мөн Буриадын Гаалийн газрын мэдээлэлд “…Монгол жуулчдын оруулж буй орлогын хэмжээг нарийн тооцох боломжгүй. Гэхдээ энэ оны эхний хагаст Хиагтын боомтоор 104 мянган автомашин нэвтэрсэн нь өмнөх оныхоос 56 хувиар нэмэгдсэн. Боомтоор нэвтэрсэн нийт жуулчны 80 хувь нь монголчууд байлаа. Өнөөдрийн байдлаар Буриадад 170 мянган монгол жуулчин ирсэн. Энэ тоо оны эцэст 300 мянга хүрнэ” гэж дурджээ.

Ийн манай “Алтанбулаг”-аас хэдхэн алхмын цаадах Хиагтаас очиж байгаа мэдээ нэг иймэрхүү. Харин манайх таг чиг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Нийт: 49 Сэтгэгдэл

2017 оны 5-р сарын 20

… [Trackback]

[…] There you will find 64892 more Infos: zms.mn/chuluut-bus-altanbulag-hiagt/ […]

2017 оны 5-р сарын 20

… [Trackback]

[…] Read More here: zms.mn/chuluut-bus-altanbulag-hiagt/ […]

2017 оны 5-р сарын 30

… [Trackback]

[…] There you will find 96335 more Infos: zms.mn/chuluut-bus-altanbulag-hiagt/ […]

2017 оны 6-р сарын 28

… [Trackback]

[…] Read More: zms.mn/chuluut-bus-altanbulag-hiagt/ […]

2017 оны 8-р сарын 24

… [Trackback]

[…] Read More on|Read More|Read More Informations here|There you will find 3616 more Informations|Informations to that Topic: zms.mn/chuluut-bus-altanbulag-hiagt/ […]

2017 оны 9-р сарын 26

… [Trackback]

[…] Read More on|Read More|Find More Infos here|There you can find 85473 more Infos|Infos on that Topic: zms.mn/chuluut-bus-altanbulag-hiagt/ […]

2017 оны 10-р сарын 4

… [Trackback]

[…] Find More on|Find More|Read More Informations here|There you can find 38150 additional Informations|Infos to that Topic: zms.mn/chuluut-bus-altanbulag-hiagt/ […]

2017 оны 10-р сарын 21

… [Trackback]

[…] Find More here|Find More|Find More Informations here|There you can find 12490 additional Informations|Informations to that Topic: zms.mn/chuluut-bus-altanbulag-hiagt/ […]

2017 оны 11-р сарын 8

… [Trackback]

[…] Find More on|Find More|Find More Informations here|There you will find 79803 more Informations|Infos on that Topic: zms.mn/chuluut-bus-altanbulag-hiagt/ […]

2017 оны 11-р сарын 19

… [Trackback]

[…] Find More here|Find More|Find More Informations here|There you will find 16095 additional Informations|Infos to that Topic: zms.mn/chuluut-bus-altanbulag-hiagt/ […]

2017 оны 11-р сарын 21

… [Trackback]

[…] Find More here|Find More|Find More Infos here|There you will find 7497 more Infos|Infos to that Topic: zms.mn/chuluut-bus-altanbulag-hiagt/ […]

2017 оны 12-р сарын 6

… [Trackback]

[…] Find More on|Find More|Read More Infos here|There you can find 47247 additional Infos|Infos to that Topic: zms.mn/chuluut-bus-altanbulag-hiagt/ […]

2017 оны 12-р сарын 18

… [Trackback]

[…] Read More here|Read More|Find More Informations here|There you will find 49067 more Informations|Informations to that Topic: zms.mn/chuluut-bus-altanbulag-hiagt/ […]

2018 оны 1-р сарын 9

… [Trackback]

[…] Find More on|Find More|Find More Informations here|There you can find 7503 more Informations|Informations to that Topic: zms.mn/chuluut-bus-altanbulag-hiagt/ […]

2018 оны 1-р сарын 25

… [Trackback]

[…] Read More here|Read More|Find More Infos here|Here you can find 45493 additional Infos|Informations to that Topic: zms.mn/chuluut-bus-altanbulag-hiagt/ […]

2018 оны 2-р сарын 3

… [Trackback]

[…] Read More here|Read More|Find More Infos here|Here you can find 98354 additional Infos|Informations on that Topic: zms.mn/chuluut-bus-altanbulag-hiagt/ […]

2018 оны 2-р сарын 5

… [Trackback]

[…] Find More here|Find More|Find More Informations here|There you can find 31656 additional Informations|Informations to that Topic: zms.mn/chuluut-bus-altanbulag-hiagt/ […]

ppc
2018 оны 2-р сарын 8

… [Trackback]

[…] Find More on|Find More|Read More Informations here|Here you will find 83992 additional Informations|Informations on that Topic: zms.mn/chuluut-bus-altanbulag-hiagt/ […]

2018 оны 2-р сарын 11

… [Trackback]

[…] Find More on|Find More|Find More Informations here|Here you can find 3552 more Informations|Infos to that Topic: zms.mn/chuluut-bus-altanbulag-hiagt/ […]

2018 оны 2-р сарын 11

… [Trackback]

[…] Read More on|Read More|Find More Informations here|Here you can find 11641 additional Informations|Informations to that Topic: zms.mn/chuluut-bus-altanbulag-hiagt/ […]

2018 оны 2-р сарын 24

… [Trackback]

[…] Find More on|Find More|Find More Informations here|There you will find 33325 more Informations|Informations to that Topic: zms.mn/chuluut-bus-altanbulag-hiagt/ […]

2018 оны 3-р сарын 7

… [Trackback]

[…] Find More on|Find More|Find More Infos here|There you will find 59334 additional Infos|Informations on that Topic: zms.mn/chuluut-bus-altanbulag-hiagt/ […]

2018 оны 3-р сарын 10

… [Trackback]

[…] Find More on|Find More|Find More Infos here|Here you will find 45232 additional Infos|Informations to that Topic: zms.mn/chuluut-bus-altanbulag-hiagt/ […]

2018 оны 4-р сарын 16

… [Trackback]

[…] Read More here|Read More|Read More Infos here|Here you can find 59934 additional Infos|Infos on that Topic: zms.mn/chuluut-bus-altanbulag-hiagt/ […]

2018 оны 5-р сарын 4

… [Trackback]

[…] Read More here|Read More|Find More Infos here|Here you will find 73331 more Infos|Informations on that Topic: zms.mn/chuluut-bus-altanbulag-hiagt/ […]

2018 оны 5-р сарын 12

… [Trackback]

[…] Read More here|Read More|Read More Informations here|There you can find 96450 more Informations|Informations on that Topic: zms.mn/chuluut-bus-altanbulag-hiagt/ […]

2018 оны 5-р сарын 18

… [Trackback]

[…] Read More here|Read More|Read More Infos here|There you can find 65092 more Infos|Infos on that Topic: zms.mn/chuluut-bus-altanbulag-hiagt/ […]

2018 оны 5-р сарын 18

… [Trackback]

[…] Read More on|Read More|Find More Informations here|Here you will find 36869 additional Informations|Informations to that Topic: zms.mn/chuluut-bus-altanbulag-hiagt/ […]

Ellgync
2018 оны 6-р сарын 8

Puedo Tomar Viagra Hipertension Propecia Generic Fda Testiculos Propecia cialis vs viagra Kamagra Naturale A Buon Mercato Achat Viagra Conseils

2018 оны 6-р сарын 9

… [Trackback]

[…] Read More on|Read More|Read More Infos here|There you can find 35600 more Infos|Infos to that Topic: zms.mn/chuluut-bus-altanbulag-hiagt/ […]

2018 оны 6-р сарын 11

… [Trackback]

[…] Find More on|Find More|Read More Informations here|There you will find 66436 additional Informations|Informations on that Topic: zms.mn/chuluut-bus-altanbulag-hiagt/ […]

2018 оны 6-р сарын 26

… [Trackback]

[…] Find More here|Find More|Read More Informations here|There you can find 75161 more Informations|Infos on that Topic: zms.mn/chuluut-bus-altanbulag-hiagt/ […]

2018 оны 6-р сарын 26

… [Trackback]

[…] Read More here|Read More|Read More Informations here|Here you will find 86772 more Informations|Infos on that Topic: zms.mn/chuluut-bus-altanbulag-hiagt/ […]

2018 оны 7-р сарын 3

… [Trackback]

[…] Find More here|Find More|Read More Infos here|Here you will find 59154 additional Infos|Informations on that Topic: zms.mn/chuluut-bus-altanbulag-hiagt/ […]

2018 оны 7-р сарын 5

… [Trackback]

[…] Read More on|Read More|Find More Infos here|There you will find 1711 more Infos|Infos to that Topic: zms.mn/chuluut-bus-altanbulag-hiagt/ […]

2018 оны 8-р сарын 10

… [Trackback]

[…] Find More on|Find More|Read More Informations here|Here you can find 75440 additional Informations|Informations on that Topic: zms.mn/chuluut-bus-altanbulag-hiagt/ […]

Manchester City Fotballdrakt
2018 оны 9-р сарын 3

Wow because this is excellent work! Congrats and keep it up.
Manchester City Fotballdrakt http://www.socalhardwoodflooring.com/Danilo-C-Manchester-City-P-2744

2018 оны 9-р сарын 5

… [Trackback]

[…] Read More on|Read More|Find More Informations here|Here you can find 14452 additional Informations|Informations to that Topic: zms.mn/chuluut-bus-altanbulag-hiagt/ […]

2018 оны 9-р сарын 12

… [Trackback]

[…] Find More here|Find More|Read More Infos here|There you can find 86468 more Infos|Informations on that Topic: zms.mn/chuluut-bus-altanbulag-hiagt/ […]

billige fotballdrakter
2018 оны 9-р сарын 25

Wow, attractive website. Thnx …
billige fotballdrakter http://www.nottheitgirls.com/manchester-city-qa6.no

2018 оны 9-р сарын 26

… [Trackback]

[…] Read More here|Read More|Find More Informations here|Here you will find 42066 more Informations|Informations to that Topic: zms.mn/chuluut-bus-altanbulag-hiagt/ […]

maglia bayern
2018 оны 9-р сарын 27

Love the website– really user pleasant and whole lots to see!
maglia bayern http://www.haeroo.com/tag-bayern/

Inter maglia
2018 оны 9-р сарын 27

Surprisingly user pleasant site. Immense info readily available on couple of gos to.
Inter maglia http://www.glivytech.com/inter-medel-pid-6608

maglia Valencia poco prezzo
2018 оны 9-р сарын 27

Astonishingly individual pleasant website. Astounding details available on couple of gos to.
maglia Valencia poco prezzo http://www.theconservatarianreview.com/Valencia-16-Midfielder-Geoffrey-Kondogbia-p-4069

Liverpool tröja 2018
2018 оны 9-р сарын 27

Sustain the exceptional job !! Lovin’ it!
Liverpool tröja 2018 http://www.fashionradicalsnews.com/Marko-Grujic-p-29664

Everton tröja
2018 оны 9-р сарын 28

Merely desired to stress I’m grateful I came in your web site.|
Everton tröja http://www.afterglowvp.com/Everton-fotbollstroja-p-209809.cfm

Chelsea Tröja
2018 оны 9-р сарын 28

Thanks meant for giving these sort of terrific post.
Chelsea Tröja http://www.tampabaygoodliving.com/Chelsea-tr%C3%B6ja-p-66188

2018 оны 10-р сарын 3

… [Trackback]

[…] Find More here|Find More|Read More Informations here|There you will find 21981 additional Informations|Informations to that Topic: zms.mn/chuluut-bus-altanbulag-hiagt/ […]

maglie calcio a poco prezzo
2018 оны 10-р сарын 10

Basically wanted to say Now i am thrilled I stumbled onto your webpage.| sites:ggglese.com
maglie calcio a poco prezzo http://nada.or.kr/board_RBIb09/187869

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *