Чулуу бичдэг бас зурдаг

1-р сарын 5, 2018 3:32 pm Нийтлэгч: Ангилал Хобби , Энтертайнмэнт Уншсан: 10
hobbi

Р.ОЮУН

Ийм өвөрмөц нэртэй үзэсгэлэн Монголын үндэсний музейд дэлгэгдлээ. Үүнийг эрхлэн гаргагч нь Архангай аймгийн ӨндөрУлаан сумын уугуул, химич, эрдэс судлаач, сэтгүүлч, Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Гонгоржав юм.

Тэрээр 80 насныхаа ойг тохиол­дуулан 50 гаруй жилийн хай­гуулын ажлын үр дүн болохЧулууны хээ-2” үзэс­гэлэнгээ ард түмэндээ толи­луулж байна.

Г.Гон­горжав гуайДэлхийд анх бичиг үсгийн эх нь байгалиас буюу чулуунаас харж зохиож гаргасан. Тиймээс бичиг үсгийн анхны багш нь байгаль эх, хад чулуу юм.

Хорвоод хосгүй босоо монгол бичиг, тэр бүү хэл эзэн Чингисийн хасбуу тамганы анхны төгс зурлага цөм уугуул Монгол нутгийнхаа газар шороо, эрдэс чулуулагт үүцлэгдэн галавын галавыг элээж, өнөө бидний үеийг хүртэл өвлөгдөж ирсэн. Тухайлбал, монгол бичигт найман зурлага байдаг.

Сүүл, гэдэс, татлага чулуун дээр бичигдсэн байгаа. Үүнийг нь хүн хөгжүүлчихдэг. Чулуунаас хүний хөгжүүлсэн зүйл гарахгүй. Анхны төгс хэлбэр нь гарч байгаа юмгэж байлаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *