Чингис Хаан Кап-2016 нээлтээ хийлээ

9-р сарын 8, 2016 4:00 pm Нийтлэгч: Ангилал Спорт , Урлаг, спорт Уншсан: 73
9-8-15

Х.ЦОЛМОНЗАЯА

Чингис Хаан Кап-2016 Олон Улсын  тэмцээн өчигдөр спортын төв ордонд нээлтээ хийлээ. Тус  тэмцээнийг Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо, Монголын сагсан бөмбөгийн холбоо хамтран хоёр дахь жилдээ зохион байгуулж байна.  Тэмцээнд  Монгол улсын оюутны шигшээ баг, Монгол улсын үндэсний 2-р шигшээ баг, Монгол улсын оюутан залуучуудын шигшээ баг, Хөх хотын шигшээ баг, БНАСАУ үндэсний шигшээ баг, Бүгд найрамдах Солонгос улсын баг, ОХУ-ын Буриадын баг болон Монгол улсын үндэсний шигшээ баг гэсэн нийт 8 баг оролцож хурд хүч авхаалж самбаагаа сорьж байна. Багуудыг  хоёр хэсэгт хуваасан ба бүтэнсайн өдөр хүртэл үргэлжилж цомын эзнийг шалгаруулна.

Эх сурвалж: www.polit.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *